Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 184

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Ж.Б

шүүгдэгч-хохирогч О.Б

шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хустай овогт Жамсрандоржийн Батдорж, Хустай овогт О.Б, Хиад овогт Ганбатын Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Б

2. Б.

3. Ш.

 

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн үүдэнд маргааны улмаас О.Б-н нүүрэн хэсэгт гараараа цохиж хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

О.Б нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн үүдэнд маргааны улмаас Б.Аын нүүрэн хэсэгт гараараа цохиж нэг шүдний хугарал, дээд, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн үүдэнд маргааны улмаас Б.Угийн биед гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хамар яс, таславчийн хугарал, дух, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд мэдүүлэх зүйлгүй  гэв.

 

Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргах зүйлгүй гэв.

 

Хохирогчоор О.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  Миний зүгээс Батдоржид гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Гэрч Б.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай ажлын газрын шинэ жилийн арга хэмжээ Баянгол дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг ресторанд 19 цагаас эхэлсэн. Хажуу талд “Эйр Вент” гэх компаний шинэ жил давхар болсон. Угтаал констракшн, Эйр Вент гэх компаниуд нь ах дүү хоёрын компани бөгөөд өмнө  жил ч гэсэн хамт шинэ жилээ хийж байсан юм. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад хүмүүс явцгааж эхэлсэн. Манай Угтаал констракшнаас 5 хүн шинэ жилд орсон бөгөөд Сумъяабазар гэх залуу түрүүлээд явахаар болсон бөгөөд би машинд хамт сууж юм ярьж байгаад явуулчихаад буцаад явж ороход ширээн дээр Б, Мөнгөн хоёр хамт ширээнд сууж байсан. У ариун цэврийн өрөө орсон байсан бөгөөд шалгахаар очиход У  ганцаараа бөөлжөөд сууж байсан. Тэгтэл У надад хандан явчихсан юм байх гэж бодлоо гээд хамт ариун цэврийн өрөөнөөс гараад дээшээ гарч гадуур хувцасаа аваад гарсан. Гадаа гарахад Б үүдэнд Батдорж гэх залуутай маргалдаж байсан. Тэнд Батдорж гэх залуугийн эхнэр нь бас байсан. Батдорж нь Бд хандаж “миний эхнэрийг муулдаг чи хэн юм бэ, бацаан минь” гээд дайраад Барс-Эрдэнийн нүүр хэсэгт гараараа цохиод хоорондоо заамдалцаад шатаар доошоо буусан. Тэр үед хажуунаас нь хоёр залуу явж очоод салгах гэсэн. Батдоржийн эхнэр нь бас зууралдаад шатаар буусан. Би араас нь очоод Батдорж гэх залууг тэвэрч аваад битгий зодолд гэж хэлээд тайвшруулсан. Тэгээд гайгүй тайвширчих шиг болохоор нь тавиад шатаар дээшээ гартал Батдорж Б рүү гүйж очоод газар унагаасан. Тэгээд дээрээс нь цохиж байсан би очоод салгаад холдуулсан. Тэгтэл Б босоод ирсэн. Ер нь бол Барс-Эрдэнийг тухайн үед Батдорж цохисон. Салгахаар хоёр залуу очсон. Тэр залуучуудыг би харвал таньж магадгүй. Ингээд би таксины жолоочтой юм яриад зогсож байтал нэг хүн хажуунаас ирээд хальт цохисон. Тэгэхээр нь би хойшоо түлхэж холдуулаад таксины жолоочтой ярилцаад цагдаа дуудсан. Тэр үед Уг газар унагаачихсан гурван хүн тойроод зогсчихсон байсан. Уг газар уначихсан байхад тойроод зогсож байсан залуугийн нэг нь Батдорж гэх залуу байсан. Нөгөө хоёр нь хэн байсныг анзаараагүй. Ингээд би явж У дээр явж очих үед тэр гурван залуу цаашаа явсан бөгөөд Амгаланбаатар гэх залуу эхнэртэйгээ очоод яав ийв гээд асууж байх үед хажуунаас Б хүрч ирсэнээ “миний ахыг яаж байгаа юм бэ” гэж хэлээд Амгаланбаатарын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Амгаланбаатарын амнаас нь цус гарсан байсан. Ингээд би Барс-Эрдэнийг татаж салгаад байж байтал цагдаа ирсэн. Тэрнээс хойш зодоон болоогүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

 

Гэрч А.Гансүх мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компаний шинэ жилийн арга хэмжээ “Наранбилэг” гэх нэртэй газрын 2 давхарт байх ресторанд 19 цагаас эхэлсэн. Манай компанийн захирал Түмэн-Өлзийгийн ахынх нь компани болох Угтаал Констракшн компанийн ажилчид бас хамт шинэ жилээ тэмдэглэж байсан. Ингээд баярын арга хэмжээ дуусах дөхөж байхад Угтаал констракшн компанийн ажилтан Б манай Батдоржтой ам мурийгаад хоорондоо маргалдах гээд байсан. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад би явах гээд ажлынхантайгаа хамт гадаа гартал Б гэх залуу Батдоржтой маргалдаад зогсож байсан. Тэгтэл Батдорж ах уурлаад нөгөө залууг барьж аваад нүүр толгой хэсэгт нь олон удаа цохисон. Тэр үед тэнд байсан У, Долгорсүрэн бусад хүмүүс очиж салгасан. Тэгээд байж байтал У та нар яагаад байгаа юм бэ гэж хэлээд өөдөөс дайрахаар нь би маргалдаад заамдалцаад авсан. Тэгтэл хажуунаас Ш орж ирээд салгаад Уг заамдаж аваад хойшоо түрээд явж байснаа нүүр хамар хэсэгт нь 2-3 удаа цохиод нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Угийн хамарнаас цус гарсан. Тэгээд зам хөндлөн гараад цаашаа явсан. Тэгээд зогсож байтал Амгаланбаатар ах ресторанаас гарч ирээд Уг яав ийв гээд очих үед Б гэх залуу очоод Амгаланбаатар ахын нүүр хэсэгт 1 удаа цохисон. Энэнээс болж Амгаланбаатарын шүд нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч Э.Мөнгөнхуяг мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компаний шинэ жилийн арга хэмжээ Наранбилэг гэх нэртэй газрын 2 давхарт байх ресторанд 19 цагаас эхэлсэн. Хүмүүс Наранбулаг гэж нэрийг нь андуурч хэлээд байгаа юм. Манай компаний захирал Түмэн-Өлзийгийн ахынх нь компани болох Угтаал Констракшн компаний ажилчид бас хамт шинэ жилээ тэмдэглэж байсан. Ингээд баярын арга хэмжээ дуусах дөхөж байхад Угтаал констракшн компаний ажилтан Б манай Батдоржтой маргалдаад байсан. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад бүгдээрээ хамт гадаа гартал Б гэх залуу Батдоржтой маргалдаад байсан. Тэгтэл Батдорж ах уурлаад нөгөө залууг барьж аваад нүүр толгой хэсэгт нь олон удаа цохисон гэж Ш надад хэлсэн. Намайг гадаа гарахад Батдорж Бтэй зодолдоод дууссан байсан. У гэх залуугын хамар ам нь цус болчихсон зогсож байсан. Амгаланбаатар очоод юу болсон гэтэл танай хүмүүс ингээд зодчихлоо гэсэн. Тэр үед хүзүүн дээрээ шивээстэй Б гэх залуу ирээд миний куртикнээс татахаар нь зайлсан. Тэгтэл Амгаланбаатар ахын нүүр хэсэгт цохисон. Б Амгаланбаатар бид хоёр дээр ирэх үед баруун нүд нь хавдчихсан нүүр ам нь цус болсон байсан. Би бол Барс-Эрдэнийг цохиогүй. Бат-Очир гэх манай ажлын залуу бас ойрхон байсан. Бат-Очир ч тэр Барс-Эрдэнийг цохиогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний ажилладаг “Эйр вент” компанийн шинэ шилийн баяр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг гэх ресторанд 19 цагаас эхэлсэн. Манай шинэ жилийн арга хэмжээнд “Угтаал констракшн” гэх компани бас шинэ жилээ хамт тэмдэглэж байсан. Ингээд бид нилээд архи уусан. Ресторанд байхад манай ажлын Батдорж гэх залуутай Б гэх залуу маргалдаад байсан. Ингээд бид нар 00 цаг өнгөрч байхад цуварч гарцгаасан. Эхлээд Батдорж, Энхзул, Ш, Энхчимэг нар гарсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гартал үүдэнд У гэх залуу нүүр ам нь цус болчихсон зогсож байсан. Юу болсон бэ гэж асуугаад зогсож байтал Б гүйж ирээд миний уруул руу цохиод үүдэн дээд шүд хугалсан. Намайг гарч ирэхээс өмнө Уг манай Ш зодсон байсан. Мөн Батдорж Барс-Эрдэнийг зодсон байсан. Б Батдоржид зодуулсан уурандаа намайг ирээд цохичихсон юм. Би шүдний эмчилгээний зардалд О.Бэс 600.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сайн дураараа Бтэй эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

 

Хохирогчоор О.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний ажилладаг “Угтаал констракшн” компанийн шинэ шилийн баяр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбилэг” ресторанд 19 цагаас эхэлсэн. Тэнд “Эйр Вент” компани бас шинэ жилээ тэмдэглэж байсан. Ингээд би нилээд архи уусан бөгөөд ресторанд нэг хүнтэй /Батдорж/ маргалдаад өнгөрсөн. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад шинэ жилийн арга хэмжээ дуусаад  гадаа гараад Батдорж гэх залуутай маргалдаад тэнд байсан хоёр эмэгтэйтэй бас маргалдсан. Тэгтэл Батдорж гэх залуу хүрч ирээд нүүр хэсэгт 3-4 удаа цохиод шатаар буулгаад газар унагаад цохисон. Тэгтэл хажууд байсан залуучууд салгасан. Би уурандаа намайг зодсон залуутай хамт явж байсан Амгаланбаатар гэх залуугийн уруул, шүд хэсэгт гараараа нэг удаа цохиж шүдийг нь хугалсан...намайг Батдорж ганцаараа зодсон. Бусад нь салгах оролдлого хийсэн. Надад ямар нэг санал гомдол нэхэмжпэх зүйл байхгүй. Би Батдоржоос эмчилгээний зардалд 120.000 төгрөг авсан. Сайн дураараа эвлэрсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

 

Хохирогч Б.У мөрдөн байцаалтанд: 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний ажилладаг “Угтаал констракшн” компанийн шинэ жилийн баяр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбилэг” ресторанд 19 цагаас эхэлсэн. Манай шинэ жилийн арга хэмжээтэй давхцаад “Эйр вент” компани бас шинэ жилээ хамт тэмдэглэж байсан. Ингээд бид нилээд архи уусан. Ресторанд байхад манай ажлын Б “Эйр вент” компанийн инженер Батдоржтой маргалдаад байсан. Ингээд бид нарын цаг өнгөрч байхад шинэ жилийн арга хэмжээг дуусгаад гарцгаасан. Гадаа гараад Б нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд зодоон болоод тэр залуу нь Барс-Эрдэнийг цохиод байсан. Би очиж салгалцсан. Тэгээд зогсож байтал “Эйр Вент” компанийн Гансүх гэх залуутай би маргалдаад заамдалцаад авсан байсан чинь Шагжаа гэх залуу ирээд намайг заамдаж аваад  нүүр нүдгүй цохиод нүүр хэсэгт өшиглөсөн. Миний хамар хугарсан, нүд хөхөрсөн байсан. Тэгээд зодуулчихаад зогсож байтал нэг залуу ирээд зүгээр үү гэж асуух үед Б хажуунаас ирээд тэр залууг цохиод авсан. Өөр зодоон цохион болоогүй. Одоо миний биед гэмтэл зовиур гэх зүйл байхгүй. Би Ш гэх залуутай эвлэрсэн бөгөөд эмчилгээний зардалд 490.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 806 дугаартай “Б.Аын биед нэг шүдний хугарал, дээд, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 807 дугаартай “Б.Угийн биед хамар яс, таславчийн хугарал, дух, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 837 дугаартай “О.Б-н биед хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 57-58/

 

Яллагдагчаар Ж.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 12 сарын 26-ны өдөр манай “Эйр Вент” компанийн шинэ жилийн арга хэмжээ “Наранбилэг” төвийн 2 давхарт 19 цагт эхэлсэн. Би эхнэр Энхчимэгийн хамт очсон. Бид нилээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Манай ширээний хажууд манай компанийн охин компани болох “Угтаал констракшн” компаний ажилчид бас хамт шинэ жилээ хийж байсан. Уг ресторанд байхад Б гэх залуу хүн, хүн рүү үсчээд хэл ам хийгээд яваад байсан. Би гарч тамхи татах гээд явж байхад Б араас дагаад бууж байхдаа барилгынхан байна гээд агсарах байдалтай юм яриад түлхсэн. Тэр үед чимээгүй өнгөрөөсөн. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад шинэ жилийн арга хэмжээ дуусаад бид бүгд гарцгаасан. Гадна хаалган дээр эхнэр Энхчимэг, тогооч Энхзул бид гурав ажлынханыгаа хүлээгээд зогсож байтал хажууд Б, У, Долгорсүрэн нар зогсож байсан. Тэгтэл Б хүрч ирээд хэрүүл өдөөд Энхзул эгчтэй хэрэлдээд байсан. Тэгтэл эхнэр Энхчимэг, Бд хандан чи настай хүнийг болиоч гэтэл манай эхнэрийг доромжилсон. Тэгэхээр нь би тэсэлгүй хажуунаас нь дайрч очоод баруун гараараа толгой, нүүр хэсэгт нь 4-5 удаа цохиод хөгжлийн бэрхшээлтэй хүн буудаг хүний шатаар буутал Долгорсүрэн, У хоёр ирээд салгасан. Долгорсүрэн намайг хориглоод байсан. Б шатаар өгсөөд явган хүний шатаар буухаар нь би хашлага давж очоод дахиж заамдаж аваад нүүр хэсэгт нь цохисон. Надаас өөр хүн Барс-Эрдэнийг цохиж зодоогүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан болохоор өөрийгөө хянаж барьж чадаагүй юм...Уг манай ажлын газрын залуу болох Ш гэх залуу барьж аваад цохих гээд байхаар нь би наанаас нь очоод та нар буруу хүнтэйгээ маргалдаад байнаа гэж хэлээд салгах гээд дундуур нь ортол Ш Угийн нүүр, нүд хэсэгт 3-4 удаа цохиод авсан. Тэгээд салгаад Уг холдуулаад зогсож байтал Гансүх гэх манай ажлын залуу /тухайн үед цагаан цамцтай бусад хувцасаа тайлсан байсан/ очоод гуя хэсэгт өшиглөөд авч байсан. Гансүх Угийн нүүр, ам хэсэгт нь цохиж зодоогүй. Тэгээд салгаад байж байтал Амгаланбаатарыг Б цохиод шүдийг нь хугалсан гэж байсан. Цагдаа ирэхэд би эхнэр Энхчимэг найз Ш, Бат-Онон, Бат-Очир, Отгонбаатар, Гансүх нарыг аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...Би Бтэй маргалдаж цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Барс- Эрдэнийн хохиролд эмчилгээний зардал болгож 720.000 төгрөг өгсөн. Б бид 2 сайн дураараа эвлэрсэн, гэм хорыг нь арилгасан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/

Яллагдагчаар Г.Ш мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн шинэ жилийн арга хэмжээ “Наранбилэг”  нэртэй газрын 2 давхарт байх ресторанд 19 цагаас эхэлсэн. Манай компанийн захирал Түмэн-Өлзийгийн ахынх нь компани болох “Угтаал Констракшн” компанийн ажилчид бас хамт шинэ жилээ тэмдэглэж байсан. Ингээд баярын арга хэмжээ дуусах дөхөж байхад “Угтаал констракшн” компаний ажилтан Б манай Батдоржтой маргалдаад байсан. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад бүгдээрээ хамт гадаа гартал Б гэх залуу Батдоржтой маргалдаад байсан. Тэгтэл Батдорж ах уурлаад нөгөө залууг барьж аваад нүүр толгой хэсэгт нь олон удаа цохисон. Тэр үед тэнд байсан У, Долгорсүрэн бусад хүмүүс очиж салгасан. Би буцаж ресторан руу ороод Амгаланбаатар ахыг эхнэрийнх нь хамт дагуулаад гараад ирсэн чинь Гансүх, У хоёр заамдалцаад зогсож байхаар нь явж очоод салгатал У намайг доромжлохоор нь Уг заамдаж аваад нүүр рүү нь гурван удаа цохиод нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Угийн хамарнаас их цус гарсан. Тэр үед хүмүүс салгаад Уг цаашаа аваад зам хөндлөн гараад явсан. Би эргээд рестораны үүд рүү очоод Батдорж ахын машин руу явсан. Тэр үед У цаанаас хүрээд ирсэн. Амгаланбаатар, У дээр очоод яасан бэ гээд асуух үед Б цаанаас ирээд Амгаланбаатарын нүүрэн тус газар нэг удаа цохисон гэж Гансүх, Долгорсүрэн нар хүмүүс ярихыг сүүлд сонссон...Гансүх Угийн нүүрэн хэсэгт цохиогүй. Би л Угийн нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Угийн эмчилгээний зардалд 490.000 төгрөг өгсөн. Бид эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/

 

Яллагдагчаар О.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний ажилладаг “Угтаал констракшн” компанийн шинэ шилийн баяр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбилэг” ресторанд 19 цагаас эхэлсэн. Манай шинэ жилийн арга хэмжээтэй “Эйр Вент” гэх компани бас шинэ жилээ тэмдэглэж байсан. Ингээд би нилээд архи уусан бөгөөд ресторанд Батдоржтой маргалдаад өнгөрсөн. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад шинэ жилийн арга хэмжээ дуусаад гадаа гараад Батдорж гэх залуутай маргалдаад тэнд байсан хоёр эмэгтэйтэй бас маргалдсан. Тэгтэл Батдорж гэх залуу хүрч ирээд миний нүүр хэсэгт 3-4 удаа цохиод шатаар буулгаад газар унагаад цохисон. Тэгтэл хажууд байсан залуучууд салгасан. Би уурандаа намайг зодсон залуутай хамт явж байсан Амгаланбаатар гэх залуугийн уруул, шүд хэсэгт гараараа нэг удаа цохиж шүдийг нь хугалсан...Би тэр шөнө мэдүүлэг өгөхдөө согтуу байсан учраас буруу зөрүүтэй зүйл ярьсан байна. Одоо яг үнэнийг мэдүүлж байна. Намайг Батдорж ганцаараа зодсон. Бусад нь салгах оролдлого хийсэн...Надад ямар нэг санал гомдол нэхэмжпэх зүйл байхгүй. Би Батдоржоос эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг авсан байсан нэмээд 600.000 төгрөг авсан. Би Амгаланбаатарын эмчилгээний зардлыг төлж барагдуулсан 600.000 төгрөг өгсөн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Ж.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/, Г.Шийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/, О.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

 

Шүүгдэгч нарын  гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбилэг” ресторанд “Эйр Винт” ХХК болон “Угтаал констракшн” ХХК тус тус шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан байна.

Уг шинэ жилийн арга хэмжээ дуусах үеэр 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад  “Наранбилэг” рестораны үүдэнд “Эйр Винт” ХХК-ний ажилтан Ж.Б, “Угтаал констракшн” ХХК-ний ажилтан О.Б нар согтуугаар хоорондоо маргалдсаны улмаас Ж.Б нь О.Б-н нүүрэн хэсэгт гараараа цохиж хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

О.Б нь Ж.Бид зодуулсан уурандаа түүнтэй хамт явж байсан  Б.Аын нүүрэн хэсэгт гараараа цохиж нэг шүдний хугарал, дээд, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.Ш нь маргааны улмаас Б.Угийн биед гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хамар яс, таславчийн хугарал, дух, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.Долгорсүрэнгийн “...Батдорж нь Бд хандаж “миний эхнэрийг муулдаг чи хэн юм бэ, бацаан минь” гээд дайраад Барс-Эрдэнийн нүүр хэсэгт гараараа цохиод хоорондоо заамдалцаад шатаар доошоо буусан...Барс-Эрдэнийг тухайн үед Батдорж цохисон...Уг газар унагаачихсан гурван хүн тойроод зогсчихсон байсан...Б хүрч ирсэнээ “миний ахыг яаж байгаа юм бэ” гэж хэлээд Амгаланбаатарын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Амгаланбаатарын амнаас нь цус гарсан байсан. Ингээд би Барс-Эрдэнийг татаж салгаад байж байтал цагдаа ирсэн. Тэрнээс хойш зодоон болоогүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч А.Гансүхийн“...Б гэх залуу Батдоржтой маргалдаад зогсож байсан. Тэгтэл Батдорж ах уурлаад нөгөө залууг барьж аваад нүүр толгой хэсэгт нь олон удаа цохисон...тэгтэл хажуунаас Ш...Уг заамдаж аваад хойшоо түрээд явж байснаа нүүр хамар хэсэгт нь 2-3 удаа цохиод нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Угийн хамарнаас цус гарсан...Б гэх залуу очоод Амгаланбаатар ахын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Энэнээс болж Амгаланбаатарын шүд нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч Э.Мөнгөнхуягийн“...Б гэх залуу Батдоржтой маргалдаад байсан. Тэгтэл Батдорж ах уурлаад нөгөө залууг барьж аваад нүүр толгой хэсэгт нь олон удаа цохисон гэж Ш надад хэлсэн. Намайг гадаа гарахад Батдорж Бтэй зодолдоод дууссан байсан. У гэх залуугийн хамар ам нь цус болчихсон зогсож байсан...Б гэх залуу...Амгаланбаатар ахын нүүр хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, хохирогч Б.Аын”... Б гүйж ирээд миний уруул руу цохиод үүдэн дээд шүд хугалсан. Намайг гарч ирэхээс өмнө Уг манай Ш зодсон байсан. Мөн Батдорж Барс-Эрдэнийг зодсон байсан. Б Батдоржид зодуулсан уурандаа намайг ирээд цохичихсон юм. Би шүдний эмчилгээний зардалд О.Бэс 600.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, хохирогч О.Б “...Батдорж гэх залуу хүрч ирээд нүүр хэсэгт 3-4 удаа цохиод шатаар буулгаад газар унагаад цохисон. Тэгтэл хажууд байсан залуучууд салгасан. Би уурандаа намайг зодсон залуутай хамт явж байсан Амгаланбаатар гэх залуугийн уруул, шүд хэсэгт гараараа нэг удаа цохиж шүдийг нь хугалсан...намайг Батдорж ганцаараа зодсон. Надад ямар нэг санал гомдол нэхэмжпэх зүйл байхгүй. Би Батдоржоос эмчилгээний зардалд 120.000 төгрөг авсан. Сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, хохирогч Б.У”...Шагжаа гэх залуу ирээд намайг заамдаж аваад  нүүр нүдгүй цохиод нүүр хэсэгт өшиглөсөн. Миний хамар хугарсан, нүд хөхөрсөн байсан...Би Ш гэх залуутай эвлэрсэн бөгөөд эмчилгээний зардалд 490.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/ болон шинжээчийн 806 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50/,  шинжээчийн 807 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54/, шинжээчийн 837 дугаартай дүгнэлт  /хх-ийн 57-58/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ж.Бийн“...надаас өөр хүн Барс-Эрдэнийг цохиж зодоогүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан болохоор өөрийгөө хянаж барьж чадаагүй юм...Би Бтэй маргалдаж цохиж гэмтэл учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/  Г.Шийн “...У намайг доромжлохоор нь Уг заамдаж аваад нүүр рүү нь гурван удаа цохиод нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Угийн хамарнаас их цус гарсан...Би л Угийн нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/,  О.Б-н “Батдорж гэх залуу хүрч ирээд миний нүүр хэсэгт 3-4 удаа цохиод шатаар буулгаад газар унагаад цохисон...Би уурандаа намайг зодсон залуутай хамт явж байсан Амгаланбаатар гэх залуугийн уруул, шүд хэсэгт гараараа нэг удаа цохиж шүдийг нь хугалсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/ нь тус тус давхар батлагдаж байх тул шүүгдэгч Ж.Б,

 

Г.Ш,  О.Б нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

 

Шүүгдэгч Ж.Бийн хохирогч О.Б-н бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, шүүгдэгч О.Б-н  хохирогч Б.Аын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, шүүгдэгч Г.Шийн  Б.Угийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан Ж.Б, О.Б, Г.Ш нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүхээс, шүүгдэгч  Ж.Б, О.Б, Г.Ш  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тус тус тооцов. 

 

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Б, Б.А, Б.У нар “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө авсан” гэж тус тус мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад  төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч О.Б, Ж.Б, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч нар тус тус анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч О.Б, Ж.Б, Г.Ш нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч нарын эрүүл мэндэд учруулсан хохиролын хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.