Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 436

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Г.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* ******* *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь 2014 оны 09 сард математикийн багшийн сонгон шалгаруулалтанд ороод 2014.09.08-нд математикийн үндсэн багшаар орсон. 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилүүдэд ажиллаад 2016-2017 оны хичээлийн жилд ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох гэтэл багшийн цаг хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар ажлаас халах тушаалыг 2016.08.25-ны өдөр гаргасан. Тус ******* математикийн багшийн 2 орон тоотой, математик мэдээллийн технологийн 1 багштай, нийт 3 багшийн 48 цагтай. 2 багшид мэргэжлийн болон сургуулийн мэдлийн цагаас норм цагийг гүйцээж өгөөд үлдсэн мэргэжлийн 12 цаг, сургуулийн мэдлийн цагуудаас сургалтын менежер зохицуулалт хийж 19 цагийг гүйцээж өгсөн боловч захирал Д.******* нь шийдвэрээ гаргасан өөрчлөхгүй гэж хариу өгсөн. Хамт олон үндсэн багшийн цаг гүйцэж байхад ажиллуулах саналтай байна гэхэд хүлээж аваагүй тус *******д математикийн тэтгэвэрт гарах багш байгаа хэдий ч хамт олны саналыг хүлээн аваагүй. Иймд ажлаас халагдсан шалтгааныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул тухайн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ням-осор 2016 оны 11 сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г******* овогтой ******* миний бие 2016 оны 08 сарын 26-нд ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******тай харилцан тохиролцож миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн миний бие ажилгүй байсан хугацааны цалинг, VIII сарын нийгмийн даатгалыг нөхөж төлөх, IX сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал,VIIIсарын нийгмийн даатгалыг миний бие хувиараа нөхөж төлсөн учир тухайн тохиолдлуудыг тооцож ажилгүй байсан хугацааны 26 өдрийн цалин хөлс дээр нэмж хариуцагч байгууллага төлөхөөр тохирлоо. Ийнхүү бид дээрх зүйлийг тохирч эвлэрч байгаа тул энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч иргэн Г.*******той харилцан тохиролцож доорх байдлаар эвлэрсэн.

  1. Иргэн Г******* овогтой ******* нэхэмжлэлийнхээ шаардлагаас ажилд эргэн орохоосоо татгалзсан.
  2. 1 сарын цалинг олгох, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр эвлэрсэн болно гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* ******* *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоорнэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Нэхэмжлэгч Г.******* нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллага болох ******* сумын ******* ******* ******* нь түүний 1 сарын цалин болох 535286 төгрөгийг олгох, мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх мөнгөөс суутгаж зохих санд төлүүлэхээр эвлэрсэн байна.

Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэйбайна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагааснэхэмжлэлд төлөгдөх 16709 төгрөгний тал хувийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. .*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* ******* *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллага болох ******* сумын ******* ******* ******* нь түүний 1 сарын цалин болох 535286 төгрөгийг олгох, мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх мөнгөөс суутгаж зохих санд төлүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 8354 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ