Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 216

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч Н.А

хохирогч П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ад холбогдох 1905044950069 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.А нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 8 дугаар байрны гадна хамтран амьдрагч П.Атай гэр бүлийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун гарыг мушгих, тохойг нь хазах зэргээр халдаж эрүүл мэндэд нь баруун гарын 3 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн тохойн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч П. А шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 11 дүгээр сарын 3-ны оройны 19-20 цагийн хооронд энэ асуудал болсон. Манай машин байрны урд л байж байдаг тэгсэн манай машин байдаг газартаа байхгүй байрны ард буланд зогсож байсан. Тэгэхээр нь машинаа харах гээд очиход дотор нь хүн байж байсан. Урд хаалгыг нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан тэгэхээр нь арын хаалгыг нь татсан чинь онгойсон. Тэгсэн манай нөхөр нэг хүүхэнтэй бэлгийн харилцаанд орж байсан. Тэгээд би уурлаад хамт байсан Оюунчимэг гэдэг хүүхнийг нь үсдэж авсан. Тэгэхэд манай нөхөр явдаг хүүхнээ өмөөрч намайг зодсон.  Манай нөхөр миний хурууг яг мушгих үед миний баруун гарын 3 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал гэмтэл учирсан.  Би нөхрийгөө тэр хүүхэнтэй яваад байдаг гэж мэдсэн болохоор тэр  хүүхэнд наад хүн чинь эхнэр хүүхэдтэй хүн гэж хоёр удаа сануулга өгч байсан. Фэйсбүүкээр нь эхнэр хүүхэдтэй хүнтэй битгий орооцолдоод бай мессеж бичиж байсан. Дахиад явалдаад байхаар нь би өөрийн Фэйсбүүк зургаа гэр бүлийн зургаараа хүртэл сольж байсан. Би нөхөртөө хүүхэд чинь жоохон байна битгий хүн явалдаад бай гэж бас гэж хэлж байсан. Би эмчилгээний зардлаа гаргуулмаар байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч П.А мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах 8 дугаар байранд нөхрийнхөө гэрт хувцасаа угаасан. Би өдөр нь эгчтэйгээ хамт гадуур явж байгаад орой 19 цаг 40 минутын үед угаасан юмаа авахаар очтол байрны гадна эгчийн найз Энхцацрал эгч машинаа угаагаад зогсож байхаар нь мэндлээд  цаашаа хадмынх руугаа орох гэтэл хогны савны хажууд нөхрийн машин байхаар нь яваад очтол машины цонхоор юм харагдахгүй битүү шороо болсон байхаар нь цонхных нь шороог арчаад хартал манай нөхөр жолоочийн эсрэг талын урд суудал дээр үл таних эмэгтэй хүнтэй нөхөр А бэлгийн харьцаанд орж байсан. Би урд талын хаалгыг таттал нөхөр хаалгаа түгжчихээр нь хойд талынх нь хаалгыг таттал хаалга нь онгорхой байсан. Би юу болж байгаа юм бэ гэтэл нөхөр нөгөө эмэгтэйгээ хоёулаа намайг түлхээд хүүхэн нь миний цээж рүү гараараа цохихоор нь би нөгөө эмэгтэйгийнх нь үснээс зулгаагаад би чамд үгээрээ биш үйлдлээрээ сануулж байсан биз дээ гэтэл нөхөр миний үснээс зулгааж хойд талын сандал дээр унагаад миний гарыг нөгөө хүүхнийхээ үснээс тавиулаад өөр рүүгээ татаж мушгиад цээжин дээр өвдөглөж дараад дээрээс цохиод байсан. Би нөгөө эмэгтэйд нь чи салгаад аваач гэтэл чадахгүй наадах чинь тавихгүй байгаа биз дээ гээд хараад суугаад байсан. Тэгээд сүүл рүүгээ болиоч наад хүүхэн чинь үхлээ ш дээ гээд орилж байтал Энхцацрал эгч ирээд салгасан. Мөн надтай хамт явж байсан дүү 5 дугаар ангийн хүүхэд Марал-Эрдэнэ харсан. Би зүүн гараараа үснээс нь зулгаасан байхад миний тохойноос хазаж гар тавиулаад дээш харуулж сандал дээр унагаж машины хаалга онгорхой байсан учир миний толгой хаалгаар гараад газар унах гээд байхаар нь би баруун гараараа газар тултал А миний баруун гарнаас татаж мушгиад өвдөгнийхөө доогуур хийж дараад дээрээс цохихдоо хуруу хугалсан байсан. Би толгойгоо 7 хоног бариулсан. Гэмтлийн эмнэлэгт гарныхаа зургыг 10000 төгрөгөөр авахуулсан. 6000 төгрөгөөр сойлт авсан. Маш их гомдолтой байна. Би энэ хүнээс болж сэтгэл санаа болон амьдралаараа тоглуулаад үлдэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Гэрч Б.Энхцацрал мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 03-ны үдээс хойш 17-18 цагийн хооронд найз Пүрэвжаргалтай уулзахаар дүү Аын хадмынх нь байрны гадна талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн машинаа угаагаад зогсож байхад яг урд талын 2 гражны дунд саарал өнгийн соната-5 маркийн машин дотор цэнхэр өнгийн бүдэг гэрэл асаад эмэгтэй хүний янаг дуу гараад байсан. Би ямар аймаар шийдсэн хүмүүс вэ гэж бодоод машинаа угааж байтал найз Пүрэвжаргалын дүү А дүү Марал-Эрдэнэтэйгээ хамт ирээд надтай мэндлээд шууд нөгөө машин руу очоод эхлээд жолоочийн талын урд хаалгыг татаад онгойхгүй болохоор нь хойд талын хаалгыг нь онгойлгож ороод эрэгтэй эмэгтэй хүнтэй маргаад чи намайг ингэж доромжилж болж байгаа юмуу хүүхдээ яасан боддоггүй юм гээд нилээн удаан маргаж байгаад гар тавь яаая гээд орилоод байхаар нь машин дээр нь яваад очтол арын суудал дээр Аыг дээш нь харуулж хэвтүүлээд нөхөр нь урд  талын суудлаас урагш гараад дээрээс нь дараад баруун гарыг нь хөшиж орилуулаад байхаар нь би салгасан...би нөгөө хүүхнийг нь чи ямар учиртай хүн эхнэр, нөхрийг хооронд нь хэрэлдүүлээд байгаа юм бэ гэтэл надад ямар ч хамаагүй, намайг буруугаар ойлгоод байгаа юм гээд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад байсан...би гарыг нь тавиач гэхэд баруун гарын хуруунуудаас нь барьчихаад мушгиад байсан...нөхөр нь өөр хүүхэнтэй машин дотроо бэлгийн харьцаанд орж байснаас маргаан болсон гэсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Гэрч Э.Оюунчимэг мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сард Яармагт Атай барилга дээр хамт ажиллаж байсан юм.  Тэгээд 11 сарын 3-нд А машин дотроо согтуу байхаар нь өөрөө машинаа бариад явчихаж магадгүй гэж бодоод би машиныг нь бариад ...гэрийнх нь зогсоолын хажуу талын гражнуудын дунд машиныг нь оруулж зогсоогоод явах гэтэл А машин дотор  нь байсан 2.5 литрийн савтай тал пивийг ууж дуустал түр хүлээж байгаач гэхээр нь хамт машинд нь сууж байтал гэнэт жолоочийн хойд талын хаалга онгойгоод араас нэг эмэгтэй хүн үсдээд муу янхан урд өдөр манай нөхөр чамтай хоносон уу гээд хараагаад байхаар нь би үс тавь хоёулаа ярилцъя би танай нөхөртэй ямар ч хамаа байхгүй чи тэр цагдаагаа дуудаад шинжилгээг нь өгье гэтэл үснээс тавихгүй байхаар нь салгаач ээ гэтэл нөхөр нь ноцолдож байгаад салгатал дахиж үсдээд толгой руу хөлөөрөө өшиглөхөд нөхөр нь дахиж арай гэж салгаад А чи яв чамд хамаагүй гэхээр нь явах гэтэл хоёр эгч ирж таглачихаад наадахаа битгий явуул гээд буулгахгүй байсан...миний хажууд эхнэрийгээ цохиж зодоогүй. Гар хөлийг нь мушигсан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

Насанд хүрээгүй гэрч А.Марал-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр...А эгч А ахыг ирчихэж гээд машинаа шалгах гээд очоод урд талын цонхыг нь арчиж хараад хаалгыг нь таттал хаалга нь онгойхгүй байсан чинь хойд талынх нь хаалгыг татаж машин руугаа ороод жолоочийн суудал дээр сууж байсан эмэгтэйн үснээс зулгаатал А ах А эгчийн гарнаас татаж байгаад үсийг нь тавиултал А эгч машины арын суудал дээр унахдаа биенийх нь тал хэсэг машинаас гараад гараараа газар тултал А ах А эгчийн хувцаснаас татаж машин руугаа оруулаад цээжин дээр нь гараараа дараад  байж байхад Энхцацрал эгч ирээд болиоч гэтэл А эгчийг тавиад эд нарыг дайраад алчихъя гээд машинаа барих гэтэл нөгөө эмэгтэй нь түлхүүрийг нь аваад Энхцацрал эгчид өгсөн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 27/

 

Яллагдагчаар Н.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад хамт ажилладаг залуутай 2 шил пиво хувааж уугаад хамт ажиллаж байсан Оюунчимэгийг гуйж гэр рүүгээ машинаа бариулж хүргүүлсэн. Нэг шил пивоны тал нь үлдсэн байсныг уугаад сууж байтал А гэнэт машины жолоочийн талын хаалгыг татаад түгжээтэй байсан учир хойд талын хаалгыг онгойлгож орж ирээд Оюунчимэгийн үснээс зулгаагаад орилж хашгираад байхаар нь би яагаад байгаа юм хүний үс тавь гээд зууралдаж байгаад гарыг нь  тавиултал А дахиад Оюунчимэгийн үснээс зулгаахаар нь дахиж тавиулахаад суудал дээр дараад байж байхад эгч Пүрэвжаргал болон бас нэг эмэгтэй ирсэн. Машинаас буутал Аын эгч надруу үсчиж дайраад нүүр рүү алгадаад байсан. Би Оюунчимэгийг яв чамд хамаагүй гээд явуулсан. Гэр рүүгээ ороод хэсэг бухимдаад уйлж орилж байгаад гэрээсээ гараад хашааны буланд очиж хэсэг сууж байгаад буцаад гэртээ иртэл гэрт хүн байхгүй байсан. ...Аын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. А Оюунчимэгийн үснээс зулгаагаад байхаар нь гарыг нь тавиулахдаа гэмтээсэн байх. А намайг Оюунчимэгтэй хардаад шууд үснээс нь зулгааж орилж чарлаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13369 дугаартай “П.Аын биед баруун талын 3 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал зүүн тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь 2019.11.03-нд үүссэн байх боломжтой”  гэсэн дүгнэлт /хх-ийн 18/

 

Шинжээч эмч Т.Амартүвшингийн “Аын биед учирсан баруун гарын 3 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь цохигдох, дарагдах, мушгигдах зэрэг хүчний үйлчлэлээр үүснэ. Учрах үедээ тухайн хүнд өвдөлт зовиур ихтэй байна. Хүн үсдэх үед энэ гэмтэл үүсэхгүй. Зүүн тохойн цус хуралт гэмтэл нь унах үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь 2019 оны 11 сарын 03-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 51-52/

 

Хохирогч П.Аын хохиролтой холбогдох 51.150 төгрөгийн баримт /хх-ийн 32/ болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Н.Агийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар шүүхийн дүгнэлт:

2019 оны 11 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна Н.Аг хамтран амьдрагч П.А бусадтай хардаж маргалдсаны улмаас Н.А нь П.Аын биед халдаж эрүүл мэндэд нь баруун гарын 3 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн тохойн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч П.Аын“...манай нөхөр жолоочийн эсрэг талын урд суудал дээр үл таних эмэгтэй хүнтэй нөхөр А бэлгийн харьцаанд орж байсан...би нөгөө эмэгтэйгийнх нь үснээс зулгаагаад...нөхөр миний үснээс зулгааж хойд  талын сандал дээр унагаад  миний гарыг нөгөө хүүхнийхээ үснээс тавиулаад өөр рүүгээ татаж мушгиад цээжин дээр өвдөглөж дараад дээрээс цохиод байсан. ..Энхцацрал эгч ирээд салгасан...Би зүүн гараараа үснээс нь зулгаасан байхад миний тохойноос хазаж гар тавиулаад дээш харуулж сандал дээр унагаж машины хаалга онгорхой байсан учир миний толгой хаалгаар гараад газар унах гээд байхаар нь би баруун гараараа газар тултал А миний баруун гарнаас татаж мушгиад өвдөгнийхөө доогуур хийж дараад дээрээс цохихдоо хуруу хугалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/ гэрч Б.Энхцацралын“...өөрийн эзэмшлийн машинаа угаагаад зогсож байхад яг урд талын 2 гражны дунд саарал өнгийн соната-5 маркийн машин дотор цэнхэр өнгийн бүдэг гэрэл асаад эмэгтэй хүний янаг дуу гараад байсан...дүү А дүү Марал-Эрдэнэтэйгээ...шууд нөгөө машин руу очоод...гар тавь яаая гээд орилоод байхаар нь машин дээр нь яваад очтол арын суудал дээр Аыг дээш нь харуулж хэвтүүлээд нөхөр нь урд  талын суудлаас урагш гараад дээрээс нь дараад баруун гарыг нь хөшиж орилуулаад байхаар нь би салгасан...би гарыг нь тавиач гэхэд баруун гарын хуруунуудаас нь барьчихаад мушгиад байсан...нөхөр нь өөр хүүхэнтэй машин дотроо бэлгийн харьцаанд орж байснаас маргаан болсон гэсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/ гэрч Э.Оюунчимэгийн “...хамт машинд нь сууж байтал гэнэт жолоочийн хойд талын хаалга онгойгоод араас нэг эмэгтэй хүн үсдээд муу янхан урд өдөр манай нөхөр чамтай хоносон уу гээд хараагаад...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/ насанд хүрээгүй гэрч А.Марал-Эрдэнийн “...А эгч...хойд талынх нь хаалгыг татаж машин руугаа ороод жолоочийн суудал дээр сууж байсан эмэгтэйн үснээс зулгаатал А ах А эгчийн гарнаас татаж байгаад үсийг нь тавиултал А эгч машины арын суудал дээр унахдаа биенийх нь тал хэсэг машинаас гараад гараараа газар тултал А ах А эгчийн хувцаснаас татаж машин руугаа оруулаад цээжин дээр нь гараараа дараад...” /хх-ийн 27/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.Агийн “...Аын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. А Оюунчимэгийн үснээс зулгаагаад байхаар нь гарыг нь тавиулахдаа гэмтээсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/, шинжээчийн 13369 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, шинжээч эмч Т.Амартүвшингийн “Аын биед учирсан баруун гарын 3 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь цохигдох, дарагдах, мушгигдх зэрэг хүчний үйлчлэлээр үүснэ...уг гэмтэл нь 2019 оны 11 сарын 03-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 51-52/,  хохирогч П.Аын хохиролтой холбогдох 51.150 төгрөгийн баримт /хх-ийн 32/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.А нь хамтран амьдрагч П.Аын бие махбодид халдаж баруун талын 3 дугаар хурууны шивнүүр ясны далд хугарал зүүн тохойн цус хуралт гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос Н.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Н.Аг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Н.Аг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан эм тарианы 51.150 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул Н.Агаас гаргуулж хохирогч П.Ад олгох нь зүйтэй.  Хохирогч П.А энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Агаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй. Н.Агийн хамтран амьдрагч П.Аын эрх, эрх чөлөө эрүүл мэндэд нь халдаж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан байдал болон хувийн байдлыг нь харгалзаж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна.