| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00438/И |
| Дугаар | 438 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 438
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:
Миний бие 1972 оны 01-р сарын 01-нээс эхлэн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Үйлдвэр бригадын модон цехийн мужаанчнаар томилогдон ажиллаж байгаад 1974 оны 06-р сарын 01-нээс 1977 оны 06-р сарын 28 хүртэл цэргийн алба хаасан 1977 оны 08-р сарын 01-нээс Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн модон цехэд рамчнаар ажиллаж байгаад 1979 оны 3-р сард ажлаа хийж байгаад үйлдвэрийн осолд орж хуруу гараа тайруулсан юм. Иймээс хөнгөн ажилд шилжин тус сумын ус цаг уурын станцад 1979 оны 06-р сарын 01-нээс ажиллаж байгаад 1985 оны 06-р сарын 15-наас Улсын бэлтгэлийн мал туух тууварч малчнаар ажилласан. Улмаар 1986 оны 12-р сарын 28-нд тууварч малчны ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд миний 1972-1974 он, 1977-1979 оны 3-р сар, 1979 оны 06-р сараас 1986 оны 12-р сарын 28 хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү
Миний бие ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг. Ажилласан жилээ тогтоолгох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэн тухайн хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1972 оны 01-р сарын 01-нээс 1974 оны 06-р сарын 01 хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Үйлдвэр бригадын модон цехийн мужаанчнаар, 1977 оны 08-р сарын 01-нээс 1979 оны 3-р сарыг дуусталх хугацаанд Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн модон цехэд рамчнаар, 1979 оны 06-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 14-нийөдөр хүртэл Цэцэн-Уул сумын ус цаг уурын станцад цаг уурчаар, 1985 оны 06-р сарын 15-наас 1986 оны 12-р сарын 28 хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид тууварч малчнаар ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэдгаргасан хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн А/865 тоот лавлагаанд Б.******* нь 1972-1974, 1977-1979, 1985-1986 онд Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1973 онд 01-05 сар, 1977 онд 08-12 сар, 1978 онд 01-05 сар, 1979 онд 3-р сард, 1985 онд 12-р сард Жич: 1972, 1974, 1986 оны 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна. 1985 оны Цэцэн-Уул сумын цаг уурын ажиглагчаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч Б.*******ийн ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1979 онднээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, түүнийг дагалдан сурагчаар ажилд авч байсан Завхан аймгийн Ус цаг уурын товчооны даргын 1979 оны 06-р сарын 04-ний өдрийн 09 тоот тушаал, 1998, 1986 онуудад авч байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргийг үндэслэнтүүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.
Түүний 1979 оны 03-р сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1972.01.01-нээс Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаантуг нэгдлийн Үйлдвэр бригадын модон цехийн мужаанаар томилон ажиллуулав гээд тус нэгдлийн тамга дарагдсан
02-рт 1974.06.02-ноос Цэцэн-Уул сумын Улаантуг нэгдлийн Үйлдвэр бригадын модон цехийн мужаанчны ажлаас чөлөөлж, Аймгийн цэргийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв,
04-рт 1977.06.28-наас цэргийн албыг 3 жил хааж халагдсан гэсэн,
05-рт 1977.08.01-нээс Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаантуг нэгдлийн модон цехэд рамчнаар томилон ажиллуулав гээд тус нэгдлийн тамга дарагдсан,
06-рт 1978.06.02-ноос Улаан туг нэгдлийн Үйлдвэр бригадын модон цехийн рамчны ажлаас чөлөөлж сумын Худалдаа бэлтгэлийн ангийн мэдэлд шилжүүлэв гэсэн,
07-рт 1978.06.02-ноос Худалдаа бэлтгэлийн ангийн Улсын бэлтгэлийн малыг Улаанбаатарт тууж тушаасан гээд ХБА-ийн тамга дарагдсан
09-рт 1978.12.26-наас Тууврын малыг тушаагаад эргэж ирсэн учир Улаан туг нэгдлийн мэдэлд шилжүүлэв,
10-рт 1979.01.01-нээс Улаантуг нэгдлийн Үйлдвэр бригадын модон цехийн рамчнаар авч ажиллуулав гээд тус нэгдлийн тамга дарагдсан,
11-рт 1979.03.25-наас Улаантуг нэгдлийн Үйлдвэр бригадын рамчны ажлаас чөлөөлж, Аймгийн эмнэлгийн хөдөлмөр магадлагааны комисст шилжүүлэв,
12-рт 1979.06.01-нээс Цэцэн-Уул сумын ус цаг уурын станцад дагалдан ажиглагчаар томилон ажиллуулав гээд ус цаг уурын товчооны тамга дарагдсан,
13-рт 1985.06.15-наас Улаагтуг нэгдэлд шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв,
14-рт 1985.06.15-наас Улсын бэлтгэлийн мал туух тууварч малчнаар томилон ажиллуулав гээд Улаантуг нэгдлийн тамга дарагдсан
15-рт 1986.12.28-наас өөрийн хүсэлтээр тууварч малчны ажлаас чөлөөлж УБ хотын барилгын хорооны харъяа сургалт комбинатын барилгын байнгын курст суралцуулахаар шилжүүлэв гэсэн бичилтүүд тус тус хийгджээ.
Дээрх хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь Завхан аймгийн Ус цаг уурын товчооны даргын 1979 оны 06-р сарын 04-ний өдрийн 09 тоот тушаал, түүний 1998, 1986 онуудад авч байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, 274128 тоот цэргийн батлах зэргээр нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овгийн *******ын *******ийг 1972 оны 01-р сарын 01-нээс 1974 оны 06-р сарын 01 хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Үйлдвэр бригадын модон цехэд мужаанчнаар, 1977 оны 08-р сарын 01-нээс 1979 оны 3-р сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн модон цехэд рамчнаар, 1979 оны 06-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ус цаг уурын станцад дагалдан ажиглагчаар, 1985 оны 06-р сарын 15-наас 1986 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид тууварч малчнаар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ