Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 435

 

  Хариуцагч хүлээн зөвшөөрсөн     

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би иргэн Я.*******ы нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь ******* ******* *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн ******* хороо *******ын ******* тоотод түр оршин суух иргэн Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний зээлийн барьцаанд барьцаалсан 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгний үнэ бүхий хөрөнгийг маань ******* ******* ажиллагааны явцад 70.000.000 /далан сая/ төгрөгөөр үнэлсэн байх тул ******* гүйцэтгэлийн тогтоолгосон үнэлгээг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд үнийг үл зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Манай компани нь 600 гаруй шувуутайгаар 2010 онд Улиастай хотод анхны олон шувуутай аж ахуйн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

17865 өрх айл, дэлгүүр, гуанз, ресторан зэрэг олон газруудад өдөр бүр шинэ өндөг түгээн ажиллаж 2013 онд 1000 тахиа нэмж авчран аймгийнхаа өндөгний хэрэгцээг хангах хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээг хангах, 5 хүнийг ажлын байраар хангах гол зорилготойгоор ажиллаж ирсэн. Манай орон нутагтаа оруулсан хувь нэмрийг үнэлж Худалдаа аж үйлдвэрийн танхимENTERPRENEUR 2011, 2013 оны Оны шилдэг аж ахуйн нэгж-Ферм шиллдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч ололт амжилтуудаар дүүрэн байсан.

Анх шувууны борлуулалт сайтай, шувууны хоол хямдхан, зээлээ төлөх боломжтой ажиллаж байсан. Монголд шувууны хоол үйлдвэрлэдэг ******* байхгүй, Хятадаас хоол авдаг байсан учир юан өсөхөөр 2012 оноос шувууны хоолны үнэ өсч, 7000 төгрөг байсан хоол 68000 төгрөг болж 10 дахин өсөж зардал нэмэгдэж хэвийн ажиллах боломжгүй болсон.

Иймд ХХК-г Я.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч А. бид ХААН банкны Завхан салбараас 2013.10.02-ны өдөр 13/1261 тоот зээлийн гэрээгээр 120.000.000 төгрөгийн зээлийг 7 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан.

Уг зээлийг тахианы аж ахуйг өргөтгөх зориулалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлэийг хөгжүүлэх зээлийн хүрээнд хамрагдан авсан бөгөөд 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж дуусгаж ажиллах бүрэн боломжтой байсан.

Ингээд зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул банкны нэхэмжилсний дагуу үндсэн зээлийн төлбөр 94116598,17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2856393 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49358,19 төгрөг, бүгд 97022349,95 мөнгийг төлөх ёстойг зөвшөөрч байгаа. Байгаа аж ахуйгаа эд хөрөнгөөрөө зээлээ төлье гэсэн тайлбар гаргаж байсан.

ХААН банк 240.000.000 төгрөгийн барьцаа хөрөнгө нэмж аваад Шувууны аж ахуйн, бүх хөрөнгө нь 120.000.000 төгрөгөөр банк үнэлж энэ зээлийн гэрээг хийж 120.000.000 төгрөгийг олгосон. /Үүнд: Өлзийт багт байрлалтай шувууны аж ахуйн байр, аж ахуйн хашаа, үйлдвэрийн зориулалттай 10000 м кв талбайтай өвлийн сууц 72 мкв 25 тн даацтай ачааны машин 2ш суудлын машин 1ш, төслийн зээлээр бий болгох хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Төслийн зээлээс ЗАН 53-07 ачааны машин худалдан авч гадны машинд өндөр тээврийн хөлс төлж байхаар өөрсдөө шувууны хоол УБ хотоос татах давхар ачаа тээвэр хийх зээлээ төлөөд байна гэсэн бодолтойгоор авсан зээлээ төлөх боломжгүй болж том машинд ажил олдохгүй хямарч шувуугаа хооллож чадахгүйд хүрсэн тул машинаа зарсан. Иймд бүхэл бүтэн 120.000.000 хөрөнгө байж байхад бусад машин тэрэгийг оролцуулан хураан авна гэсэнд гомдолтой байна.

Хариуцагч , ХХК захирал Я.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч А. нарт гаргасан хариу тайлбартаа:

ХХК-г ХААН банк -нд 97022349,95 төгрөгийг төлүүлэх, дуудлага худалдаанд оруулахаар өгсөн. -нд үл хөдлөх хөрөнгөө 200.000.000 төгрөгөөр үнэлүүлэхээр үл хөдлөх хөрөнгө үнэлүүлэх тухай хүсэлтээ явуулсан хариуг -ны ажилтан шинжээч томилон ажилтан утсаар танай хөрөнгийг 70.000.000 төгрөгөөр үнэллээ мэдэгдсэн албан бичиг ирээгүй явуулна гэсэн 7 хоногтоо багтаан шүүхэд хандаж болно гэсэн хариу өгсөн.

Иймд бид үл хөдлөх хөрөнгөө тогтоосон үнэлэх үнэлгээ нь:

  1. Өлзийт багт үйлдвэрийн хэсэгт байрлалтай үйлчилгээний зориулалттай 220мкв талбайтай шувууны аж ахуйн байр 50.000.000 төгрөг
  2. Аж ахуйн үйлдвэрийн зориулалттай 10000 мкв талбайтай ******* -20.000.000 төгрөг,
  3. Хуучин шувууны байрны хажуу талд шинээр барьж буй 15%-ийн гүйцэтгэлтэй 12.000.000 төгрөг,
  4. Аж ахуйн хашаа нь 3.400,000 төгрөг,
  5. Өвлийн сууц 72 мкв- 70.000.000 төгрөг
  6. Шувууны хоол хийдэг байр- 3.500.000 төгрөг
  7. Хашаа-12.600.000 төгрөг

Нийт 207,550,000 төгрөгөөр үнэлүүлэх хүсэлтэй байна. Иймд -нь үл хөдлөх хөрөнгийг тогтоосон үнээр үнэлээгүйд зөвшөөрөхгүй гомдолтой байгаа учир дээрх үд хөдлөх хөрөнгүүдийг тогтоосон үнээр үнэлж шинжээч томилон үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Завхан аймаг дахь  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 384 дугаар шийдвэрээр А., Я.******* нараас 97022349 төгрөг, улсын тэмдэгийн хураамж 312531 төгрөг нийт 97343880 төгрөг гаргуулж ХААН банкны Завхан салбарт олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг ******* тухай ХААН банкны Завхан салбарын хүсэлтийг хүлээн авч шийдвэр ******* ажиллагааг 2016 оы 12 дугаар сарын 11-ний өдөр үүсгэсэн байна.

А., Я.******* нарын ХААН банкны Завхан салбартай байгуулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийнбарьцааны 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн БГ-13/1216 дугаар гэрээний барьцааны зүйл болох Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байрлах

1. Үйлчилгээний зориулалттай 220м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн  дугаартай шувууны аж ахуйн байр

2. 20 хувийн гүйцэтгэлтэй 600м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн  дугаартай шувууны аж ахуйн байр

3. 70 хувийн 56м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн  дугаартай өвлийн сууц

4. 100м2 талбайтай улсын бүртгэлийн Г-0123178 дугаартай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй ******* зэрэг хөрөнгүүдийн битүүмжилэн хураан авч дээрх хөрөнгүүдийг худалдан борлуулахаар эд хөрөнгийн үнэлгээ гаргахаар талуудад танилцуулж хөрөнгийг үнэлгээг тохиролцох боломж олгож ажиллахад төлбөр төлөгч Я.******* өөрөө шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоож өгөх тухай хүсэлт гаргасан байна. Төлбөр төлөгч Я.*******ы хүсэлтийн дагуу 2016 оны 03 сарын 21-ний өдөр шинжээч томилох тухай тогтоол гарч шинжээчээр хөрөнгийн үнэлгээний  ХХК-д ажилласан ба үнэлгээгээр дээрх эд хөрөнгүүдийг 70685600 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд үнэлгээг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр талуудад утсаар болон албан бичгээр мэдэгдэж ажилласан бөгөөд Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн эрхийг тайлбарласан байна. Гэтэл төлбөр төлөгч Я.******* нь 2016 оны 04 сарын 29-ний өдөр үнэлгээний талаар гомдол гаргасан байх ба гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж байгаа тул нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Завхан аймаг дахь ******* гүйцэтгэлийн албанаас түүний үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн үнэлгээг эс зөвшөөрч дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байрлах нэхэмжлэгч Я.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ гаргуулах тухай шүүгчийн захирамжийг Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комисст 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн байна.

Завхан аймгийн Улиастай сумын Үнэлгээний комисс эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон дүгнэлтээ 2016 оны 10-р сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх бөгөөд Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байрлах нэхэмжлэгч Я.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 123.200.000 /нэг зуун хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлжээ.

Дээрх үнэлгээг нэхэмжлэгч Я.******* болон хариуцагч байгууллага болох Завхан аймаг дахь ******* гүйцэтгэлийн алба хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байна.

Иймд гомдол гаргагч Я.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байрлах Я.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүхэлд нь 123,200,000 төгрөгөөр үнэлсэн Завхан аймгийн Улиастай сумын Үнэлгээний комиссын 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн үнэлгээг зөвшөөрсөн хариуцагч байгууллагын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123-Р ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч Я.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 70685600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Я.*******ы гомдолтой Завхан аймаг дахь ******* ******* албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 123.200.000 /нэг зуун хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлүүлэх тухай гомдлын шаардлагыг хариуцагч байгууллага бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

5. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Гомдол гаргагч болон хариуцагч байгууллага тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ