| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00433/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 433
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Д.*******гийн нэхэмжлэлтэйЧ.*******д холбогдох 300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 08 сарын 17-нд үхрийн мах 80кг-ыг 5300 төгрөгөөр бодож 3 хоногийн дараа өгнө гэж авсан. Тэрнээс хойш 10 сарын 05-н хүртэл өдөр болгон хэлсэн уурлаж мөнгө нэхэж намайг хүнд байдалд оруулсан тэрнийхээ хөлсөнд авна гэж байна. 420800 төгрөгнөөс 1 хүн буудалд хонууласн 4 таваг хоол пиво авсан тэрнийг хасаад 300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* гэх хүнээс манай байгуулагын нярав Ө.******* 400.000 төгрөгний мах зээлээр худалдаж авсан юм байна лээ. Намайг хотод байхад ийм зүйл болсон ба ******* гэх залуу утсаар залгаж янз бүрээр доромжилсон тул гомдлоо барагдуулж байж мөнгөө төлнө гэж хэлээд мөнгийг нь өгөөгүй. Хоол идэх буудалд хоноглосон төлбөрөө хасаад 240.000 төгрөг үлдсэн. Үүнийг нь төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Зуунасан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******гийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. ******* 240000 төгрөг өгье гэсэн байна. Би 240000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Ч.*******гаас 300000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 240000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байна.
Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9650 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Д.*******гийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 300000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 240000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9650 төгрөгний 4825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 4825 төгрөг, хариуцагчаас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ