| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00434/И |
| Дугаар | 434 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 434
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ц.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ц.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Би 8 настайдаа Цагаанхайрхан сумын 8 жилийн сургуульд орж суралцаж байгаад 7-р ангиасаа сургуулиас гарсан. 1971 онд миний аав Ч.******* нас барж, ээж маань хэвтэрт орсноор би өөрийн төгсөн эгч Ц.*******ийн хамт 1980 оны 01-р сараас эхлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг бригадад Бодын хэсэгт малчнаар ажилд орж, мал малласан. Эгч Ц.******* бид хоёр нэг өрхөөр тоологдож, хамт мал маллаж байсан учраас тухайн үед миний том эгч Ц.*******ийн нэр дээр хөдөлмөрийн дэвтэр бичигдэж, эгчийн нэрээр цалин хөлс олгогддог байсан юм. Ийнхүү би эгч Ц.*******ийн хамт тус бригадад 1986 оны 12-р сарыг дуустал малчнаар ажиллаж байсан юм. Тухайн үед бөглөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр мөн үрэгдэж алга болсон. Би ийнхүү Баянбулаг бригадын Бодын хэсэгт малчнаар ажиллаж байхдаа тооцуулсан цалингийн жагсаалтын лавлагааг гаргуулахаар Завхан аймгийн Архивын тасагт хандахад архивын лавлагаагаар 1981, 1983, 1985, 1986 онууд гарсан байна. Харин 1980, 1982, 1983, 1984, 1985 онуудын баримт архиваас олдохгүй байна гэжээ.
Иймд миний 1980 оны 01-р сараас 1986 оны 12-р сарыг дуустал Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг бригадын Бодын хэсэгт эгчтэйгээ хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1980 оны 01-р сараас 1986 оны 12-р сарыг дуустал Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг бригадын Бодын хэсэгт эгчтэйгээ хамт мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 08-ний өдрийн А/840 тоот лавлагаанд 1980-1986 онд Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Баянбулаг, Бодын хэсэг, Баянбулаг бригадад мал маллаж байсан суурийн ахлагч Ц.*******, Б.******* нарт тооцсон хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1981 онд 3358,3 төг, 1-12 сар /******* нэрээр/ 1983 онд 1551 төг, 1-10 сар /******* нэрээр/, 1985 онд 1961,9 төг, 10-12 сар, /******* нэрээр/, 1986 онд 15022,2 төг, 1-12 сар /******* нэрээр/ Жич: 1980-1982 оны Бодын хэсэг, Баянбулаг бригадын 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.
Тэрээр эгч Ц.*******ийн хамт нэгдлийн үнээ сааж байсан болох нь гэрч Д.Цогзолмаагийн ******* бид хоёр үеийнх юм, би сумын сургуулийн 4-р ангийг төгсөөд сургуулиасаа гарч Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн үнээний фермд үнээ саадагбайсан юм. Тэгэхэд ******* эгч *******ийн хамт мөн нэгдлийн үнээ саадаг байсан. *******ын аав нь багад нь нас барчихсан юм. Ээж нь суумгай хөдөлмөрийн чадваргүй хөгшин байсан учир *******ынх эгч *******ээр овоглож явж байсан юм. Тэгээд ******* 1980 оноос 1986 онуудад үнээ сааж байсныг би сайн мэднэ гэсэн мэдүүлэг,
Гэрч Ө.*******ийн ******* бид хоёр ганц хоёр насны зөрүүтэй, бид багаасаа цуг заводонд хамт өссөн хүмүүс юм. *******ын аав нь багад нь нас барчихсан юм. Ээж нь суумгай хөдөлмөрийн чадваргүй хөгшин байсан учир *******ынх эгч *******ээр овоглож явж байсан байх. ******* нь сумын сургуулийн 8-р ангийг 1980 онд төгсөөд эгч *******ийн хамт Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн үнээг сааж байсан юм. Би тэр үед аав ээжийн хамт нэгдлийн үнээ саадаг байсан юм. ******* 1986 он хүртэл үнээ сааж байгаад аймгийн төв рүү хүнтэй суугаад явчихсан юм гэсэн мэдүүлэг
Гэрч Ч.*******ын ******* сумын сургуульд сурч байсан юм тэгтэл 1980-аад оны эхээр эцэг ******* нь элэгний өвчнөөр нас бараад дараахан нь ээж нь өөд болоод ******* сургуулиасаа гарч эгчийнхээ хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн заводон дээр козин хийж байсныг би сайн мэддэг юм. Козин гэж үнээний шингэн сүүгээр хийсэн бүтээгдэхүүн юм. Би насаараа мөн нэгдлийн үнээ сааж хонь хариулж байсан хүн юм. Социализмын төлөө нэгдлийн бод хэсэгт бид ажилладаг байлаа. ******* 1986 онд лав нэгдэлд ажиллаж байсан юм, тэгээд алга болчихсон чинь аймгийн төвд хүнтэй суугаад байж байна гэж дуулддаг байсан тэгсэн гэр бүлийнх нь хүн нас барсан гэж байсан гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх архивын лавлагаан дахь тасалдсан жилүүдэд /1982, 1984 онууд/ түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл бол*******оо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Мон******* улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Мон******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1980 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Баянбулаг бригад, Бодын хэсэгт мал маллаж байснаар тогтоосугай.
2. Мон******* улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ