Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Батнасан, Г.Билгүүжин

иргэдийн төлөөлөгч Б.Цолмонхүү

хохирогч Ю.С, Ч.У, Нигер улсын иргэн Чо/Сhi/ түүний орчуулагч Б.Мягмардорж  

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх, Ч.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эт холбогдох эрүүгийн 1905006001102 дугаартай 3 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, охин, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр  торгох ял шийтгэгдсэн /РД:ЧЖ84051806/ Хабчин овогт Хүрэлбаатарын Э.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.Э нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч:

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Даас 2.370.000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

 

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар          хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Жаас 2.909.999 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Баас 900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2019 оны 01 дүгээр сарын 23, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Саас 3.800.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар болон бэлнээр авч залилсан,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Оаас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Уаас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Чо/Сhi/-д “өмгөөлөгч авч өгнө, цагдан хорих байрнаас гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Бүгд Найрамдах Нигер улсад байгаа түүний ар гэрийнхнээс 4 удаагийн үйлдлээр нийт 3524 америк доллар буюу 9.278.672.1 төгрөгийг Капитрон, Голомт, Төрийн банкуудаар шилжүүлэн авч залилсан,

ийнхүү 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн хооронд нийт 7 хохирогчоос 24.058.671.1 төгрөгийг залилж, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би хэргийн зүйлчлэлийг бол зөвшөөрөхгүй байгаа. Өөрийн гэм буруу дээр бол маргахгүй.

 

Хохирогч Ю.С шүүхийн хэлэлцүүлэгт: Эт би нийт 3.800.000 төгрөг залилуулж 1.000.000 төгрөгөө буцааж авсан. Одоо үлдсэн 2.800.000 төгрөгөө авмаар байна гэв.

 

Хохирогч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт: Би Эт 1.900.000 төгрөг өгсөнөөс мөнгө буцааж аваагүй. Одоо 1.900.000 төгрөг Эээс нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Чо/Сhi/ шүүхийн хэлэлцүүлэгт: Эт 9.278.672 төгрөг залилуулсан. Э хохиролыг чинь төлнө гэдэг боловч одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүйд гомдолтой байна гэв.

      

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтанд:Би 2018 оны 11  дүгээр сарын 26-ны өдөр  зүс таних Этэй уулзсан. Э эгч би Солонгос улс руу байнга явдаг чи явахгүй юм уу? Би удахгүй явах гэж байгаа чи цуг явах уу? гэхээр нь  би гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад танд хариу хэлье гэсэн. Тэгээд маргааш нь Э эгчтэй утсаар яриад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Андуудын автобусны буудал дээр уулзахаар тохироод 13 цагийн үед уулзахад эгчийн дүү бичиг баримтаа эгчдээ өгчих гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, 2 хувь цээж зураг бусад бичиг баримтаа өгөөд бид хоёр утсаар ярихаар болоод салсан. Тэгээд 18 цагийн үед залгаад бараг бүтэж байна маргааш нөгөөдрөөс урьдчилгаа болох 1.500.000 төгрөг явуулаарай гэж хэлсэн. Би 2018 оны 11 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд байрлах хаан банкны салбараас Э эгчийн 5163093992 гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш утсаа авахаа болиод утсаар авахаараа хүлээж бай гэхээс өөр юм хэлэхгүй өдийг хүрлээ. Тэгээд би аргаа бараад цагдаад өгсөн. Э манай хамаатны ах болох Цогням гэх хүний найз гэж анх надтай танилцаж байсан. Өөрийгөө анх надтай уулзахдаа би хуулийн хүн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 172/

Дахин байцаалтаар хохирогч Д.Д “...Солонгос явдаг хүн намайг хамт явах боломж байна гэхээр нь л би итгээд 2.370.000 төгрөгөө Эийн дансаар 9 удаа цувуулж шилжүүлсэн юмаа. 2.370.000 төгрөгөө Эээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173/

 

Хохирогч Ю.Ж мөрдөн байцаалтанд: “Би эхнэр Ариунзаяагийн  хамт 2017 онд Солонгос улс руу хамт яваад ирсэн. Тэр хугацаанд манай эхнэр Ариунзаяа нь Э гэх эмэгтэйтээ 2-3 удаа хамт ажил хийж байгаад танилцсан гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр 2018 оны 02 дугаар сард Монгол Улсад ирээд байж байхад манай эхнэр Солонгос улсад хамт байдаг Этэйгээ утсаар ярьсан талаар хэлж байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сард Э нь манай эхнэр Ариунзаяад өөрийгөө Солонгос улсын Элчин Сайдын Яаманд ажилладаг Кентэй гэх Солонгос хүнээр визээ гаргуулах гэж байгаа, хамт гаргуулах уу гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр хамт гаруулахаар болоод мөнгийг нь асуухад Э нь эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг миний дансанд хийчих гэж хэлэхээр нь эхлээд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Эийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгчихөөд байж байтал Э нь 15 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлж байсан. Түүнээс хойш 15 хоног нь ч болоод Эээс юу болсон талаар асуухаар Э нь ямар нэгэн шалтгаан хэлээд байдаг. Гэтэл нэг өдөр манай эхнэр надад Э чамайг гадаад паспортоо хамт өгчих гэж байна. Хамт виз гаргуул гэж байна гэхээр нь би өөрийнхөө гадаад паспортыг мөнгөтэйгээ хамт өгсөн. Би тухайн үед буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эийн Хаан банкны данс руу нь 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн орчуулганы мөнгө гээд 2 удаа 90.000 төгрөгийг Эийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Э мөн л хэлдэг үгнүүдээ хэлээд надаас 850.000 төгрөгийг дансаараа авсан. Ингээд Э нь эхнэр бид хоёроос 2.940.000 төгрөг авсан. 2019 оны 01 дүгээр сард Э нь манай эхнэрт нөгөө Кентэй гэдэг Солонгос хүнтэй уулзсан 10 эрэгтэй, 5 эмэгтэй хүнийг гэрээгээр ажиллуулах боломжтой юм байна нэг хүний цалин нь 1.800.000-2.100.000 вонн болж байна найдвартай хүмүүс байвал хэлээрэй олж өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэр үед нь манай эхнэр өөрсдийн ойр дотны найз нөхөд хамаатнууддаа хэлсэн. Тэгснээр миний төрсөн дүү Юрагийн С, түүний эхнэр  Болороо, Сын найз У, эхнэрийн найз О нар тус бүрдээ нэг хүний       1.900.000 төгрөгийг Эт Солонгос улсын виза гаргуулахаар гадаад паспортын хамт өгсөн. Эдгээр хүмүүс бүгд өгөхөөр хамт ирсэн байгаа. Э мөнгөө буцаан өгөхгүй  мөн  виз гаргахгүй удаад байхаар нь манай эхнэр Эээс хүмүүсээс авсан мөнгийг нь өг гэж хэлэхэд Э манай ээж эмнэлэгт байж байгаад өнгөрчихлөө гэж худал хэлсэн. Мөн Э нь Солонгос улс руу хэзээ ч явж байгаагүй. Тэгээд эхнэр бид хоёр үнэхээр ээж нь өнгөрсөн юм           болов уу гээд гэрийг нь хайгаад очтол ээж нь гэртээ амьд байсан...Би эхлээд 2018 оны 9 дүгээр сард байхдаа өөрийн Төрийн банкны 140400167187 тоот данснаасаа 1.000.000 төгрөгийг Эийн Хаан банкны 5163093992 тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5048076194 тоот данснаас Эийн Хаан банкны 5163093992 тоот данс руу 1.020.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Төрийн банкны 140400167187 тоот данснаасаа 850.000 төгрөгийг Эийн Хаан банкны 5163093992 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 2.870.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 70.000 төгрөгийн орчуулганы мөнгө гэж бэлнээр өгсөн. Нийтдээ Эээс 2.940.000 төгрөгийг нэхэмжилж байна...Би 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд дэлгүүрийн урд талын автомашины зогсоол дээр байхдаа Мобайл банк ашиглаж өөрийн хаан банкны 5048076194 гэсэн данснаас Эийн 5163093992 гэсэн данс руу 999.999 төгрөгийг шилжүүлэхдээ утган дээр нь Ж Юра гэж, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мөн өөрийн данснаас Эийн данс руу 40.000 төгрөгийг Ариунзаяагаас гэж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1.020.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хаан банкны АТМ-ээс, 2018 оны 12 дугаар сарын 27- ны өдөр 850.000 төгрөгийг мобайл банк ашиглаж гүйлгээний утган дээр нь Жагаагаас гэж нийт надаас 4 удаагийн үйлдлээр 2.909.999 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Эт мөнгө өгсөн шалтгаан нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулах гэж өгсөн боловч залилуулсан байсан. Э нь анх мөнгө авахдаа миний таньдаг найз Солонгос улсын Элчин сайдын яаманд ажилладаг учраас цөөхөн хэдэн хүний визийг би өөрөө хөөцөлдөж байгаад найдвартай гаргуулж өгнө. Та нар ямар ч санаа зовох асуудал байхгүй. Харин надад мөнгөө л найдвартай өгчих гэж хэлээд мөнгө авсан. Мөнгө авах болгондоо виз чинь гарчихсан байгаа, Элчин Сайдын Яамнаас гаргахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авдаг байсан. Одоо бодоод үзхэд надад байнга л худлаа хэлж авч байсан байна лээ...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э нь надаас түр мөнгөний хэрэг гараад байна. Та надад 3 хоногийн хугацаатай зээлчих гэхээр нь би зөвшөөрөөд зээлсэн мөнгө байгаа юм. Э нь энэ мөнгөө надад 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эргүүлэн өгсөн байгаа. Энэ асуудал нь хэрэгт ямар ч хамааралгүй мөнгө байгаа юм. Би тухайн 1.600.000 төгрөгийг бүгдийг тэр үедээ авсан...Э нь миний бүх хохиролыг нөхөн барагдуулсан. Би мөрдөгч Сүхбаатараас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нийт хохиролынхоо бүх мөнгийг хүлээн авсан. Би нийт 2.940.000 төгрөгийг хүлээн авсан...Нэмж хэлэхэд Э нь төрсөн эхийгээ хүртэл нас барчихсан, би гандан дээр ном уншуулаад явж байна гэж манай эхнэртэй уйлаад хүртэл ярьсан гэж байсан. Харин сүүлд нь Эийг хайж байгаад гэрт нь очиход ээж нь гэртээ амьд сэрүүн байсан. Тэр хүний хувьд яаж тэгэж хэлж чаддаг байна үнэхээр их гайсан. Одоо би Эээс хохиролоо авсан ч гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу зохих хариуцлагыг нь оногдуулж өгнө үү гэж хэлмээр байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 245-247, 3хх-ийн 6/

 

Хохирогч П.Б мөрдөн байцаалтанд:2019 оны 1 дүгээр сарын дундуур манай танил Ариунзаяа гэх эгчийн найз Э гэх хүн Солонгос улс руу хүн явуулах материал авч байгаа гэж хэлэхээр нь холбогдож байгаад би ээжтэйгээ хамт Улаанбаатар хотод ирээд Этэй уулзсан. Тухайн үед Э нь виз хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь эхлээд ээж өөрийнхөө данснаас Эийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь аав хөдөөнөөс 900.000 төгрөг Э рүү шилжүүлсэн. Би Э нь нэг хүний материалд 1900.000 төгрөг болж байгаа гэсэн. Би Эээс 1.500.000 төгрөг хүлээн авсан. Одоо үлдэгдэл 400.000 төгрөгөө авчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 4/

дахин байцаалтаар хохирогч П.Б “...Эт мөнгө өгөх болсон шалтгаан нь Э надад хэлэхдээ таньдаг хүн нь Солонгос улсын Элчин Сайдын зөвшөөрөлтэйгээр 10 хүний юизийн найдвартай гаргуулж өгнө. Мөн Солонгост очоод ажлын байр, орон сууц байраар үнэгүй хангаж өгнө, өдрийн 2 хоолтой ямар ч асуудалгүй найдвартай гэж хэлэхээр нь би итгээд мөнгө өгсөн. Мөн надаас гадна миний таньдаг Ж, С нар виз гаргуулах гээд мөнгө өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүүр найдвартай байх гэж итгэсэн. Э нь миний 1.500.000 төгрөгийн хохиролыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг  / 3хх-ийн 9-10/

 

Хохирогч Ю.С мөрдөн байцаалтанд:2019 оны 1 дүгээр сард би Улаанбаатар хотоос Хөтөл рүү явж байхад миний төрсөн ах Ю.Ж над руу залгаад гэрээний дагуу Солонгост ажилчин гаргах тухай ярьсан. Тэгэхээр нь би буцаж хот руу ирээд Ж ахын хэлсэн Э гэх хүнтэй уулзаад материалаа 3.800.000 төгрөгийн хамт өгсөн. Тухайн үед би эхнэрийнхээ мөнгийг хамт өгсөн. Түүнээс хойш Э нь надад мөнгөний баримт өгөхгүй удсан. Гэтэл удаагүй Э нь манай ээж нас барсан байна. Мөнгөний чинь баримтыг мейл хаягаар чинь явуулъя гэж хэлсэн боловч явуулаагүй. Энэ тухайгаа би Ж ахдаа хэлсэн. Удаагүй Ж ах цагдаад Эийг өгсөн...” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 14/

дахин байцаалтаар хохирогч Ю.С “Би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн ойролцоо Этэй өөрийн биеэр уулзаад өөрийнхөө 5067050481 дугаартай данснаас Эийн 5163093992 гэсэн данс руу 1.900.000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр sgr /С/ гэж бичээд шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 1 сарын 25-ны өдөр өөрийнхөө 5048288735 гэсэн данснаас Эийн  5163093992 гэсэн данс руу гурав хувааж 1.900.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд бодохоор Эт нийт 3.800.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Э өөрөө хэлэхдээ би өөрөө чиний Солонгос улс руу явах визийг гаргаж өгөөд Солонгостоо очоод гар утасны үйлдвэрт ажиллуулна, ажлын байраар хангаж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан. Хэрвээ намайг Солонгос улс руу явуулахгүй байсан бол би юу гэж мөнгө өгөх билээ дээ...би 400.000 төгрөгийг авсан. Эээс одоо 3.400.000 төгрөгөө нэхэмжилнэ. Хэрвээ миний хохиролыг өгвөл надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг  / 3хх-ийн 6-7/

      

Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд:2019 оны 01 дүгээр сарын дундуур багын найз Ариунзаяа над руу яриад найдвартай Солонгос улс руу гэрээгээр нэг жилийн хугацаатай явуулах хүн байна гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Аринзаяа дахиж над руу залгаад чамд Солонгос улс руу явах өөр хүн байна уу гэж асуусан. Тухайн үед би Ариунзаяагаас ямар нөхцөлтэй явуулах талаар асуухад надад найдвартай гэнээ Э гэдэг хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дугаарыг нь аваад уулзахаар ярилцаж тохироод модны 2-т уулзсан. Тэр үед Э нь Солонгос улс руу нэг жилийн хугацаатай гэрээгээр ажилчин гаргана. Тэндээ очоод гар утасны үйлдвэрт ажиллана гэж хэлсэн. Тухайн үед би Эээс чи надад баталгаа гаргаж өгч чадах уу гэж шаардахад чадна гэсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эийн Хаан банкны данс руу 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Э рүү шилжүүлчихээд маргааш нь Этэй уулзаад гэрээгээ авмаар байна гэж хэлсэн тэгтэл Эийн ярьсан бүгд нь зөрөөд байсан.  Би Эээс 1.900.000 төгрөгөө нэхэмжилж байна”  гэсэн мэдүүлэг /2хх-ийн 127/

 

Хохирогч Ч.У мөрдөн байцаалтанд: “2018 оны 12 дугаар сард багын найз С над руу яриад өөрийнхөө Солонгос улс руу явах визний материалыг Эт өгсөн. Тухайн үед би найз Стайгаа хамт явж байсан. Гэтэл тухайн үед Э нь надад Солонгос улс руу явуулах 15 хүн бүрдсэн байгаа дахиж материал авахгүй орон тоо гарвал чам руу ярина гэж хэлсэн. Гэтэл Э хоёр хоногийн дараа над руу яриад 2 хүний орон тоо гарсан нэгэнд нь чи дүүгээ явуулж болно. Миний данс руу 1.900.000 төгрөг явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Уранзаяагийн Хаан банкны данснаас 1.900.000 төгрөг Эийн данс руу явуулсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24/

 

Хохирогч Чо/Сhi/ мөрдөн байцаалтанд: Би Монгол Улсад 2 жилийн өмнөөс амьдарч байгаа ба хар тамхины хэргээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э гэх эмэгтэй орж ирсэн. Тухайн үед Э нь өөрийгөө танилцуулахдаа англи хэлтэй компанид менежер ажилтай цагдаа дээр асуудал үүсээд найз маань олдохгүй байсан болохоор намайг хорьчихсон юм гэж хэлсэн. Ингээд бид хоёр нэг камерт 2 хоносон ба энэ хугацаанд би Нигери улсад байгаа ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байгаа, ар гэрийнхэнтэйгээ холбогдож байгаад өмгөөлөгч авах хэрэгтэй байна гэхэд би эндээс гарахаараа би олон өмгөөлөгч танина хямдхан үнээр өмгөөлөгч олоод өгье тэгээд өмгөөлөгч авч байгаад чамайг хорих ангиас гаргаж өгөх болно гэсэн. Тэгэхээр нь би итгээд Нигери улсад байгаа аав Виктер найз залуу Эрнест нартай холбогдох утасны дугаар фэйсбүүк хаягийг Эт өгсөн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э цагдан хорих байрнаас гарч явсан. Ингээд түүнээс хойш ерөөсөө уулзаагүй ба би хоригдож байгаад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цагдан хорих байрнаас гарч ирээд Э нь найз залуу Эрнесттэй фэйсбүүкээр холбогдож байгаад өмгөөлөгч авах гэж байна өмгөөлөгч авлаа өмгөөлөгчид өгөх хөлс надад хувцас авч өгөх гэж байна сургууль болон байцаагчтай нь өмгөөлөгчийг уулзуулж байна маш их шокалад авч өгөх гэж байна худал хэлж байгаад өөрийн дансны дугаарыг өгсөн байсан. Тэгээд найз залуу Эрнест нь Нигери улсад байгаа аав Виктерт учир байдлыг хэлж ойлгуулж Эийн шаардлагатай гэх мөнгөнүүдийг шилжүүлж байсан. Э нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Western union болон money gram ашиглаж нийт 3569 ам долларыг Э нь хаан банкны 5163093992 дугаарын дансаар мөнгийг шилжүүлж авсаныг олж мэдсэн. Мөн надад хэлсэн зүйлс нь бүгд худлаа. Намайг хоригдож байхад Э нь өмгөөлөгч олж өгнө гэсэн боловч худлаа болж ямар нэгэн хариу хэлэхгүй байсан учраас цагдан хоригдож байхдаа 2019 оны  2 сард Нарантуяа гэж хүнийг өмгөөлөгчөөрөө авсан юм. Тэгээд өмгөөлөгч Нарантуяа нь Этэй уулзаж ямар учраас худал хэлж мөнгө авсан талаар асуухад ямар нэгэн хариу хэлэхгүй юун сүртэй юм бэ би эргүүлээд өгчихнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгө эргүүлж өгөхгүй яваад байгаа юм. Мөнгөө эргүүлж авмаар байна. Э нь надад худал хэлж итгүүлж байгаад ар гэрийн хүмүүсээс маань мөнгө авсанд маш их гомдолтой байна. Эийн хийсэн үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 59/

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2хх-ийн 75, 3хх-ийн 36-42/

Мөнгөн шилжүүлэг хийсэн баримтын хуулбар /3хх-ийн 32-33, 35/

 

 

Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 73-80, 185-186, 199-201, 230-232, 239-241, 2хх-ийн 120, 2хх-ийн 180-187/

Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 82, 227-229/

Хас банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 86-104, 234, 2хх-ийн 195-201/

Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 106/

 

Үзлэг хийсэн тэмдэглэлд: Үзлэгээр 179 дүгээр хуудсанд Хаан банкны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29/4789 дугаартай албан бичиг байх ба уг албан бичигт Хүрэлбаатарын Э /РД:ЧЖ84051806/-ын 5163093992 тоот дансны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга мэдээлэл байх ба 180-181 дүгээр хуудсанд хэрэгт ач холбогдолтой орлого, зарлаганы гүйлгээ байхгүй байв.

182 дугаар хуудасны ар талын нүүрний 526 дугаарт 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 999.999 төгрөгний оролго, гүйлгээний утга дээр Ж ЮРА гэж бичсэн, 562 дугаарт 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 40.000 төгрөгний орлого, гүйлгээний утга дээр Ариунзаяагаас /Жы эхнэр/ гэж бичиж шилжин орж ирсэн байна.

183дугаар хуудасны нүүрийн 613 дугаарт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1.020.000 төгрөгний орлого, 5048076194 дугаартай данснаас шилжүүлсэн байв. Уг хуудасны ар талд 716 дугаарт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас гүйлгээний утга дээр Д-с гэж, 721 дугаарт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 150.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас гүйлгээний утга дээр Даавка гэж, 730 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас гүйлгээний утга дээр Даас гэж, 738 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас шилжүүлсэн, 772 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас гүйлгээний утга дээр ДААВКА гэж бичиж шилжин орж ирсэн байна.

184 дүгээр хуудасны 830 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас гүйлгээний утга дээр ДААВКА гэж, 832 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 850.000 төгрөгний орлого, гүйлгээний утга дээр Жагаагаас гэж, 848 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас, 860 дугаарт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10.000 төгрөгний орлого, 5622266913 дугаартай данснаас, 862 дугаарт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5.000 төгрөгний орлого, 5622266913 гэсэн дугаартай данснаас гүйлгээний утга дээр ДААВКА гэж бичиж шилжин орж ирсэн байна. Мөн уг хуудасны ар талын хуудасны 917 дугаарт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 900.000 төгрөгний орлого, гүйлгээний утга дээр Пүрэвдорж-с гэж, 919 дугаарт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.900.000 төгрөгний орлого, 5069077194 дугаартай данснаас гүйлгээний утга дээр viz gargaltiin tulburt гэж, 927 дугаарт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.900.000 төгрөгний орлого 5067050481 дугаартай данснаас, гүйлгээний утга дээр SGR гэж, 947 дугаарт 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгний орлого 5048288735 дугаартай данснаас, гүйлгээний утга дээр Sugar гэж, 948 дугаарт 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөгний орлого 5048288735 дугаартай данснаас, гүйлгээний утга дээр Sugar гэж, 949 дүгээрт 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 400.000 төгрөгний орлого 5048288735 дугаартай данснаас, гүйлгээний утга дээр С гэж, 954 дүгээрт 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.900.000 төгрөгний орлого 5006183184 дугаартай данснаас гүйлгээний утга дээр Сэлэнгэмөрөнгийн Ууганбаатар 89909955 гэж шилжин орж ирсэн байна. Үзлэгийн дээрх нөхцөл байдлаас үзэхэд: Х.Эийн 5163093992 дугаартай данс руу Ю.Ж нь 4 удаагийн гүйгээгээр нийт 2.909.999 төгрөг, Д.Д нь 9 удаагийн гүйлгээгээр нийт 2.370.000 төгрөг, П.Б нь 1 удаагийн гүйгээгээр 900.000 төгрөг, Д.О нь 1 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөг, Ю.С нь 4 удаагийн гүйлгээгээр нийт 3.800.000 төгрөг, Ч.У нь 1 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /3хх-ийн 3/

 

Х.Э нь Нигер улсаас шилжиж ирсэн мөнгийг Монгол Улсад хүлээн авахдаа Капитрон банкнаас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1000 америк доллар, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 600 америк доллар, Голомт банкнаас 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 962 америк доллар, Төрийн банкнаас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 962 америк доллар, нийт 3524 америк долларыг хүлээн авсан нэр бүхий 3 банкны баримтууд /3хх-ийн 27-35/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 52/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 55-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа  /1хх-ийн 64/, оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 135/, гэрлэлтийн лавлагаа /2хх-ийн 86/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /3хх-ийн 43/,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01580 дугаартай шийдвэрт “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Отгоны Гомбо, Хабчин овогт Хүрэлбаатарын Э нарын гэрлэлтийг цуцлаж,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Эмүүжинг эцэг О.Гомбын асрамжинд үлдээсэн” /3хх-ийн 87/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Эийг  Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамааруулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Залилах гэмт хэргийн  хүндрүүлэх бүрэлдэхүүний “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох”  шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ өдөр тутмын амьжиргааг залгуулах гол хэрэгсэл болгосон, эсхүл бусад ашиг олох зорилготой үйл ажиллагаанд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгоно.

Мөн тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хууль бусаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олж амьдрахыг байнга эрэлхийлж, үүнийгээ амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг тогтвортой үйлдлийг ойлгоно.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Х.Э залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй байх тул Х.Эийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн тусгай ангийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Х.Э нь  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Даас 2.370.000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар          хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Жаас 2.909.999 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Баас 900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2019оны 01 дүгээр сарын 23, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Саас 3.800.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар болон бэлнээр авч залилсан,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Оаас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Уаас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Чо/Сhi/-д “өмгөөлөгч авч өгнө, цагдан хорих байрнаас гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Бүгд Найрамдах Нигер улсад байгаа түүний ар гэрийнхнээс 4 удаагийн үйлдлээр нийт 3524 америк доллар буюу 9.278.672.1 төгрөгийг Капитрон, Голомт, Төрийн банкуудаар шилжүүлэн авч залилж нийт  24.058.671.1 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:            

хохирогч Д.Дын “...Солонгос явдаг хүн намайг хамт явах боломж байна гэхээр нь л би итгээд 2.370.000 төгрөгөө Эийн дансаар 9 удаа цувуулж шилжүүлсэн юмаа. 2.370.000 төгрөгөө Эээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173/, хохирогч Ю.Жы “...Э нь манай эхнэр Ариунзаяад өөрийгөө Солонгос улсын Элчин Сайдын Яаманд ажилладаг Кентэй гэх Солонгос хүнээр визээ гаргуулах гэж байгаа, хамт гаргуулах уу гэж хэлсэн...Ингээд Э нь эхнэр бид хоёроос 2.940.000 төгрөг авсан...миний төрсөн дүү Юрагийн С, түүний эхнэр Болороо, Сын найз У, эхнэрийн найз О нар тус бүрдээ нэг хүний       1.900.000 төгрөгийг Эт Солонгос улсын виза гаргуулахаар гадаад паспортын хамт өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 245-247, 3хх-ийн 6/, хохирогч П.Бын ...Эт мөнгө өгөх болсон шалтгаан нь Э надад хэлэхдээ таньдаг хүн нь Солонгос улсын Элчин Сайдын зөвшөөрөлтэйгээр 10 хүний виз найдвартай гаргуулж өгнө. Мөн Солонгост очоод ажлын байр, орон сууц байраар үнэгүй хангаж өгнө, өдрийн 2 хоолтой ямар ч асуудалгүй найдвартай гэж хэлэхээр нь би итгээд мөнгө өгсөн...Э нь миний хохиролыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг  / 3хх-ийн 9-10/, хохирогч Ю.Сын “...  Э гэх хүнтэй уулзаад материалаа 3.800.000 төгрөгийн хамт өгсөн...Хэрвээ намайг Солонгос улс руу явуулахгүй байсан бол би юу гэж мөнгө өгөх билээ дээ...би 400.000 төгрөгийг авсан. Эээс одоо 3.400.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 6-7/, хохирогч Д.Оын “...Э нь Солонгос улс руу нэг жилийн хугацаатай гэрээгээр ажилчин гаргана. Тэндээ очоод гар утасны үйлдвэрт ажиллана гэж хэлсэн. Тухайн үед би Эээс чи надад баталгаа гаргаж өгч чадах уу гэж шаардахад чадна гэсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эийн Хаан банкны данс руу 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн...Эээс 1.900.000 төгрөгөө нэхэмжилж байна”  гэсэн мэдүүлэг /2хх-ийн 127/, хохирогч Ч.Уын    “...Э нь надад Солонгос улс руу явуулах 15 хүн бүрдсэн байгаа дахиж материал авахгүй орон тоо гарвал чам руу ярина гэж хэлсэн...миний данс руу 1.900.000 төгрөг явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Уранзаяагийн Хаан банкны данснаас 1.900.000 төгрөг Эийн данс руу явуулсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24/, хохирогч Чо/Сhi/ “...Э нь 4 удаагийн үйлдлээр Western union болон money gram ашиглаж нийт 3569 ам долларыг 5163093992 дугаарын дансаар мөнгийг шилжүүлж авсаныг олж мэдсэн. Мөн надад хэлсэн зүйлс нь бүгд худлаа...Мөнгөө эргүүлж авмаар байна. Э нь надад худал хэлж итгүүлж байгаад ар гэрийн хүмүүсээс маань мөнгө авсанд маш их гомдолтой байна. Эийн хийсэн үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 59/ болон үзлэг хийсэн тэмдэглэлд “Х.Эийн 5163093992 дугаартай данс руу Ю.Ж нь 4 удаагийн гүйгээгээр нийт 2.909.999 төгрөг, Д.Д нь 9 удаагийн гүйлгээгээр нийт 2.370.000 төгрөг, П.Б нь 1 удаагийн гүйгээгээр 900.000 төгрөг, Д.О нь 1 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөг, Ю.С нь 4 удаагийн гүйлгээгээр нийт 3.800.000 төгрөг, Ч.У нь 1 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна” гэсэн тэмдэглэл /3хх-ийн 3/, Нигер улсаас шилжиж ирсэн мөнгийг Монгол Улсад хүлээн авахдаа Капитрон банкнаас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1000 америк доллар, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 600 америк доллар, Голомт банкнаас 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 962 америк доллар, Төрийн банкнаас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 962 америк доллар, нийт 3524 америк долларыг хүлээн авсан нэр бүхий 3 банкны баримтууд /3хх-ийн 27-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Х.Э нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Даас 2.370.000 төгрөгийг, Ю.Жаас 2.909.999 төгрөгийг, П.Баас 900.000 төгрөгийг, Ю.Саас 3.800.000 төгрөгийг, Д.Оаас 1.900.000 төгрөгийг,  Ч.Уаас 1.900.000 төгрөгийг тус тус Хаан банкинд бүртгэлтэй өөрийн 5163093992 дугаартай дансаар удаа дараагийн гүйлгээгээр тус тус шилжүүлэн авсан,

мөн Х.Э цагдан хорих байранд хоригдож байхдаа Нигер улсын иргэн Чо/Сhi/-д “өмгөөлөгч авч өгнө, цагдан хорих байрнаас гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Бүгд Найрамдах Нигер улсад байгаа түүний ар гэрийнхнээс 4 удаагийн үйлдлээр нийт 3524 америк доллар буюу 9.278.672.1 төгрөгийг Капитрон, Голомт, Төрийн банкуудаар шилжүүлэн авсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Шүүгдэгч Х.Эийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нэр бүхий 7 хохирогчоос нийт 24.058.671 төгрөг залилж авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч Х.Э хувь хүн аливаа улс орны виз гаргах ямар ч боломжгүйг мэдсээр байж бусдын гадаад улсад ажиллаж амьдрах хүсэл сонирхолыг нь өдөөж  тэдгээрийн мөнгийг өөрийн дансаар авч эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсан, мөн Х.Э цагдан хорих байранд нэг камерт хамт хоригдож байсан гадаад улсын иргэн  Сhi Чоемад /Сhi/ худал хэлж Бүгд Найрамдах Нигер улсад байгаа түүний ар гэрийнхнээс нийт 3524 америк доллар буюу 9.278.672.1 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжүүдийг хангасан гэж үзнэ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагч нараас шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганболдоос “өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл илэрч байх тул хэрэгт шинэ нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах” санал дүгнэлт гаргасныг өмгөөлөгч П.Гансүх дэмжиж оролцов.

 

Улсын яллагч нарын гэм буруугийн санал дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг шүүх бүрэлдэхүүн хөнгөрүүлэн өөрчилсөн. 

Харин өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлтийн тухайд шүүгдэгч Х.Э 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

 

Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл Х.Э өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялаа биелүүлсэн нь ял нэмж нэгтгэх эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй бөгөөд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж буй Х.Эийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 7 хохирогчоос нийт 24.058.671.1 төгрөгийг залилсан хэрэг нь шинээр илэрсэн нөхцөл байдалд  хамаарахгүй юм.

Иймд өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Х.Э залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Дд 2.370.000 төгрөг, Ю.Жд 2.909.999 төгрөг, П.Бд 1.900.000 төгрөг, Ю.Ст 3.800.000 төгрөг, Д.Од 1.900.000 төгрөг, Ч.Ут 1.900.000 төгрөг,   Сhi Чоемад /Сhi/ 9.278.672.1 төгрөгийн буюу нийт 24.058.671.1 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын явцад Д.Дд 2.370.000 төгрөг, Ю.Жд 2.909.999 төгрөг, П.Бд 1.900.000 төгрөг, Ю.Ст 1.000.000 төгрөг, Д.Од 1.900.000 төгрөг тус тус төлөгдсөнийг хасаж тооцон төлөгдөөгүй үлдсэн нийт 13.978.672.1 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Х.Эээс гаргуулж хохирогч Ю.Ст 2.800.000 төгрөг, Ч.Ут 1.900.000 төгрөг, Сhi Чоемад /Сhi/ 9.278.672.1 төгрөг олгохоор шийдвэрлэв.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс  “Х.Эээр хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2020 оны 3  дугаар сарын 20-ны  өдрийн 08 цаг 30 минут  хүртэл завсарлуулав. 

 

Шүүх хуралдаан завсарласантай холбоотойгоор шүүхээс гэм буруутайд тооцогдсон Х.Эт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хорив.

 

Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч Х.Эээс хохирогч Сhi Чоемад /Сhi/ 2.000.000 төгрөг төлөгдсөнийг Х.Эийн бусдад төлөх нийт 13.978.672.1 төгрөгнөөс хасаж тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

      

Шүүхээс шүүгдэгч Х.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

        

Х.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Эт 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр  шүүх шийдвэрлэлээ.

 

Түүний эдлэх ялыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.