Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Г.Чагдар

шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Бт холбогдох эрүүгийн 2005001770175 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ш.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 19-1105 тоотод байхдаа буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Этэй гэр бүлийн маргаан үүсгэж улмаар Б.Эийн үснээс зулгааж хоёр гарын булчин руу цохиж, эрүүн тус газарт нь пивоны шилээр цохиж хутганы бариулаар гэдэс рүү нь 3-4 удаа цохиж хутгаар түүний зүүн гарын эрхий хурууг зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Эхнэр намайг их хартай гээд байдаг болохоор нь би өөрийгөө хартай хүн юм байна гэж бодоод байсан юм. Тэгсэн чинь эхнэрийн утсан дээр эхнэр өөр хүнтэй үнсэлдэж байгаа бичлэг нь байсныг би хараад уураа барьж чадалгүй зэрлэг авир гаргасандаа харамсаж байна. Би өөрийн гэм буруу дээр маргахгүй. Эхнэртэйгээ эвлэрсэн. Прокурорын санал болгосон 1.000.000 төгрөгийн торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт унталгын өрөөнд цуг амарсан. Тэгээд шөнө 02 цагийн үед сэрээд бие засахад нөхөр байхгүй, гаднаас тортой пиво барьсан орж ирж байсан. Тэгээд хамт суугаад уу, ярих юм байна гэж ятгаад, хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм гээд хамт суугаад би 1 шил пиво, нөхөр 3-4 шил пиво уусан. Тэгээд нөхөр юм ярьж байгаад намайг хардаж манай ажлын нэг залуутай хардаад надтай хэрэлдэж эхэлсэн. Тэгэхэд нөхөр пивоны шилээр миний эрүү рүү 1 удаа цохихоор нь би гартаа барьсан пиво цацахад нөхөр өөрийнхөө ууж байсан пиво над руу цацаж газар асгасан. Тэгээд намайг шалаа арч гээд 2 хөлнөөс газар татаж унагаагаад шал арчуулсан. Тэгээд намайг үсдэж гар руу цохиж гал тогооны өрөөнөөс  том хутга барьж ирээд намайг ална гээд хутганы ар хэсгээр гэдэс рүү 3-4 удаа цохисон.  Тэгээд хутгаа миний хоолойнд тулгахад би холдуулах гэж байгаад зүүн гарынхаа эрхий хурууг зүссэн...урьд 2005-2010 оны хооронд байнга гар хүрч зоддог байсан.  Гэр бүлийн баталгаатай дундаасаа 2 хүүхэдтэй. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ би нөхөртэйгээ одоо тусдаа амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,

Эрсдэлийн түвшин дунд гэсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 14-17/

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Ариунболдын илтгэх хуудас “2019.12.16-ны шөнө 04 цаг 26 минутанд иргэн Б.Эээс 99071798 дугаараас: Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 19-1105 тоотод нөхөр согтуу ирээд хутга бариад дайраад байна” гэх дуудлагаар очиход...0.83 хувийн согтолттой эхнэр Эт агсам тавьж хутга барьж гарыг нь зүсэж танхайрсан байв. Э эмчид үзүүлэхгүй гэв. Дуудлагаар очиход гэрийн эзэн гэх Ш.Б нь дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн ноцолдсон. Цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгөгдөж байсан” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 6,8/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 342 дугаартай “Б.Эийн биед хүзүүнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 31/

 

Яллагдагчаар Ш.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн үед гэртээ амрах гэж байхдаа эхнэрийнхээ гар утсыг үзтэл ажлынхаа хүмүүстэй янз бүрийн байдлаар зургаа авахуулсан байсан. Урьд өдөр нь ажлынхаа хүмүүстэй зугаалгаар явна гээд хоногоор яваад ирсэн. Тэгээд би гараад дэлгүүрээс 4 пиво аваад гэртээ орж эхнэртэйгээ учраа олъё гэж бодсон. Тэгээд гэртээ ороход хүүхдүүд унтаж байсан эхнэр 00 орчихоод  гарч ирж байсан. Тэгээд эхнэрээ дуудаж ширээнд суугаад хамт юм яръя гээд авсан пиво хувааж уусан. Тэгээд би эхнэрээ шинэ жилээр чи надад худлаа хэлж ангийнхантайгаа биш ажлынхантайгаа явсан байна гэхэд эхнэр намайг хий хардаж байна гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Би эхнэртээ уурлаж танай ангийн хүүхдүүдэээс асуухад яваагүй гэсэн чи хэнтэй явсан талаар хэлчих гэхэд хэлэхгүй гүрийгээд байсан гэхэд эхнэр над руу пиво цацахад газар асгарсан.  Би асгасан пивоо арч гээд эхнэр газар асгасан пивоо арчсан. Тэгээд эхнэрийнхээ үснээс зулгааж татаад чи намайг доромжилж, амьдралаа хутганы ирмэг дээр аваачлаа гэж хэлээд ширээн дээр байсан хутга аваад айлгах гэж хутганыхаа ишээр эхнэрийнхээ зүүн хавирга руу 2 удаа цохисон. Тэгэхэд би эхнэрээ нөгөө залуу руу чинь хамт явъя гээд гар хөлнөөс нь татаж чангаагаад гэрээс хамт гарсан. Тэгээд гараад хоорондоо хэрэлдээд эхнэр цагдаа дуудна гээд зугатаагаад явсан. Би эхнэрийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих  шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 19-1105 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Этэй гэр бүлийн маргаан үүсгэж улмаар Б.Эийн үснээс зулгааж хоёр гарын булчин руу цохиж, эрүүн тус газарт нь пивоны шилээр цохиж хутганы бариулаар гэдэс рүү нь 3-4 удаа цохиж хутгаар түүний зүүн гарын эрхий хурууг зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ш.Бийн“...эхнэрийнхээ үснээс зулгааж татаад чи намайг доромжилж, амьдралаа хутганы ирмэг дээр аваачлаа гэж хэлээд ширээн дээр байсан хутга аваад айлгах гэж хутганыхаа ишээр эхнэрийнхээ зүүн хавирга руу 2 удаа цохисон. Тэгэхэд би эхнэрээ нөгөө залуу руу чинь хамт явъя гээд гар хөлнөөс нь татаж чангаагаад гэрээс хамт гарсан...Би эхнэрийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/,  хохирогч Б.Эийн “...нөхөр пивоны шилээр миний эрүү рүү 1 удаа цохихоор нь би гартаа барьсан пивоо цацахад өөрийнхөө ууж байсан пиво над руу цацаж газар асгасан...намайг үсдэж гар руу цохисон...том хутга барьж ирээд намайг ална гээд хутганы ар хэсгээр гэдэс рүү 3-4 удаа цохисон.  Тэгээд хутгаа миний хоолойнд тулгахад би холдуулах гэж байгаад зүүн гарынхаа эрхий хурууг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,     цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх-ийн 6-8/, шинжээчийн 342 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Ш.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Ш.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ш.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ш.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ш.Бт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.