| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00330/и |
| Дугаар | 387 |
| Огноо | 2015-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 387
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 25-01 тоотод оршин суух, /РД:ДЭ85011805/, Боржигон овогт Базаррагчаагийн Энхсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-11а-11 тоотод оршин суух, /РД:ДА86122814/, Дархан овогт Хоншоорын Ганбүүрэгт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхсайхан, хариуцагч Х.Ганбүүрэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хоншоор овогт Ганбүүрэгтэй 2005 оноос эхлэн хамтран амьдраад 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш хүү Ганбүүрэг овогтой Алтанбагана 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, охин Ганбүүрэг овогтой Мөнхмишээл 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. Х.Ганбүүрэг байнга архи уудаг, хоёр хүүхдээ хүн гэж бодохгүй, бараг би ганцаараа өсгөж байгаа гэж ойлгож болно. Хүүхэд төрөх, хүүхдийн даахь, төрсөн өдөрт бараг байдаггүй, байх үедээ согтуу, шартсан, унтсан байдалтай байдаг. Архи уухаараа авиргүй агсам согтуу тавьж, тавилга, аяга тавгаа хагалж, тэрүүгээрээ өөрийгөө зүсдэг, хоёр гар нь дүүрэн сорви байгаа, тэр болгоныг хүүхэд хараад ямар байх вэ? хүүхдүүд маань ямар хүн болж өсөх вэ? Энэ хүнд архины эм уулгаж, бөө болгож ч үзсэн. 10 гаруй жил янз бүрийн арга хэмжээ авч байна. Дандаа архинаас болж ажлаасаа халагддаг. Найз нөхдөө гэр бүлээсээ өмнө тавьдаг. Энэ хүн одоо сайхан амьдарна гэж удаа дараа нийлээд, дандаа гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байна. Хоёр хүүхдийн ирээдүйн хүмүүжлийг бодож салж нийлж тусдаа амьдарсаар байгаад өдийг хүрч байна. Бид хоёр таарч тохирохоо больсон. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Алтанбагана, охин Г.Мөнхмишээл нарыг миний асрамжид үлдээж, эцэг Х.Ганбүүрэгээс хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн амьдарч байгаа байраа өөрийн болон хоёр хүүхдийнхээ нэр дээр авахыг хүссэн байгаа гэжээ.
Хариуцагч Х.Ганбүүрэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоншоор овогтой Ганбүүрэг нь Б.Энхсайхантай гэр бүл болон амьдарч байхад гэр бүлийн маргаан хэрүүл болоход садан төрөл, ах дүүс эгч нар нь хөндлөнгөөс орж удаа дараа сал гэж өргөдөл өгч байсан ер нь анхнаасаа салгах холдуулах хүсэлтэй байсан тул шүүхээр шийдүүлж байна гэж бодож байна. Миний бие
2
Х.Ганбүүрэг нь 2 хүүхдээ өнчрүүлэх хүсэл байхгүй байна гэж хэлж байсан ч үл тоосон. Иймд цаашид хамт амьдрах сонирхолгүй хүнтэй, үр хүүхдээ өнчрүүлж байгаа хүнд хэлэх үг алга. Анх эхнээсээ энэ хүний бурхан болсон аав нь бид хоёрыг салгах гэж их үзсэн. Миний том хүүхдийг ой хүрээгүй байхад хотруу ажилдаа ор гэж энэ хүнийг явуулсан. Би араас нь очоод авч ирэхэд яах гэж хүүхэд авч ирж байгаа юм гэж хэлсэн. Эгч нь хүртэл уурлаж байсан. Сүүлд муудалцсан шалтгаан бол өглөө босож ирээд би цамцаа индүүдээдэх гэхэд индүүдээгүй байсан. Тэгээд ганц цамц индүүдээдэх гэж байхад индүүдчихгүй эхнэр хүн ийм байдаг юм уу, дандаа уурлаж байх юм гэж хэлчихээд гараад явсан. Эгч нь бас манай ээж, аав хоёр дээр очоод үхэхээсээ өмнө манай дүүгээс архичин Х.Ганбүүрэгээ салгаарай гэж хэлсэн байсан. Тэр үгэнд нь их гомдож явдаг. Нэхэмжилж байгаа зүйлүүдээ надаас бүгдийг нь ав, бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хоёр хүүхдээ байнга өмгөөлж, хамгаалж явна. Хоёр хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү. Ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу байраа өгөхийг зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь Х.Ганбүүрэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Б.Энхсайхан, хариуцагч Х.Ганбүүрэг нар 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Тэдний дундаас 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Ганбүүрэгийн Алтанбагана, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ганбүүрэгийн Мөнхмишээл нар төрсөн байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд хүү Г.Алтанбагана, охин Г.Мөнхмишээл нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа болон хариуцагч Х.Ганбүүрэгийн шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, асрамжийн талаар маргаагүй тайлбар зэргийг үндэслэн хүү Г.Алтанбагана, охин Г.Мөнхмишээл нарыг эх Б.Энхсайханы асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-0518002256” дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-11А байрны 11 тоотод байрлах 53м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зохигч Дархан овогт Хоншоорын Ганбүүрэг /РД:ДА86122814/, Боржигон овогт Базаррагчаагийн Энхсайхан /РД:ДЭ85011805/ нарын хамтран өмчлөх дундын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. Тус үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээс хариуцагч Х.Ганбүүрэг нь татгалзаж, нэхэмжлэгч Б.Энхсайхан, хүү Г.Алтанбагана, охин Г.Мөнхмишээл нарт
3
өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно. Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Ганбүүрэгээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-11А байрны 11 тоотод байрлах 53 м2 орон сууцны зориулалттай, Ү-0518002256 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайхан, хүү Г.Алтанбагана, охин Г.Мөнхмишээл нарт олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөг, дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөг буюу нийт 428.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.592 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөг нийт 428.150 хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Дархан овогт Хоншоорын Ганбүүрэг /РД:ДА86122814/, Боржигон овогт Базаррагчаагийн Энхсайхан /РД:ДЭ85011805/ нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн 11 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Ганбүүрэгийн Алтанбагана, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ганбүүрэгийн Мөнхмишээл нарыг эх Базаррагчаагийн Энхсайханы асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Ганбүүрэгийн Алтанбагана, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ганбүүрэгийн Мөнхмишээл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Хоншоорын Ганбүүрэгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Энхсайханд даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Х.Ганбүүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхсайхан нь Х.Ганбүүрэгийг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
4
7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ганбүүрэгээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-11А байрны 11 тоотод байрлах 53 м2 орон сууцны зориулалттай, Ү-0518002256 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайхан, хүү Г.Алтанбагана, охин Г.Мөнхмишээл нарт олгосугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөг, дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөг буюу нийт 428.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.592 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөг нийт 428.150 хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН