Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 432

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Л.*******ийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, цалингийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн 3.500.000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 2.800.000 төгрөг гаргуулах, хүүхдүүдэд сар бүр улсаас олгодог 20000 төгрөгийн дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, дундын эд хөрөнгө хуваалгах, шүүх хуралдаанд ирж очих унааны зардал 97800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* бид хоёр нэг нутагт тоглож өссөн бөгөөд 2000 оноос дотно харьцаатай болж 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэг гэрт орж хамтран амьдраад 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ хууль ёсоор батлуулсан. 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү З.******* төрсөн, одоо 12 настай, 2006 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин Э.******* төрсөн, одоо 10 настай. 2014 оны 05 дугаар сараас ******* гэр орондоо ирэхгүй өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болж, 2014 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гэртээ ирээгүй ба очиж уулзахад Завхан аймгийн төвд ын гэх эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болж хамт амьдарч байгааг нь мэдлээ. Нэгэнт хууль ёсны эхнэр хүүхдээ орхиж өөр хүнтэй гэр бүл болон амьдарч байгаа учир дараах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. овогт гийн *******тай гэрлэсэн гэрлэлтийг цуцлуулах,

2. Хүү З.*******д тухайн орон нутгийн амьжиргааны баталгаажих түвшингийн 100 хувиар, охин З.*******д мөн түвшингийн 50 хувиар тэтгэлэг тогтоолгож, сар бүр олгуулах,

3. 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Д.******* нь надаар 9 сая төгрөгний цалингийн зээл авахуулж энхий нэг жилийн төлбөр болон зээлийн хүү 3.4 сая төгрөгийг би төлсөн бөгөөд одоо миний цалингийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 3.5 сая төгрөгийг Д.*******аас гаргуулах,

4. Хоёр хүүхдэд улсаас сар бүр олгодог 20.000 төгрөгийг Д.*******ын Төрийн банкин дахь дансанд хийдэг байсан тул уг мөнгийг миний бие өөрийн нэр дээрх Төрийн банкин дахь дансанд шилжүүлэн авах,

5. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.******* болон түүний аав Б., ээж Б. нар манайхыг хашаанд гэртэй амьдарч байхад ирж байр хөлсөлж өрөө байранд оруулж сарын түрээс 280.000 төгрөгийг сар бүр Д.*******ыг төлнө гэж оруулаад явснаас хойш нэг ч удаа ирээгүй бөгөөд төлбөр төлөөгүй тул уг байранд 10 сар амьдарсаны түрээсийн төлбөр 2.8 сая төгрөгийг Д.*******аас гаргуулах,

6. Намайг Д.*******тай гэрлэхэд миний эцэг эхээс тасалж өгсөн хөрөнгө болох халзан зүсмийн морь, харлаг морь, борлог морь, хариун морь зэрэг 4 морьдыг Д.*******аас зүсээр нь авах зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүхдүүдээ аавд нь өгдөг юм уу гэж бодож байна. Угаасаа манай хадмууд манай 2 хүүхдийг харж асардаг нь үнэн юм чинь энд аавд нь үлдээнэ. ...2017 оны 03 дугаар сарын 01-нээс өмнө 1.250.000 төгрөг төлнө гэж байгаа бол эвлэрье. Харин унааны зардал гаргуулмаар байна. Мөн хүүхдүүдэд сар бүр улсаас олгодог 20000 төгрөгийн дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, дундын эд хөрөнгө хуваалгахаасаа татгалзаж байна. Хүүхдүүдээ би аавд нь өгөөд явж байгаа болохоор эдгээр зүйлүүдийг гаргуулахгүй гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн  овогт гийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.*******тэй 2003 оны намрын дунд сарын 17-нд хурим хийн нэг гэр бүл болж, түүнээс хойш Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан 2004 оны хавар аймаг орж, тэр ондоо хүү *******г төрүүлсэн. 2005 оны хавар буцаад хөдөө гарсан түүнээс хойш ******* багт мал маллан 2006 онд охин ******* төрсөн. Түүнээс хойш бид малаа маллаж байгаад 2009 оны өвөл малаа зуданд алдаж мөн оны хавар Улаанбаатар хот руу үлдсэн малаа зараад хүнсний дэлгүүр түрээсэлсэн. ******* нь 2011 онд Петровис ХХК-д ажиллаж байх хугацаанд ээлжийн ажил хийж байсан. Би энэ хугацаанд хот хооронд тээврийн ажил хийж байсан. 2014 он хүртэл ******* нь хүн амьтантай болж утсаар ярьж эхэлсэн. Би хот хооронд явж байсан бөгөөд үүнээс эхлэн гэр бүлийн маргаан гарч байсан. Тэр үед буюу 2014 оны хавар той хамт амьдраагүй байсан. Харин өөрөө хүнтэй явж байсан. Утсан дээр нь бичлэгийг сонсож энэ юу юм бэ гэхэд өөдөөс уурладаг, хэрэлддэг байсан. Хэд хэдэн удаа баригдсан. Үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй юм байна гэж ойлгосон. 2014 онд эхний жил 2 хүүхэд маань ээж дээрээ байсан хугацаанд ээж болох Л.******* нь олон хоног, сараар хүүхдээ хаяж явсан. Хүүхдүүдээ хаяж явж Завхан аймгийн сум хүртэл тэр хүнтэйгээ олон хоногоор яваад байхаар нь 2015 онд 2 хүүхдээ би өөр дээрээ авсан. Би өөр дээрээ хүүхдүүдээ авснаас хойш сургуулийн сурлагийн дүн дээшилж сурлага эрх сайжирсан. Миний 2 хүүхэд сургуульдаа дуртай, найз нөхөд олонтой гоё байна гэж аавдаа хэлдэг болсон. Энэ хугацаанд ээж нь нэг ч удаа ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би цалингийн зээлийн хамтран хариуцагч нь биш. Би авсан мөнгөө бүгдийг нь эргүүлж төлсөн. Хүүхдийн 20000 төгрөг байдгаараа байж л байгаа. Би нэг ч төгрөг авч идээгүй өөрсдөд нь хэрэгтэй болохоор, би байрны түрээслэгч биш, би амьдраагүй байж хүний түрээслэж сусан байрны төлбөрийг төлнө гэж юу байхав. 4 морь нэхсэн байна үүнийг хүлээн зөвшөөрөхгүй миний болон бидний мал зуданд үрэгдэж үлдсэнийг нь зарж цугтаа хот орсон гэжээ.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөр дээрээ авах саналтай байна. 2 хүүхдээ энд сурч байгаа сургуулиас нь гаргамааргүй байна. Ер нь манай 2 хүүхэд хар багаасаа над дээр манай аав, ээж 2 дээр өссөн юм. Манай хадам тал манай 2 хүүхдийг анхаарч тоодоггүй юм. Ээжид өгөөд явуулна гэхээр санаанд багтахгүй байна. Тэгээд нэхэмжлэгчтэй ярилцаад нэхэмжлэлийн бусад шаардлага дээр эвлэрч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 6 шаардлагын 5 дээр эвлэрсэн байгаа. Хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар хэлж байгаа учраас хариуцагчийн тайлбарыг бүрэн дэмжиж байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь Д.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, цалингийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн 3.500.000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 2.800.000 төгрөг гаргуулах, хүүхдүүдэд сар бүр улсаас олгодог 20000 төгрөгийн дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, дундын эд хөрөнгө хуваалгах, шүүх хуралдаанд ирж, буцах унааны зардал 97800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.

Гэтэл нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д.******* нарын хэн аль нь энэ хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллаганы үр дүнд эвлэрээгүй, мөн хариуцагч өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсонбайх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.

Л.*******, Д.******* нар нь 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12-р бүртгэж, гэрчилгээ олгосон байдлаар нотлогджээ.

Гэрлэгчид нь 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр том хүү З.*******, 2006 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр охин З.******* нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, цалингийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн 3.500.000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 2.800.000 төгрөг, шүүх хуралдаанд ирж, буцах унааны зардал 97800 төгрөг гаргуулах гэсэн шаардлагууд дээр эвлэрч, нэхэмжлэгч Л.******* нь хүүхдүүдээ эцэг Д.*******т үлдээж, хүүхдийн тэтгэлэгийн талаар хэн аль нь маргахгүй, энэ талаар хэн хэнээсээ нэхэмжлэхгүй, төлбөрийн талаар хариуцагч Д.******* 1.350.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр болж, уг төлбөрийг 2016 оны 11-р сарын 24-нд 250000 төгрөг, 12-р сарын 24-нд 200000 төгрөг, 2017 оны 01-р сарын 23-нд 450000 төгрөг, 02-р сарын 23-нд 450000 төгрөгийг өгч авахаар эвлэрчээ.

Харин нэхэмжлэгч нь хүүхдүүдэд сар бүр улсаас олгодог 20000 төгрөгийн дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, эд хөрөнгө хуваалгах гэсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, нэхэмжлэлийн бусад шаардлагаа гаргахдаа мөн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 120650 төгрөг, нийт 190850 төгрөг төлснөөс 88475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88475 төгрөг, төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 102375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛ, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.5 ДАХЬ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, овогт гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү З.*******, охин З.******* нарыг эцэг Д.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Л.*******эд 1.350.000 төгрөгийг /2016 оны 11-р сарын 24-нд 250000 төгрөг, 12-р сарын 24-нд 200000 төгрөг, 2017 оны 01-р сарын 23-нд 450000 төгрөг, 02-р сарын 23-нд 450000 төгрөг/ өгөхөөр, хүүхдүүдэд сар бүр улсаас олгодог 20000 төгрөгийн дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, эд хөрөнгө хуваалгах гэсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай. 

4. Хүүхдийн тэтгэлэгийн талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн бусад шаардлага гаргахдаа төлсөн 120650 төгрөгнөөс 18275 төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 102375 төгрөг, хариуцагч Д.*******аас 88475 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

6. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ