| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00338/и |
| Дугаар | 390 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 390
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Найрамдлын хороо 09-02 тоотод оршин суух, /РД:ДР80051300/, Боржгон овогт Балдангийн Тунгалагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын багийн Найрамдлын хороо 09-02 тоотод оршин суух, /РД:ДР81101819/, Адууч овогт Юрагийн Төгс-Одод холбогдох
Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд төрсөн, одоо Говь-Алтай аймгийн Жаргалант багт 2011 онд шилжиж ирсэн. Нөхөр болох Ю.Төгс-Одтой 2004 онд айл болсон, бидний хамтын амьдралын хугацаанд нэг ч амар тайван амьдарч байсан удаагүй, байнга дарамталж согтуугаар ирж зодон цохин, хөөж дарамталсаар 12 жил амьдарч байна. Ю.Төгс-Од нь хэд хоног гадуур явж ирээд согтуу ирээд шөнө орой ирж бид гурвыг хөөж, хүүхдүүдийн дэргэд хэл амаараа доромжилж гэрээс 2 хүүхдээ аваад зайл гээд гэртээ очуулахгүй байгаа, 2 хүүтэйгээ айлаар 10 гаруй хоног байж байгаад дараа нь айлын карма өрөө түрээслэж амьдарч байна. Түүнээс хойш 3 сар гаруй түрээсийн байранд амьдарсаар одоо хичээл сургууль орох болохоор орох оронгүй болно. Өөрсдийнхөө өмсөх хувцас, хэрэгцээний зүйлээ ч гэрээсээ авч чадахгүй байгаа. Тийм учраас гэр орон хоёр хүүхдийнхээ хэрэгцээний зүйлсийг авмаар байна Бидний эд хөрөнгө болох хашаа байшин, 4 тал хашаа, 4 ханатай гэр, бүрэн тавилгатай нь билний энэ байдлыг харгалзан үзэж яаралтай 2 хүүхдийн минь нэр дээр шилжүүлж өгнө үү. Хариуцагч нь гэртээ байгаа эд зүйлсээ зараад дуусаж байгаа байх. Ядаж үлдсэн эд зүйлсийг нь гаргуулж авмаар байна. Хоёр хүүхэддээ гэрийг нь, гэрт дотор байгаа зуух, тогоо, авдар, сав, хувцасны шкаф, зурагт, хөргөгч, хөлдөөгч, 4 тал хашаагаа авмаар байна. 4 тал хашаа нь банкны барьцаанд байгаа. Уг хашааг ажлынхантайгаа хамтарч бүлэг байгуулж зээл авахдаа 3 жилийн хугацаатай барьцаалсан. Хугацаа нь 2017 оны 12 сард дуусахаар байгаа. Иймд гэрлэлт цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2
Хариуцагч Ю.Төгс-Од шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. 2004 онд гэрлэсэн. Тэрнээс хойш хөдөө амьдарч байгаад аймагт ирээд 5 жил болж байна. Би одоо Алтайн хүдэр ХХК-д ажиллаж байгаа. Би байнга дарамталж, зодож цохидоггүй. Хааяа тийм зүйл болж байсан. Хоёр хүүхэдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна. Энэ хүний юу бодож байгааг мэдэхгүй байна. Эвлэрэх бодолтой байна. Эвлэрэх хугацаа тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь Ю.Төгс-Одод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Б.Тунгалаг, хариуцагч Ю.Төгс-Од нар 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Тэдний дундаас 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Төгс-Одын Билгүүндалай, 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү Төгс-Одын Тэмүүжин нар төрсөн байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд хүү Т.Билгүүндалай, Т.Тэмүүжин нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа зэргийг үндэслэн хүү Т.Билгүүндалай, Т.Тэмүүжин нарыг эх Б.Тунгалагийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч Б.Тунгалаг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 4 тал хашаа 3.000.000 төгрөг , 4 ханатай гэр 1.200.000 төгрөг, телевизор 1 ширхэг 500.000 төгрөг, антенн 1 ширхэг 90.000 төгрөг, хөргөгч 1 ширхэг 400.000 төгрөг, угаалгын машин 1 ширхэг 200.000 төгрөг, том ширээ 1 ширхэг 50.000 төгрөг, ор 2 ширхэг 70.000 төгрөг, зуух 1 ширхэг 35.000 төгрөг, Дөл зуух 1 ширхэг 150.000 төгрөг, хивс 1 ширхэг 600.000 төгрөг, орны хивс 2 ширхэг 80.000 төгрөг, татдаг хивс 1 ширхэг 500.000 төгрөг, орны бүтээлэг 2 ширхэг 30.000 төгрөг, босоо толь 1 ширхэг 35.000 төгрөг, мөлхөө тавилга 1 ширхэг 250.000 төгрөг, хувцасны шүүгээ 1 ширхэг 50.000 төгрөг, жижиг телевизор 1 ширхэг 120.000 төгрөг, шарх шүүгээ 1 ширхэг 250.000 төгрөг нийт 7.610.000 төгрөгний эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тоо ёсоороо бүрэн байгаа эсэх болон нэхэмжлэгчийн эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 7.610.000 төгрөгний эд хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, нэхэмжлэгч болон хоёр хүүхдэд оногдох хэсэг нийт 5.707.500 төгрөгний эд хөрөнгө болох 4 тал хашаа буюу үнэ 3.000.000 төгрөг, 4 ханатай гэр буюу үнэ 1.200.000 төгрөг, телевизор буюу үнэ 500.000 төгрөг, антенн буюу үнэ 90.000 төгрөг, хөргөгч буюу үнэ 400.000 төгрөг, угаалгын машин буюу үнэ 200.000 төгрөг, ор 1 ширхэг буюу 35.000 төгрөг, Дөл зуух буюу үнэ 150.000 төгрөг, орны хивс 2 ширхэг буюу үнэ
3
80.000 төгрөг, хувцасны шүүгээ буюу үнэ 50.000, зөрүү 2.000 төгрөг нийт 5.705.000 төгрөгний эд хөрөнгө буюу мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалаг хүү, Т.Билгүүндалай, хүү Т.Тэмүүжин нарт олгох зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлага болон дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.000 төгрөгнөөс хангагдсан хэмжээ болох 176.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29.530 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалагт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 62.406 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 106.270 төгрөг нийт 176.470 хариуцагч Ю.Төгс-Одоос гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалагт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Адууч овогт Юрагийн Төгс-Од /РД:ДР81101819/, Боржгон овогт Балдангийн Тунгалаг /РД:ДР80051300/ нарын Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн 32 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Төгс-Одын Билгүүндалай, 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү Төгс-Одын Тэмүүжин нарыг эх Балдангийн Тунгалагийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү хүү Төгс-Одын Тэмүүжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Төгс-Одын Билгүүндалай, 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү Төгс-Одын Тэмүүжин нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Юрагийн Төгс-Одоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Тунгалагт даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ю.Төгс-Од нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалаг нь Ю.Төгс-Одыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 7.610.000 төгрөгний эд хөрөнгийг гэр бүлийн 4
4
гишүүнд хувааж, нийт 5.707.500 төгрөгний эд хөрөнгө буюу 4 тал хашаа буюу үнэ 3.000.000 төгрөг, 4 ханатай гэр буюу үнэ 1.200.000 төгрөг, телевизор буюу үнэ 500.000 төгрөг, антенн буюу үнэ 90.000 төгрөг, хөргөгч буюу үнэ 400.000 төгрөг, угаалгын машин буюу үнэ 200.000 төгрөг, ор 1 ширхэг буюу 35.000 төгрөг, Дөл зуух буюу үнэ 150.000 төгрөг, орны хивс 2 ширхэг буюу үнэ 80.000 төгрөг, хувцасны шүүгээ буюу үнэ 50.000, зөрүү 2.000 төгрөг нийт 5.705.000 төгрөгний эд хөрөнгө буюу мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалаг хүү, Т.Билгүүндалай, хүү Т.Тэмүүжин нарт олгосугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлага болон дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.000 төгрөгнөөс хангагдсан хэмжээ болох 176.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29.530 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалагт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 62.406 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 106.270 төгрөг нийт 176.470 хариуцагч Ю.Төгс-Одоос гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалагт олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН