Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 126

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Тд холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905034510159 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Т  2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 67/4 дүгээр байрны орцонд иргэн Ч.Бтай маргалдаж, нүүр хэсэгт гараараа цохиж, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр найзындаа нэг шил архи уучихаад гэртээ харих гээд орц руу ороход нэг залуу байсан. Тэгэхээр нь би “та нар битгий орцонд хог хаяад бай” гэж хэлээд тэр  залууг нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь тэр залуу намайг буцаагаад цохитол би шат руу унасан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11, 26/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10493 дугаартай “Ч.Бийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 36/

 

Яллагдагчаар Т.Т мөрдөн байцаалтанд: “2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67/4 дүгээр байрны орцонд гар утсаар яриад  байж байхад хажуугаар хөх цамцтай ах өнгөрсөн. Тэгээд гэртээ орчихоод буцаж гарч ирээд “ямар чанга ярьдаг пизда вэ” гэсэн би юм дуугараагүй эргэж хараад утсаараа ярьж байхад тэр ах ирээд миний нүүрэн хэсэгт нэг цохисон. Тэгэхээр нь би яаж байна аа тэнэг юм уу гэхэд намайг хасаг пизда минь гээд бид хоёр заамдалцаад би тэр ахыг түлхэхэд шат руу унасан. Тэгээд хөмсөгөөрөө хана мөргөсөн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                  

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Т 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67/4 дүгээр байрны орцонд иргэн Ч.Бтай маргалдаж, нүүр хэсэгт гараараа цохиж, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Т.Тгийн“...бид хоёр заамдалцаад би тэр ахыг түлхэхэд шат руу унасан...”/хх-ийн 44/, хохирогч Ч.Бийн“...чи хог хаялаа гэхэд тэр залуу намайг цохитол би шат руу унасан...” /хх-ийн 26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээчийн 10493 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Т.Тг Ч.Бийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч  маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хяналтын прокуророос Т.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулж, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.