Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 437

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Л.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Л.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Миний бие 1976.05.26-наас 1979.06.24 хүртэл Завхан ТУГ моторчин, 1979.06.24-нээс 1982.06.24-нд цэргийн алба хааж, 1982.07.21-нээс 1985.09.25 хүртэл ТУГ-т засварчнаар, 1985.10.01-нээс 1986.09.01-ний хооронд авто жолооны курст суралцаж 1986.04.30-наас 1994.11.08 хүртэл Завхан аймгийн ТУГ-т жолоочоор ажилласан. Дээрх хугацаанд тасралтгүй ажилласан учир миний 1986.04.30-ны өдрөөс 1994.11.08-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь 1976.05.26-наас 1979.06.24 хүртэл Завхан Тээврийг удирдах газарт моторчин, 1982.07.21-нээс 1985.09.25 хүртэл ТУГ-т засварчнаар, 1986.04.30-наас 1994.11.08 хүртэл Завхан аймгийн ТУГ-т жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.*******ы 1976 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, түүнийг моторчноор ажилд авч байсан Завханаймгийн Тээврийг удирдах газрын даргын 1976 оны тушаал, авто машины засварчнаар томилж байсан 1982 оны тушаал, авто курст явж байгаа учир ажлаас чөлөөлсөн 1985 оны тушаал, жолоочоор томилж байсан 1986 оны тушаал, гэрчүүдийн мэдүүлгүүдзэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний 1976 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 03-рт 1976.05.26-наас Тээврийн яамны техник мэргэжлийн сургууль төгсөж хувиарлагдан ирсэн тул Үйлдвэр техникийн хэлтэст моторчноор томилон ажиллуулав гэсэн,

04-рт 1979.06.24-нөөс Ардын цэрэгт явах болсон тул ажлаас нь чөлөөлөв гэсэн,

07-рт 1982.07.21-нээс Тээврийг удирдах газарт урсгал засварчнаар авч ажиллуулав гэсэн,

08-рт 1985.09.25-наас авто жолооны курст суралцах болсон тул ажлаас нь чөлөөлөв гэсэн,

09-рт 1986.04.01-нээс сургууль төгссөн тул ТУГ-ын мэдэлд шилжүүлэв,

10-рт 1986.04.30-наас жолоочоор ажиллуулав гэсэн,

11-рт 1995.05.01-нээс Нийгмийн даатгалын дэвтэр олгох болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь Завхан аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1976, 1982, 1985, 1986 оны тушаалуудаар нотлогдож байна.

Мөн гэрч Р.*******ийн Би 1981 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газарт слейсар, тэжээлийн системийн засварчин зэрэг ажлуудыг хийж байгаад 1990 оноос 1998 он хүртэл 20-р баазад жолоочоор ажилласан хүн байгаа юм. Намайг 1981 онд ажилд ороход ******* тус газарт жолоочоор ажиллаж байсан юм. ******* бид хоёр угаасаа нэг нутгийнх нэг ангийн хоёр байгаа юм. ******* 1976 онд Улаанбаатар хотод засварчин моторчны сургууль /яг ямар сургуулийг нь санахгүй байна/ төгсөж ирээд шууд Тээврийг удирдах газарт орж байсан юм. ******* 1990 онд хувьчлал болоод тарахад машинтайгаа Өргөө компанид орж байсан юм гэсэн мэдүүлэг,

гэрч Б.*******ын Би 1981 онд Хөвсгөлийн Хатгалаас Завхан аймгийн Тээврийг удирдах газарт 45 жолооч шилжиж ирж байсны нэг нь би юм. Намайг ирж байхад ******* ТУГ-т жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд бид нарыг ирэхэд ******* бензиний цистерн авч байсан юм. Дараа нь ЗИЛ-130 бас авч байсан. Манай газар 1990 оны хувьчлалаар татан буугдаад 20-р бааз, *******, Өргөө компани болж салж байсан юм. ******* миний мэдэхийн 1981 оноос хойш 1990 он хүртэл тасралтгүй ажилласан хүн юм. Би үргэлжлүүлэн 20-р баазад 1995 он хүртэл ажилласан юм гэсэн мэдүүлгээр давхар нотлогдожбайна.

Завхан аймгийн Тээврийг удирдах газар нь 1991.01.01-нээс 1991.12.31-нийг хүртэл 20-р бааз ХК нэртэйгээр 1992.03.11-нээс 1994.11.08-ныг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь Завхан аймгийн НД-ын хэлтсийн архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаанд Тээврийг удирдах газар нэрээр архивт байхгүй. Харин Авто тээврийн 20-р бааз 1992.03.11-нд бүртгэгдэж, 1994.11.08-нд татан буугдсан гэсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1976 оны 05-р сарын 26-ны өдрөөс 1979 оны 06-р сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газарт моторчноор, 1982 оны 07-р сарын 21-ний өдрөөс 1985 оны 09-р сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар, 1986 оны 04-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газар, Авто тээврийн 20-р бааз ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ