Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Ц.Сайнхүү

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Болортуяа

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1. Б-ийн П.

 

 2. Д-ийн Г нарт холбогдох эрүүгийн 1902008490309 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.П нь 2019 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан хотын орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25-19 тоот гэртээ уг “өвс” гэх нэршилтэй ургамлаар “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хийж бэлтгэн, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.7501 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт,

Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй  0.0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлгээ мөрдөн байцаалтанд үнэн зөв өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Анх баригдах үед байцаалтанд мансууруулах бодис байхгүй гэж хэлж байсан. Тэгэхэд байгаа гэж мэдүүлэгт бичсэн байсан. Цагдаад баригдах үед такси барих гэж зогсож байхдаа тамхи асаах гээд Пүрэнзүнээс асаагуур аваад халаасанд хийсэн. Би мансууруулах бодис хадгалаагүй гэв.

Хавтаст хэргээс:

Б.Пий биед үзлэг хийсэн тэмдэглэлд”...байгаа гэж хариулан куртикний баруун халааснаас Вазелин косметический гэсэн хаягтай төмөр хайрцагтай шавар мэт зүйлийг гаргав...”бусад хэсэгт үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдол бүхий өөр ямар нэгэн хууль бус эд зүйл илрээгүй болно гэжээ. /хх-ийн 4/, хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/,

 

Д.Ган-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд”...би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа гэж хэлээд...ногоон хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут гарсныг хураан авч нарийвчилсан үзлэгийг явуулахад түүний өмдний баруун халаасанд хажуу талдаа хүрэн бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн асаагуур...нийтдээ 1220 төгрөг, гутлын алчуур зэрэг зүйлс байв. Өөр ямар нэгэн эд зүйл байсангүй” гэжээ. /хх-ийн 8/,  хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 9-10/,

 

Д.Ган-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...ТНС буюу  тетрагидроканнабинол, МЕТ буюу метамфетамины агууламжтай бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэжээ. /хх-ийн 11/,  хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 12/,

 

Б.Пий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэжээ. /хх-ийн 13/,  хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 14/,

 

Б.Пийн оршин суух ....тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд”...хэрэгт ач холбогдол зүйл илрээгүй болно” гэжээ. /хх-ийн 18/ хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/,

 

Б.Пий “IPHONE 5S” маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5827 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн...Вазелин Косметический гэсэн хаягтай төмөр савтай хар ногоон өнгийн 6.7501 грамм шавар мэт зүйл “П 2019.10.15” гэж хаягласан 70 мл хэмжээтэй шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн “Вазелин Косметический” гэсэн хаягтай төмөр савтай хар ногоон өнгийн шавар мэт зүйл дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн “П 2019.10.15” гэж хаягласан 70 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/, метафетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5826 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /methamphetamine/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /methamphetamine/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэжээ. /хх-ийн 39-41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5828 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ууттай шавар мэт зүйл, 2 гэж дугаарласан ханадаа шавар мэт зүйлтэй “оргинал асаагуур” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн асаагуурт тогтсон шавар мэт зүйлс шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ууттай шавар мэт зүйл, 2 гэж дугаарласан ханадаа шавар мэт зүйлтэй “оргинал асаагуур” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн асаагуурт тогтсон шавар мэт зүйл тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэжээ. /хх-ийн 44/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44/  

 

Сэжигтэн Б.П мөрдөн байцаалтанд: “Би яг өдрийг нь нарийн санахгүй байна. 2019 оны 9 дүгээр сарын дундуур Дархан-Уул аймаг руу найз Нурдостой уулзах зорилготой ганцаараа вагонаар явсан. Тэгээд би тухайн үед Дарханд очоод Нурдостой уулзаж амжаагүй. Учир нь Нурдос утсаа салгаад алга болсон юм. Тэгэхээр нь би вагоноос буугаад Дархан хотын зүүн хэсэг рүү явтал нэг сургуулийн хашаанд каннабисийн төрлийн өвс ургаж байхаар нь арвын гялгар уутаар тэнд ургаж байсан өвснөөс ганцаараа түүсэн. Тэгээд би үүрээр 06:00 цагт Дарханаас Улаанбаатар чиглэлийн вагонд суугаад Улаанбаатар хотод 12:00 цагт ирсэн. Хотод ирээд би 10 дугаар хороололд гэртээ хариад өвсөө гэртээ хадгалсан. Тэгээд өвсөө гэртээ хатаачихаад хэд хоногийн дараа надад байсан 5 литрийн спиртийг ашиглаж “шавар” гэх бодис ганцаараа хийсэн. Би интернетээс бичлэг үзэж байгаад шавар хийсэн. Харин уржигдар буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай найз Пүрэв уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд хороололд уулзаад тэр оройдоо Пүрэвийн таньдаг Ганаа ахтай Ургах Наран хороололд гэрийнх нь гадна очиж уулзсан. Тэгээд Ганаа ах Пүрэв бид гурав тэр оройдоо Дарь-Эх рүү нилээд өгсөөд зам дагуу байдаг “Рич” гэх нэртэй буудалд архи уух гэж орсон. Уг буудалд хэдэн цагт орсноо санахгүй байна. Тэгээд бид гурав архи ууж нилээн согтсон ба тэр хугацаандаа миний бэлтгэсэн шаварнаас Ганаа ах бид хоёр хэрэглэсэн. Харин Пүрэв хэрэглээгүй ээ. Пүрэв энэ хэрэгт хамааралгүй ээ. Тэгээд өнөөдөр өглөө босоод Ганаа ах бид хоёр гадуур архи ууж хамт явж байгаад орой 22:00-23:00 цагийн үед хорооллын Нэхий плазагийн урд зам дээрээс цагдаа нарт баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

 

Яллагдагч Д.Г мөрдөн байцаалтанд: “2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 22:00 цагийн үед манай хуурай дүү Кабал буюу Пүрэв над руу утсаар яриад гадуур уугаад явж байна, та завтай байгаа юм уу, яваад очих уу гэж асуусан. Тэгэхээр нь би ах нь Ургах Наран хороололд ээжийндээ байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл нэг их удалгүй Пүрэв бас нэг найзтайгаа хамт ирсэн. Тэр хоёр нэг шил хараа гэх нэртэй архитай ирсэн. Тэр үед Пүрэв, Пүрэвийн найз П бид гурав нөгөө шил архийг манай ээжийн байрны гадна хувааж уусан. Тэгээд бид гурав архиныхаа халуунд хот орохоор болоод Дарь эхийн тэнд байдаг нэг хямдхан буудалд орсон. Буудал руу орохдоо архи, пиво авч ороод ууцгаасан. Тэгээд бид гурав бараг шөнөжингөө архи, пиво уусан. Тэгээд үүрээр унтаад өдөр 11:00, 12:00 цагийн орчим сэрээд дэлгүүр гараад пиво авчихаад байж байтал П нэг төмөр савтай “шавар” гаргаж ирсэн. Тэгэхээр нь бид гурав уг “шавар” гэх бодисыг хэрэглэсэн. Тэгээд бид нар пиво үргэлжлүүлж ууж байгаад буудлаас гарах цаг дөхсөн байсан. Тэгээд Кабал түрүүлээд харилаа гээд явсан. Харин П бид хоёр үргэлжлүүлж ууж байгаад гадуур шоудаж явсан. Тэгээд орой нь цагийг нь санахгүй байна П бид хоёр хорооллын Нэхий плазагийн урд такси барих гээд зогсож байгаад би Пээс ногоон өнгийн асаагуурыг нь гуйж авсан. Тэгээд би асаагуураар нь тамхиа асаачихаад халаасандаа хийчихээд удаагүй байж байтал энгийн хувцастай цагдаа нар гарч ирээд баривчилсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 117/

 

Гэрч Б.Пүрэв мөрдөн байцаалтанд: “2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 17-18  цагийн үед эхнэртэйгээ муудалцаж гэрээсээ гараад хорооллын Парадоксын тэр хавьд Птэй хоёулаа уулзсан. Тэгээд П бид хоёр уулзаад нэг шил архи хувааж уучихаад миний танил ах Гтэй уулзахаар Ургах Наран хорооллын тэнд очсон. Тэгээд Г ахтай Ургах Наран хорооллын гадна 22-23 цагийн үед уулзаад бид гурав хотын төв рүү орж ирэхээр болсон. Г ах, П бид гурав Дамба руу өгсөөд зам дагуу байдаг “Рич” нэртэй буудалд 00:00 цагийн орчим гурвуулахнаа орсон. Буудалд орохдоо бид гурав 0.75 литрийн 2 шил архи, 2 том пиво авч орсон. Тэгээд шөнөжингөө архи, пиво ууцгаасан ба архи ууж байх үед П нэг төмөр саванд хийчихсэн шавар гэх мансууруулах бодис гаргаж ирсэн. Тэгээд бид нар Пгийн гаргаж ирсэн “шавар” гэх бодисоор маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 14-ний өглөө буудалд байхдаа хэрэглэсэн. Бид гурав ерөнхийдөө мөнгө төгрөгөө дуусгаад би 16:00 цагийн орчим буудлаас гараад хороолол явсан. Харин П, Г ах хоёр нөгөө буудалдаа үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Д.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/, ял шийтгэгдсэн хуудас /хх-ийн 78/,  Д.Пий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/, ял шийтгэгдсэн хуудас /хх-ийн 77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.П 2019 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан хотын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны  25 дугаар байрны 19 тоот гэртээ уг “өвс” гэх нэршилтэй ургамлаар “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хийж бэлтгэн, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.7501 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Д.Г 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй  0.0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Пийн “Би...арвын гялгар уутаар ...өвснөөс ганцаараа түүсэн...өвсөө гэртээ хатаачихаад хэд хоногийн дараа надад байсан 5 литрийн спиртийг ашиглаж “шавар” гэх бодис ганцаараа хийсэн...тэгээд Ганаа ах Пүрэв бид гурав тэр оройдоо Дарь-Эх рүү нилээд өгсөөд зам дагуу байдаг “Рич” гэх нэртэй буудалд архи уух гэж орсон...миний бэлтгэсэн шаварнаас Ганаа ах бид хоёр хэрэглэсэн...Ганаа ах бид хоёр гадуур архи ууж хамт явж байгаад орой 22:00-23:00 цагийн үед хорооллын Нэхий плазагийн урд зам дээрээс цагдаа нарт баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...П нэг төмөр савтай “шавар” гаргаж ирсэн. Тэгэхээр нь бид гурав уг “шавар” гэх бодисыг хэрэглэсэн...би Пээс ногоон өнгийн асаагуурыг нь гуйж авсан. Тэгээд би асаагуураар нь тамхиа асаачихаад халаасандаа хийчихээд удаагүй байж байтал энгийн хувцастай цагдаа нар гарч ирээд баривчилсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 117/

гэрч Б.Пүрэвийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн”...П нэг төмөр саванд хийчихсэн шавар гэх мансууруулах бодис гаргаж ирсэн. Тэгээд бид нар Пгийн гаргаж ирсэн “шавар” гэх бодисоор маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 14-ний өглөө буудалд байхдаа хэрэглэсэн...би 16:00 цагийн орчим буудлаас гараад хороолол явсан. Харин П, Г ах хоёр нөгөө буудалдаа үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, Б.Пийн биед үзлэг хийхэд”... куртикний баруун халааснаас Вазелин косметический гэсэн хаягтай төмөр хайрцагтай шавар мэт зүйлийг гаргав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4/, хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, Д.Ган-Эрдэнийн биед үзлэг хийхэд”..би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа гэж хэлээд...ногоон хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут гарсныг хураан авч нарийвчилсан үзлэгийг явуулахад түүний өмдний баруун халаасанд хажуу талдаа хүрэн бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн асаагуур...нийтдээ 1220 төгрөг, гутлын алчуур зэрэг зүйлс байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8/,  хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 9-10/, Д.Ган-Эрдэнийн биеэс дээж авч бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестээр “...ТНС буюу тетрагидроканнабинол, МЕТ буюу метамфетамины агууламжтай бодисыг хэрэглэсэн” гэсэн тэмдэглэл/хх-ийн 11/,  хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 12/, Б.Пий биеэс дээж авч бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестээр“...метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисыг хэрэглэсэн” гэсэн  тэмдэглэл /хх-ийн 13/,  хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5827 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн “Вазелин Косметический” гэсэн хаягтай төмөр савтай хар ногоон өнгийн шавар мэт зүйл дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн “П 2019.10.15” гэж хаягласан 70 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/, метафетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37/,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5826 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Д.Г” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /methamphetamine/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /methamphetamine/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 39-41/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5828 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ууттай шавар мэт зүйл, 2 гэж дугаарласан ханадаа шавар мэт зүйлтэй “оргинал асаагуур” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн асаагуурт тогтсон шавар мэт зүйл тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.    

 

Б.Пийн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж уг ургамлаар “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хийж бэлтгэж, 6.7501 граммыг өөрийн  биедээ  хадгалсан үйлдэл, Д.Ган-Эрдэнийн “шавар” гэх нэршилтэй  0.0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан үйлдэл нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Б.П, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт, шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Г.Тамир “гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй” гэсэн санал дүгнэлт, шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Болортуяа “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” санал дүгнэлт тус тус гаргалаа.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах  “хадгалах” гэдэг нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, орон байр, агуулах сав буюу автомашин, нуувч газарт байлгахыг ойлгоно.

 

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл дээрхи төрлийн бодисын хэмжээнээс үл хамаарч шүүгдэгч Д.Г “шавар” гэх нэршилтэй  бодис өөрийн биедээ хадгалсан идэвхитэй үйлдлээр  энэ гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

 

Иймд өмгөөлөгч Б.Болортуяагаас гаргасан дээрхи санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Улсын яллагчийн гаргасан Б.П, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Пийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Нэр бүхий шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Пийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт,  шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”  Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Г.Тамир “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт, шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Болортуяа “ гэм буруу дээр маргаж байгаа учир эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хэлэхгүй” гэсэн тайлбар хэллээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт  нь хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч хүн амын эрүүл мэнд олон нийтийн аюулгүй байдалд  хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Пд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэж өмгөөлөгч Г.Тамирын дээрх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.        

       

Шүүхээс, шүүгдэгч Б.П, Д.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал буюу Д.Г өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс оргон зайлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан зэрэг байдлыг харгалзан үзэв.

 

Д.Г 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үүрэг хүлээж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан хязгаарлалт тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрхи тэнссэн хугацаанд Д.Г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “шавар” гэх нэршилтэй  0.0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг мөн хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Иймд шүүгдэгч  Д.Гд  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн уг шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Д.Гд холбогдох хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу хүчингүй болгов. 

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Д.Гд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “ Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн...”эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг баримтлан түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

 

Шүүх, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Б.Пий үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Пийн биеэс хураагдсан “Вазелин Косметический” гэсэн хаягтай төмөр савтай хар ногоон өнгийн шавар мэт зүйл /6.7501/ грамм, Д.Ган-Эрдэнийн биед үзлэг хийх явцад хураагдсан “1” гэж дугаарласан гялгар уутанд наалдсан байдалтай шавар мэт зүйл /бодисын хэмжээ 0.0199 грамм/, “2” гэж дугаарласан ханадаа шавар мэт жижиг зүйл тогтож наалдсан “оргинал асаагуур” /бодисын хэмжээ 0.0022 грамм/ зэрэг нь Нийслэлийн прокурорын газраас хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтанд Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурьдсан байна.

 

Дээрхи эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн  эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг  Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.