Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 144

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Боорчи хөтлөн,

улсын яллагч М.Очбадрах

шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Чд холбогдох эрүүгийн 1902009670376 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Яллагдагч О.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 138 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг мөн өдөр өөрийн биедээ 3.7290 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэгт холбогдсондоо их харамсаж байна.  Жаргал ах бид хоёр хамт явж өвс түүсэн. Дараа нь  Жаргал ах надад бэлтгэж авчирч өгсөн. Гэм буруу дээр маргахгүй. Ийм зүйл болно гэж бодоогүй гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Гэрчээр О.Ч мөрдөн байцаалтанд. “Би 2019 оны 9 дүгээр сарын дунд үеэр Төв аймгийн Батсүмбэр сум руу өөрийн эзэмшлийн 51-20 УББ улсын дугаартай Аксент маркийн автомашинтай ганцаараа явсан. Би салхинд гарах зорилгоор явсан юм. Тухайн үед би Батсүмбэр сумаас зүүн урагш яваад уулын бэлд машинтайгаа очоод каннабисийн төрлийн өвс зуугийн тороор түүсэн. Тэгээд би түүсэн өвс гэх бодисоо гэртээ авчраад цэвэр саванд өвсөө хийж байгаад тагыг нь цоолж байгаад газаар шахаж “шавар” гэх бодис гаргаж авсан. Тэгээд би гаргаж авсан “шавар” өвс гэх бодисуудаа 10-р хороололд байрлах 102 дугаар байрны 10 тоот гэртээ хадгалж байсан. Тэгээд би өнгөрсөн хугацаанд хэд хэд хэрэглэсэн. Би шавар, өвс гэх бодисуудаа ганцаараа хэрэглэдэг байсан. Эхнэр намайг мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй. Надад хууль бусаар мансууруулах бодис худалдсан асуудал огт байхгүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6582 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч 2019.11.28” гэж хаягласан шээснээс  тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна” гэжээ. /хх-ийн 18/

6582 дугаартай шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  6583 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. NOMIN бичиглэлтэй ногоон эрээн өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, ягаан өнгийн тагтай хуванцар савтай шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahedrocannobinal/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahedrocannobinal/ НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэжээ.  /хх-ийн 21/

6583 дугаартай шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 1366 дугаартай дүгнэлтэнд: “О.Ч нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн эмгэггүй байна.  Сэтгэцийн эмгэггүй байна. мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ.  /хх-ийн 28/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд”...миний өмдний халаасанд мансууруулах бодис байгаа гэж хариулан ягаан өнгийн тагтай хуванцар савтай шавар мэт зүйлийг гаргаж өгөв” /хх-ийн 3/  гэсэн тэмдэглэлд  хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/,  Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд ”манай гэрийн гал тогооны шүүгээнд ууттай өвс гэх ургамал байгаа гэж харуулан өөрөө гаргаж өгөв” /хх-ийн 8/ гэсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургууд /хх-ийн 9-11/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор О.Чын ял хуудас /хх-ийн
36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Ч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэл хотхоны 102 дугаар байрны 10 тоот өөрийн гэртээ  Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 138 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг мөн өдөр өөрийн биедээ 3.7290 гр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтанд О.Чын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би түүсэн өвс гэх бодисоо гэртээ авчраад цэвэр саванд өвсөө хийж байгаад тагыг нь цоолж байгаад газаар шахаж “шавар” гэх бодис гаргаж авсан...гэртээ хадгалж байсан...”  гэсэн мэдүүлэг нь шинжээчийн 6582 дугаартай “Ч 2019.11.28” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна” гэсэн дүгнэлт,  шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/, шинжээчийн 6583 дугаартай “...ногоон эрээн өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, ягаан өнгийн тагтай хуванцар савтай шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahedrocannobinal/ илэрч байна...” гэсэн дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 21-23/ О.Чын биед үзлэг хийсэн тэмдэглэлд”...миний өмдний халаасанд мансууруулах бодис байгаа гэж хариулан ягаан өнгийн тагтай хуванцар савтай шавар мэт зүйлийг гаргаж өгөв” /хх-ийн 3/  гэсэн тэмдэглэлд  хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд ”манай гэрийн гал тогооны шүүгээнд ууттай өвс гэх ургамал байгаа гэж харуулан өөрөө гаргаж өгөв” /хх-ийн 8/ гэсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургууд /хх-ийн 9-11/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар О.Ч өөрийн биедээ болон гэртээ “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 138 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамал, 3.7290 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос О.Чд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч О.Чыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч О.Чыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хуулийн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Өмгөөлөгч Ж.Уранчимэг “О.Чын өөрийгөө илчилсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү”  гэсэн санал дүгнэлт гаргалаа.

 

Өөрийгөө илчилсэн байх нь хөндлөнгийн хүний албадлага, шаардлагагүйгээр өөрийн буруутай ажиллагаа, үйлдлийг ойлгон ухамсарлаж, үйлдсэн гэмт хэргийнхээ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд өөрийн хүсэл зоригийн дагуу мэдээлэхийг ойлгоно.     

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт  “Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно” гэсэн заалтын дагуу хийгдсэн үзлэг, нэгжлэг хийх явцад О.Ч өөрийн биедээ болон гэртээ хадгалагдсан мансууруулах сэтгэцэд нөлөөт “өвс, шавар” гэх нэршилтэй эд зүйлсийг гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн...” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй юм.

 

Иймд шүүгдэгч О.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс, О.Чын үйлдсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

Яллах дүгнэлтийн хавсралтанд бичигдсэн Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин 138 грамм жинтэй өвс гэх бодис, 3.7290 жинтэй шавар гэх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон