Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 289

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

хохирогч Б.Э, С.О

хохирогч П.О /ирээгүй/ түүний өмгөөлөгч Ш.Маам,

хохирогч Б.О /ирээгүй/ түүний өмгөөлөгч Д.Очирваань

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт М.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705009100087 дугаартай эрүүгийн 4 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Э.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Э нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн, бодит байдлыг нуун 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” төвийн орчим хохирогч Б.Оаас хуурч 10.000.000 төгрөг,

2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим иргэн У.Маас “Америкийн Нэгдсэн Улсын виза гаргаж өгнө” хэмээн хуурч нийт 3.850.150 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.От Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн автомашиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 11.875.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Нт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 сая төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энод Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.От Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 24.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.От Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 20.000.000 сая төгрөгийг  залилан авч бусдад нийт 99.725.150 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт:  Би өөрийн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Юмыг амар хялбар байдлаар харж өөрийгөө ийм байдалд оруулж, хохирогч нарыг хохироосондоо маш их харамсаж байна. Би хохирогч нарын хохиролыг төлнө. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би Эад нийт 11.875.000 төгрөг залилуулснаас 5.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 6.875.000 төгрөгөө  нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Өмнө нь энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа Э Дээд шүүхэд гомдол гаргахдаа хохирогч нарын хохирол төлбөрийг төлж байгаа, хохирогч нартай уулзаж байгаа гэж бичсэн байсан. Ийм зүйл болоогүй байж яагаад ингэж бичиж байгаа юм бэ үүнийг ойлгохгүй байна. Би Эад 10.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 5.000.000 төгрөгөө буцааж авсан. Одоо үлдэгдэл 5.000.000 төгрөгөө  нэхэмжилнэ. Ер нь Эын энэ үйлдлийн улмаас би маш их хохирч байна. Эаас мөнгийг чинь аваад өгье гэсэн хүнд би давхар мөнгө төлж хохирсон. Өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн. Үүнийг Эаас нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Эн мөрдөн байцаалтанд: “Манай дүү .Э нүүрсний уурхайн компанид гүйцэтгэх захиралаар ажилладаг юм. Тэгээд нүүрс тээвэрлэх ажил хийвэл ашигтай гэж сонсоод найз Нт хэлж машин авахаар хамт хайсан боловч үнэтэй байсан. Дүү .Эы компанитай засварын ажил хийхээр гэрээ хийсэн Э нь БНХАУ-аас шланз маркийн машин оруулж ирж зардаг болохыг мэдээд Нтэй хамт машин авахаар Этай утсаар холбогдож ярьсан. Э "эхний 5 машинаас зарахгүй, 1 машиныг нь От зарсан, өөрөө 4 машиныг нь авна. Дараагийн орж ирэх 5 машинаас өгөх эсэхийг нь мэдэхгүй байна: гэхдээ хурдан 10 саяын захиалгаа өгчихвөл хурдан орж ирнэ" гэж хэлсэн. Би ойлгохдоо Эыг машинуудыг тав таваар нь оруулж ирдэг, нэг удаадаа орж ирж байгаа 5 машиныхаа 3-4 машиныг нь өөрөө хэрэглэж үлдсэнийг зардаг гэж бодсон. Энэ нь надад Э нүүрсний тээвэр хийж мөнгө олох сонирхолтой байгаа итгэлийг төрүүлсэн. Ингээд Нтэй ярилцаад бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талын Алтан жинлүүрийн 304 тоотод Этай очиж уулзсан. Тухайн үед очиж уулзах гээд явж байх үед Э над руу 88484143, 91810006, 99101723 гэсэн 3 өөр дугаараас ээлжилж залгахад нь би гайхаад өнгөрч байсан юм. Тэгээд оффис дээр нь очиж уулзахад "өнөөдөр орой Оын машин гаалиар ороод ирчихсэн болохоор машиныг нь өгөх гээд нөхөр Ууганбаяртай хамт явах гэж байна, мөнгөө авч ирсэн үү" гэсэн. Тэгээд гэрээ хийж мөнгөө өгөх гэтэл тэднийд огт бэлэн гэрээ байхгүй байхаар нь бас л гайхсан учраас бэлнээр мөнгөө өгөлгүйгээр "хүнээс зээлэх гэж байгаа, үдээс хойш өгнө" гээд гараараа гэрээ хийгээд гарсан. Тэгээд Э "орой Замын-Үүд явах гэж байгаа, банк руу явж байна, мөнгөө хийсэн үү" гэж асуусан. Тэгэхээр нь надад бас сэжигтэй санагдаад "Ууганбаярыг машинаа очиж авсны дараа мөнгөө өгье" гээд тухайн үед мөнгө шилжүүлэлгүйгээр тэд нарыг явсны дараа Ууганбаярын данс руу 2 машины урьдчилгаа 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Ууганбаяр машинаа харсны дараа Замын-Үүдэд байхдаа Н бид хоёрын мөнгийг Эад өгсөн. Дансаар өгсөн үү бэлэн өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд машин орж ирэх байх гээд хүлээж байгаад 9 сарын 12-ны өдөр оффис дээр нь очсон боловч Э байгаагүй. Тэрнээс  хойш Этай уулзаж чадаагүй. Утсаа огт авахгүй юм байна лээ. Өөр ЮУ болсныг сайн мэдэхгүй байна. Би ажил ихтэй байдаг болохоор сайн хөөцөлдөж чадахгүй, нөгөө хэдээсээ мэдээлэл авч байна. Э "Хятад улсад нэг компаниас машин худалдаж авахаар гэрээ хийсэн байгаа, ямар нэгэн хүүгүйгээр үлдэгдэл 30 саяыг төлнө, энэ 40 саяад гаалийн төлбөр, бичиг баримтын төлбөр, дугаар авах зардал зэрэг бүгд багтсан байгаа, гаалиар хурдан оруулж ирэхэд мөнгө төлөхөөр болвол 1 сая орчим төгрөгийг хувааж төлнө шүү, тэр үед нь утсаар яръя" гэж хэлж байсан. Тэгээд машинаа оруулж ирээд машин ажлаа эхэлсэнээс хойш үлдсэн 30 саяыг 3-4 сарын хугацаанд машины олсон мөнгөөр төлж барагдуулахаар ярилцсан байсан. Эад итгэх болсон нэг шалтгаан нь уурхайд засварын бригад ажиллуулж байгаа, засварын сэлбэг материалаа худалдаж аваад эхний 5 машинд аччихсан байгаа, засварын бригадаа удирдаж ажиллах хүн гэж оффист байсан нэг хүнийг зааж өгөөд байсан. Мөн эхний 5 машинаа авахаар явахдаа жолооч нар авч явсанд итгэсэн” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 9-11/

 

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: “Манай компаниас нүүрс түгээх шланзтай хувь хүн албан байгууллагатай хамтарч ажиллана гэсэн зар тавьсны дагуу 2017 оны 8 сарын 25-ны өдөр Волл транспорт ххк-ний захирал Э гэдэг эмэгтэй ирээд "манай компани таван толгойд 5 машин нүүрсэнд явуулдаг туршлагатай компани байгаа юм. Удахгүй БНХАУ-аас хилээр орж ирэх 5 машинаа танай ажилд явуулъя, манай машин ирэх 7 хоногт хилээр орж ирнэ" гээд манай компанитай нүүрс тээвэрлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгэхээр нь би "манай дүү машин хайж байгаа юм, хилээр машин оруулж ирдэг юм чинь 1 машин олоод өгөөч" гээд Эыг дүү Отай утсаар холбож өгсөн. Тэгээд тэр хоёр ярилцаад Э одоо орж ирэх гэж байгаа 5 машинаасаа нэгийг нь От урьдчилгаа 10 сая төгрөг авч 40 сая төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд удалгүй машин хилээр орж ирсэн гэхээр нь машинаа сонгох гээд Оын нөхөр Ууганбаяр, Эыг дагаж Замын-Үүд явсан. Тэр үед О намайг бас машин авахгүй юм уу, би урьдчилаад таны өмнөөс 10 сая төгрөгийг чинь төлчихье гэхээр нь би дахиж нэг машин авах гэж захиалсан. Тэгтэл Э "эхний 5 машинаас 1 машиныг От зарна, харин дараа нь ирэх 10 машинаас таньд 1 машиныг заръя, урьдчилаад мөнгийг нь өгчихвөл Замын-Үүд ороод машин зарах хүнтэйгээ уулзахдаа нэг мөр захиалчихъя" гэхээр нь О миний өмнөөс 10 сая төгрөг өгсөн гэсэн. Ууганбаяр авах машинаа хараад сонгосон учраас бид нар итгэсэн байсан юм. Э хот руу ирээд машинууддаа номер авах гээд хөөцөлдөж байх үед миний эгч Эн найз Нтэй хамт манай ажил дээр ирээд нүүрс зөөх ашигтай эсэхийг асууж тодруулаад бас машин тээвэр хийж манай компанитай хамтарч ажиллаж болох талаар сонирхоод Эын утсыг надаас авч очиж уулзахаар болсон. Тэгээд Н өөрийн 10 сая төгрөг, Одын өмнөөс урьдчилгаа 10 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эад өгсөн байсан. Танихгүй  хүн   бөөн   мөнгө  өгөхдөө  бид  нар  хилээр  орж  ирээд Ууганбаярын сонгосон 1 машиныг авчихсан гэж бодсон учраас залилуулчихвий гэж бодоогүй. Яагаад гэвэл бид нарын шилжүүлсэн мөнгө 1 машины нийт үнийн дүнтэй тэнцүү байсан учраас болохгүй бол Оын авсан машины үнийн дүнд тооцоод бодчих боломжтой гэж үзэж байсан. Тэгтэл  Э тэр 5 машины мөнгийг нь төлөөд авчихсан юм шиг байсан боловч сүүлдээ банкны зээлээр авах гэж байгаа, зээлээ хөөцөлдөөд яваад байна, удахгүй бүтэх гээд байна гээд бид нарыг хүлээлгэх болсон. Сүүлдээ утсаа авахгүй, уулзахгүй зугатаах болсон. Тэгээд араас нь хөөцөлдөж байтал Нийн дүү нь Эыг Шинээ гэдэг залуугаас 5 машин худалдаж авахаар тохиролцоод хилээр оруулсан боловч мөнгөө өгөөгүй, бүх гаалийн татвараа төлүүлээд алга болсон болохоор нь Шинээ тухайн 5 машиныг өөр хүнд зарсан гэдгийг сонссон. Тэгээд Э биднийг луйвардсан байна гэж мэдээд цагдаад хандсан. Тухайн үед Э утсаа авахгүй, мессеж бичихээр хариу бичихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, БГД-н 4-р хороо, 25 эмийн сангийн урд байдаг оффисдоо ирэхгүй ор сураггүй алга болчихсон байсан. Цагдаад хандсанаас хойш Э бид нартай уулзсан боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байна. Мөн бид нартай адилхан аргаар өөр 2 хүнээс мөнгө авсан байсан гэдгийг мэдсэн. Янз бүрийн дугаарын утсаар шланз зарна, 50-60 хувийн урьдчилгаа төлөөд Эрээнд байгаа машинуудаас дуртайгаа сонгоод ав гэсэн зар байсаар байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өмнөөс О Эад 10 сая төгрөг өгчихсөн болохоор санаа их зовж байна. Мөн би О, Н хоёрыг Этай холбож өгсөн болохоор хэцүү байна” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 13-15/

Хохирогч Б.Э дахин байцаалтаар: “Би Эын өөрийн санал болгосноор Хово маркийн нүүрс зөөдөг шланз машиныг худалдаж авах зорилгоор урьдчилгаанд нь 10.000.000 төгрөгийг манай нөхрийн дүүгийн нөхөр болох Ж.Ууганбаярын Хаан банкин дахь данс руу миний өмнөөс манай нөхрийн дүү болох С.О 2017 оны 8 сард шилжүүлж Ууганбаяр цааш нь Эад миний өмнөөс шилжүүлсэн. Би тэгэхээр От 10.000.000 төгрөгийн өртэй гэсэн үг. Сүүлдээ Э нь машин ч байхгүй, утсаа ч авахгүй болоод Н, Эн, О бид дөрөв нийлж Эын оффист нь барьж аваад уулзаад хүчээр нийт дүнгээрээ 41.875.000 төгрөгийг зээлсэн байдлаар зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Нөхрийн дүү О 11.875.000 төгрөг, манай эгчийн найз Н 10.000.000 төгрөг, манай эгч Эн 10.000.000 төгрөг, мөн цаг хугацааны хувьд нилээн хойно О 24.000.000 төгрөг, О гэдэг хүн 20.000.000 төгрөгийг Эад машины урьдчилгаа өгч хохирсон байгаа. Бид нар цагдаад хандаж мэдүүлэг өгч байх үеэр Эын...”20 машин Замын-Үүдэд бэлэн байна мөнгөө өгөөд дуртайяа шилээд ав...” гэсэн зарууд байнга яваад байсан...Э илэрхий залилан хийсэн хүн байгаа юм. Э бид нараас авсан мөнгийг юунд яг яаж зарцуулсан нь тодорхойгүй байна...нөгөөтэйгүүр Э явцын дунд Улаанбаатар банкнаас зээл бүтчихлээ банкны Ганцэцэгийн гарын үсэг тамгатай “Шинэст Өргөө” ХХК дээр 500 сая төгрөгийн зээл гарсан гэсэн албан бичгийг үзүүлсэн. Бид нар энэ талаар нь Улаанбаатар банкнаас асуусан боловч ийм зээл гараагүй гэж байсан. Энэ бичгийг бас шалгуулмаар байна. Мөн Эын нөхөр Цэцэн гэх залуу мөнгийг чинь төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137/

 

Хохирогч Н.Н мөрдөн байцаалтанд: “Манай найз Эн 2017 оны 9 сарын 3-ны өдөр утсаар надтай яриад "манай дүүгийн компаний нүүрсний уурхайд нүүрс зөөдөг том машин явуулах боломж байна" гэхээр нь тэр өдөртөө Энын дүү .Эы компани дээр нь очиж уулзсан. Эн бид хоёр дундаа нэг том шланз машин аваад уурхайд оруулчихъя гэж ярилцаж байсан юм. Тэгээд .Этой уулзахад "манай компанитай 10 сая төгрөгний урьдчилгаа аваад хувь лизингээр машин оруулж ирэх боломжтой Э гэдэг хүн гэрээ хийгээд явсан" гэхээр нь бид хоёрт их боломжтой санагдахаар нь "бид хоёрын нэр дээр машин захиалаад өгөөч" гэж гуйсан. Тэгээд Эын утас руу залгаж  яриад 9 сарын 4-ний өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талд байрлах Алтан жинлүүрийн 304 тоотод ажил дээр нь очиж уулзаж мөнгө өгөлгүйгээр гараар гэрээ байгуулсан. 9 сарын 5-ны өглөө хамт машин захиалсан Оын нөхөр Ууганбаяр Замын-Үүд дээр машинаа очиж сонгоод "Бичигтийн боомт руу явуулах гэж байна" гэхээр нь итгээд тухайн өдөр Ууганбаярын Хаан банкны 5029804312 данс руу Эн бид хоёрын урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Ууганбаяр бид нарын мөнгийг цааш нь Э руу дансаар шилжүүлсэн гэсэн. Тухайн үед Э "одоо орж ирсэн 5 машин дээрээ нэмээд дараагийн 7 хоногт дахиад 5 машин оруулж ирнэ. Тэр машинуудаас сонгоод аваарай. Тэгээд нийлүүлээд бичигтийн боомт руу ажилд нь гаргана" гэсэн юм. Тэгтэл хэлсэн хугацаанд нь машин бичигтийн боомт руу очоогүй учраас Эн бид хоёр 9 сарын 11-ний өдөр ажил дээр нь очтол Э ажил дээрээ байхгүй, нярав нь түүнийг "урагшаа явчихсан байгаа, энэ 7 хоногийн сүүлээр ирсэн машинуудтайгаа нийлүүлээд ажилд нь явуулна" гэсэн. Тэгэхээр нь машин орж ирэх байх гэж хүлээсэн боловч ирээгүй, Э утсаа авахгүй юу хийгээд байгаа нь " мэдэгдэхгүй болчихсон. 9 сарын 22-ны өдөр Э О бид хоёртой ажил дээрээ уулзъя гэж хэлчихээд ирээгүй, утсаа салгаад алга болсон. Тэгээд 9 сарын 25-ны өдөр Этай ажил дээр нь очиж уулзаад мөнгө өгсөн гэдгээ баталгаажуулах гээд нотариатаар 41.875.000 төгрөгийг зээлсэн. 10 хоногийн дотор буцаан төлнө гэсэн гэрээ хийж батлуулсан. Тэгтэл Ууганбаярт үзүүлж зарсан машин Эынх биш, зуучилсан Шинээ гэх хүн нь Эыг мөнгөө өгөхгүй болохоор нь 5 машиныг нь зарчихсан гэдгийг олж мэдсэн. Энэ хугацаанд Эын нярав, менежер Бэрцэцэг нар нь тухайн машиныг Замын-Үүд дээр ороод ирчихсэн байгаа гэдэг байсан. Тэгтэл Э сүүлдээ "зээл хөөцөлдөж машин авч байгаа, зээл удахгүй бүтэх гээд байна" гэх болсон. Уг нь анхандаа бид нараас авсан урьдчилгаа мөнгөөр шууд машин захиалж оруулж ирнэ гэж ярьсан байсан. Зээл авч машин оруулж ирж байгаа гэдгээ хэлээгүй бид нарыг хуурч мэхэлсэн байсан. Тэгээд өнөөдрийг хүртэл зээл удахгүй гарлаа гэх зэргээр хугацаа авч хохирлыг минь барагдуулахгүй байна. Э "10 сая төгрөгний урьдчилгаа аваад 40 сая төгрөгний хово шланз маркийн машин олноор нь оруулж ирэх боломж олдсон юм. Тэгээд машиныг нь чинь оруулж ирсний дараа уурхай дээр ажиллаж байгаа ачилтын тоог тооцож үзэж байгаад график гаргаж үлдэгдэл 30 сая төгрөгийг 3-4 сарын хугацаанд компаниар дамжуулан төлнө" гэж тохиролцсон юм. Эхэндээ яг хэн гэдэг хүнээр машин оруулж ирж байгаа гэдгийг нь мэдээгүй. Сүүлд нь Эрээнээс машин зуучилж зардаг Шинээ гэдэг залуугаар дамжуулан машин оруулж ирсэн гэдгийг таньдаг хүнээрээ дамжуулж асуулгаж мэдсэн. Би машин захиалсан урьдчилгаа 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. Хохиролыг минь барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 17-19, 139/

 

Хохирогч С.О мөрдөн байцаалтанд: “Эад би 2017 оны 8 сарын сүүлээр уулзахад Э би таван толгойд 5 машин явуулж байгаа одоо дахиад 5 машин оруулж ирж байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүрсний уурхайд явуулна  надад 5 машиныг оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт, замын зардал, бензин тосны мөнгө хэрэгтэй байгаа учир орж ирж байгаа 5 машиныхаа нэг машиныг 40 сая төгрөгөөр зарна гэж тохиролцоод урьдчилгаа эхлээд 10% өгчих гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Ууганбаяр бид хоёр 4 сая төгрөгийг Ууганбаярын  Хаан банкны данснаас Эын Хаан банкны данс руу 2017 оны 8 сарын 30-нд шилжүүлсэн. Э 10%-г өгчихвөл үлдэгдэлийг нь графикийн дагуу төлж болно гээд урьдчилгаа нь багадаад байна гээд 10% байснаа 10 сая төгрөг болгочихоод машин ороод ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрт Э эндээс явж байгаа жолооч нарын цалин, замын зардал, 5 машинаа уурхай руу явуулах шатахуун, машинд шаардлагатай багаж техник, гаалийн бүрдүүлэлт зэрэгт мөнгө хэрэгтэй гэж хэлэхээр 2017 оны 9 сарын 01-нйи өдөр 2 сая төгрөгийг Ууганбаярын Хаан банкны данснаас Эын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн энэ өдрөө 4 сая төгрөгийг Ууганбаярын данснаас Эын данс руу шилжүүлж цувуулж бид хоёр нийт 10 сая төгрөгийг шилжүүлээд байж байтал сүүлд Э мөнгө дутчихлаа гээд манай нөхрөөс 1.875.000 төгрөгийг авахаар болж манай нөхрийн Хаан банкны данснаас нярав бил үү Бэрцэцэгийн данс руу...шилжүүлсэн. Э Замын-Үүдэд очоод 5 машинаасаа нэгийг нь сонгоод ав гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Ууганбаяр 2017 оны 9 сарын 04-ний орой Э, механик Онон, менежер Бэрцэцэг, нярав Мөөгий, зээлийн зууч Эрхэмбаяр гэх хүмүүсийн хамт явцгаасан.  Тэгээд 5 машин ороод ирлээ гэхээр нь бид нар итгээд .Э, Эн, Н гурав өөрсдийн 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Манай нөхөр Ууганбаяр бид хоёрын хувьд Эад нийт 11.875.000 төгрөг цувуулж дансаар шилжүүлсэн. .Э, Эн, Н бид 4 сүүлд Этай уулзаж нийт өгсөн 41.875.000 төгрөгөн дээрээ зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 141-142/

Хохирогч С.О дахин байцаалтаар:Э Төрийн банкнаас зээл авч бидний хохирлыг барагдуулна гэсэн нь худлаа болсон. Зээл зуучилж байгаа гэх Эрхэмбаяртай холбогдож ярихад "Э өөрөө зээлээ хөөцөлдөнө, миний зүгээс зээл гаргаж өгөх асуудал байхгүй" гэсэн. Э надтай огт холбогдохгүй, Н эгчтэй утсаар хааяа холбогддог. Миний хувьд нөхөр Цэцэнбилэгтэй нь утсаар ярьж мэдээлэл авч байна. Хамгийн сүүлд 10 сарын 26-ны өдөр уулзахдаа "маргааш 20 сая төгрөг олж өгнө, Улаанбаатар хотын банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа" гээд зээл батлагдсан гэсэн захирамж үзүүлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл 20 сая төгрөг ч өгөөгүй, уулзаж нотариат орно гээд уулзаагүй байна. 10 сарын 29-ний орой Эыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах .Эы ажилладаг компаний нүүрсний уурхайн кемп дээр явж байсныг хүн харсан байна лээ. Нөхрөөс нь асуухад "хөдөө явсан, өнөөдөр орой ирнэ" гэсэн. Тэгээд өнөөдөр "хүнээс мөнгө авч та нарын тал мөнгийг төлнө, түр хүлээж бай" гэсэн. БНХАУ-д амьдардаг Цэцэнгийн ах Балжинням нь Улаанбаатарт байрлах орон сууцны итгэмжлэх хийж явуулж, итгэмжлэлийн дагуу Цэцэн, Э хоёр Шинэст өргөө ХХК-д барьцаанд тавьж мөнгө аваад бид нарын тал мөнгийг өгнө гэсэн. Улаанбаатар хотын банкнаас зээл гарсны дараа Шинэст Өргөө ххк-иас зээлсэн 40 сая төгрөгөө буцааж өгнө гэсэн. Одоогоор итгэмжлэх нь ирээгүй байна гээд байгаа. Э бид хоёр 10 сарын 26-ны өдөр уулзахдаа сарын 5 хувийн хүү бодож тооцохоор тохиролцсон юм. Тийм болохоор 9 сарын 25-ны өдрөөс хойш үндсэн мөнгөний 0,5 хувийн алданги тооцоод ойролцоогоор 13.950.000 төгрөг нэхэмжилж байна. 9 сарын 4-ний орой манай нөхөр Ууганбаяр, Эын оффист буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талд байрлах Алтан жинлүүрийн 304 тоот өрөөнд Эрхэмбаяр, Э нартай уулзаад Эрхэмбаярт 3 сая төгрөг, Эын   Хаан  банкны   5015250823   данс   руу   Ууганбаярын хаан   банкны 5029804312 данснаас мөнгө мобайл банкаар шилжүүлсэн. Дараа нь Замын-Үуд рүү явах замдаа мөнгө хэрэг боллоо гэхээр нь мөнгө шилжүүлээд байсан, мөн очоод гаалийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бас мөнгө өгсөн, Эрээн гараад сэлбэг авах мөнгө дутчихлаа гэхээр нь бас л мөнгө шилжүүлсэн. Ингээд нийтдээ 41.875.000 төгрөгийг зөвхөн Ууганбаярын дансаар Эын данс руу шилжүүлсэн. Үүнд Эн, .Э, Н нарын 3 машин захиалсан урьдчилгаа 30 сая төгрөг, Ууганбаяр бид хоёр машинаа үзэж сонгоод дутуу сэлбэгийг нь авч өгсөн гээд 1.875.000 илүү шилжүүлсэн. Э надад хэлэхдээ Замын-Үүдэд байдаг танил Шинээ гэдэг залуугаас Хово шланз маркийн машиныг урьдчилгаа 10 саяыг өгчихвөл машинаа авч ажилд гаргаад 3 сарын дотор үлдэгдэл 30 саяыг нь төлж болно гэсэн. Уг нь анх урьдчилгаа 10 хувь гэж байснаа 10 сая болгосон юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21/

 

Хохирогч П.О мөрдөн байцаалтанд: “2017 оны 9 сарын 10-ны өдөр фэйсбүүк сайтын хүнд машин мехнизм сошиал сурталчилгаа гэсэн групп-т "машин яаралтай оруулж ирж хямд зарна, 50-60 хувийг нь төлөөд үлдсэн мөнгийг лизингээр төлж болно, ажил нь бэлэн байгаа" гэсэн зарын 88780097 дугаартай утсаар Онон гэдэг хүнтэй холбогдож “Волл транспорт” компанийн захирал Э гэдэг хүнтэй БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан жинлүүр төвийн 304 тоотод очиж уулзсан. Тэр үед Э "надад 5 ачааны машин байгаа, 2 машиныг нь зарж урьдчилгаа аваад үлдсэн машиныхаа гаалийн татварыг төлж оруулж ирэх гэж байгаа юм" гээд гар утсаараа 5 ачааны машины зураг үзүүлсэн. Би Замын-Үүдэд байдаг найзаараа дамжуулаад гаалийн хашаанд байгаа 5 ачааны машиныг нь гаднаас нь үзүүлж шалгасан. Тэгээд би 43 сая төгрөгөөр зарах ногоон өнгөтэй Хово шланз маркийн машиныг авахаар сонгож урьдчилгаа 24 сая төгрөг өгөхөөр болж 9 сарын 13-ны өдөр Э бид хоёр техник худалдах худалдан авах гэрээ хийсэн. 9 сарын 14-ний өдөр Эийн 5015250823 гэсэн данс руу Ард кино театрын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Машины арлын дугаар, серийн дугаар, улсын дугаар байхгүй болохоор нотариат техник худалдах худалдан авах гэрээг батлах байсан. Тийм болохоор мөнгө өгсөн гэдгээ баримтжуулахын тулд тухайн өдөр 24 сая төгрөгийг 14 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн алданги тооцно гэсэн нөхцөлтэй Эад мөнгө зээлсэн гэсэн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Тэгтэл өнөөдрийг хүртэл машиныг нь өгөхгүй байна. Э сүүлийн үед "банкнаас зээл хөөцөлдөж байна, 2 дахь өдөр, 4 дэх өдөр зээлийн хурал болно" гээд хойшлуулаад, утсаар залгахаар авахгүй, хааяа нэг над руу мессеж бичдэг. 2017 оны 10 дугаар сарын 12-нд Э утсаар яриад "зээл бүтсэн, одоо нэг хүний гарын үсэг дутаад байна, түр хүлээж байгаарай, 15,16-наас Замын-Үүд явж машинуудаа оруулж ирнэ, ажил бүтсэн" гэж хэлсэн. Би Эаас машин авахаар Голомт банкнаас 15 сая төгрөгний цалингийн зээл авч, төрсөн дүүгээсээ 10 сая төгрөг зээлсэн. Төрсөн дүү маань бас цалингийн зээл авч надад өгсөн. Онон надад ачааны машиныг урьдчилгаа 50-60 хувийг нь төлөөд, үлдсэнийг нь хүүгүй зээлээр худалдан авч болно гээд Эын 9910-1723 дугаар, офиссын хаягаа хэлж өгсөн. Тэгээд Этай холбогдож чадахгүй болохоор Ононтой утсаар ярихад манай ажилчид бүгд амарч байгаа Э банкны зээл хөөцөлдөж байгаа, зээл бүтэхээр бид нарыг дуудна. Би ч гэсэн цалин мөнгөө аваагүй байна гэж яриад байгаа. Би зээлийн гэрээний дагуу 24 сая төгрөг дээрээ нэмээд 9 сарын 28-наас хойш өдрийн 0,5 хувийн хүүгээ бодуулж авмаар байна. Би өөрөө банкинд хүүтэй мөнгө төлж байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25/

 

Хохирогч Ж.О мөрдөн байцаалтанд:Би ачааны том машин авах гээд сонирхож байгаад 2017 оны 9 сарын 20-ны үед фэйсбүүк сайтаас "Хово шланз зарна, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлөөд жолооч авна," гэсэн зар олж 99025415 гэсэн дугаараар холбогдож Этай ярихад "манайх 5 машин оруулаад ирчихсэн байгаа, одоо 15 машин орж ирнэ. Гэхдээ 2 машин зарна. Урьдчилгаа 25 саяыг төлж/ машинаа аваад үлдсэн 20 сая төгрөгийг хүүгүй лизенгээр төлөх боломжтой" гэхээр нь БГД-ийн 4-р хорооны Алтан жинлүүрийн 304 тоотод байрлах “Волл транспорт” ХХК-ийн байранд очиж уулзсан. Тэр үед Э  2 машинаа зарж урьдчилгааг нь аваад бусад машиныхаа биржийн бүрдүүлэлт, таван толгой, ганц мод руу явах зардлаа гарган авч байгаа юм" гэж ярьж байсан. Тэгээд надад боломжийн санагдаад ярилцаж байгаад урьдчилгаа 20 сая төгрөг өгч 45 саяын үнэтэй 2008 оны Хово шланз маркийн машин авахаар болсон. Тэгээд би 2017 оны 9 сарын 27-ны өдөр 20 сая төгрөг олж 100 айлын Хаан банкнаас 5 сая төгрөг, мөн гэрээсээ интернет банкаар 15 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эын Хаан банкны 5015250823 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед Э “3-4 хоногийн дотор би Эрээн рүү явж машинаа оруулж ирнэ, тэгээд эндээс 20 жолооч авахуулна" гэж ярьж байсан боловч энэ нь хойшилсон. 10 сарын 6-ны өдөр Эрээн рүү явчихна гээд байхаар нь би яваад очъё гээд вагоноор Замын-Үүд явсан. Замын-Үүдэд очоод залгасан чинь утсаа авахгүй, утсаа аваад ярихаараа хойшилчихлоо гэсэн. Тэгээд би Замын-Үүдэд Эыг 7 хоног хүлээж байгаад хэрэг биш боллоо гээд буцаад хотод ирлээ. Э анх надтай утсаар ярихад “Шинэст-Өргөө” ххк байна гэж ярьж байсан боловч яваад очтол “Волл-транспорт” гэдэг нэртэй компани байсан. Тэгэхээр нь би "танайх Шинэст-Өргөө ххк-тай ямар хамааралтай юм бэ" гэхэд Э "манайх Шинэст-Өргөө ххк-тай хамтарч тээврийн ажил хийхээр болж байгаа юм. Энэ компанийн зөвшөөрлийг ашиглаж байгаа" гэсэн. Мөн Эын 99101723 дугаарыг фэйсбүүкээр хайхад Нью Глобал Майнинг ххк-ний хаяг гарч ирж байсан. Тэгэхээр нь түүнээс асуухад "наадах чинь манай компани" гээд компаний гэрчилгээний хуулбарыг өгсөн. Мөн Э сүүлийн үед "банкнаас үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авах гэж байгаа мөнгө бүтэхгүй байна гээд хүлээлгээд байгаа. Сүүлдээ зээл гарахад 1 хүний гарын үсэг дутчихаад байна гэх болсон.  Намайг анх 9902-5415 гэсэн дугаар руу залгаж ярихад Э утсыг авч ярьж байсан боловч сүүлийн үед  тухайн дугаарыг Мягмар гэдэг залуу барьж байгаа юм байна лээ. Мягмар өөрийгөө 5 шард байрладаг жижиг машины сэлбэг зардаг гэж хэлсэн. Эын доор ажилладаг хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 29-31, 144/

 

Хохирогч У.М мөрдөн байцаалтанд: “2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын хооронд Э намайг АНУ руу 1500 ам доллараар хамт бүртгүүлье гээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн эсрэг талын 12 давхар байрны  10 давхарт очоод Марта гэдэг хүнтэй уулзаад АНУ руу явуулах гэрээ хийсэн. Тэгтэл Э надад энэ газар худлаа юм шиг байна гэж хэлээд гэрээгээ цуцлаад Ариука гэх Улсын их хурлын гишүүний хамаатан гэх хүнд Этай хамт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд байрлах байрны орчимд саарал өнгийн приус машинд 750 ам доллар гадаад паспортын хамт цээж зурагтай өгсөн. Тэгтэл 2016 оны 11 сарын үед Э надаас Ариука үлдэгдэл 750 ам доллараа нэхээд байна гэж байн байн хэлэхээр нь би Сувдаад хандаж аав ээж хоёроос мөнгө ирээгүй байна гэхэд Сувдаа би чиний өмнөөс түр өгчихье гээд таг болчихсон тэгээд 2 хоногийн дараа би Сувдаад үлдэгдэл мөнгө хэд болсон бэ гэхэд 1.715.150 төгрөг болсон гэсэн тэгэхээр нь би Хаан банкны дансруу нь шилжүүлсэн. Тэгтэл Сувдаа надад Ариука гэх хүн худлаа яриад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо тэгвэл би мөнгөө аваад болимоор байна гэхэд Сувдаа миний мөнгийг өгөлгүй 3 сар орчим алга болсон. Тэгээд Ариукагаас чиний мөнгийг Global help center гэх Америк руу зуучилдаг газар руу шилжүүлсэн гэж надад хэлээд надаас дахиад 275000 төгрөг сургалтанд зориулж авсан. Тэгээд миний виз гарахгүй удаад байхаар нь би Global help center -ийн захирал Анхаатай UBH center-т очиж уулзахад Э надад 1500000 төгрөг өгсөн гэхдээ чиний нэр дээр ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй, Э надаас бага багаар буцааж авсан. Одоо мөнгө буцааж өгөхгүй гэсэн. Би Сувдаад энэ талаар хэлэхэд Сувдаа надад би энэ газрыг цагдаагийн байгууллагаар шалгуулна гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичээд очтол Сувдаа нэг байцаагчтай уулзаж гарч ирээд Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа учир өргөдлийг хүлээж авахгүй гээд аваагүй. Тэгтэл Сувдаа миний өмнөөс болон Энхмаа гэх хүний өмнөөс өргөдөл бичиж өгсөн гэж хэлсэн тэгэхээр нь би хүлээж байсан ба надад Авлигатай тэмцэх газрын утасны дугаарыг өгөөд чи өөрөө яриарай гэсэн...би Сувдаагаас мөнгө нэхтэл өөрөөсөө түлхэж чи өөрөө тэр газраасаа олж ав эсвэл намайг хүлээж бай энэ хэрэг шалгагдаж байгаа гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны орчимд Эад машин дотор 750 ам доллар өгсөн. 2016 оны 10 сарын үед Эын данс руу 1.715.150 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь 275.000  төгрөгийг дансаар өгсөн. Би Эад өгсөн нийт 3.850.150 төгрөгийг авмаар байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 202-203/

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд: “2017 оны 6 дугаар сарын үеэр би болон нөхөр бид хоёр Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтонд цайны газар ажиллуулдаг байсан юм. Цайны газар ажиллуулж байх хугацаанд ...Эрдэнэбаяр гэж залуу байсан ба тэр хүн манайхаар байнга үйлчлүүлсээр  бид биенээ сайн таньж мэдэх болцгоосон. Тухайн үед Эрдэнэбаяр нь манай эгч гээд Э гэх эмэгтэйг танилцуулсан. Тэр эмэгтэй надад хэлэхдээ 5.000.000 төгрөгний хэрэг байна танд удахгүй мөнгө буцааж өгье ажилчдын цалин тавих хэрэгтэй байна мөн өөрийгөө нүүрс тээвэрлэж зөөдөг компанитай гэж надад ойлгогдохоор зүйл ярьсан. Мөнгийг маань уг нь 10 хоногийн дараа өгөхөөр болсон. Тэр үедээ Эрдэнэбаяр дагуулж ирсэн болохоор итгээд 2-3 хоногийн дараа өгөхөөр болсон. Ингээд 2-3 хоногийн дараа би өөрийнхөө Хаан банкны 5006608085 данснаас 2.000.000 төгрөгийг Гашуун сухайтын хаан банкнаас авсан байсныг өөрт нь бэлэн байсан 3 сая төгрөгийн хамт нийлүүлээд Эад өгсөн. Мөн нөхөр Цэрэнгомбынхоо хаан банкны 5750667280 данснаас 2 сая төгрөгөөр нэг удаа, 3 сая төгрөгөөр 1 удаа тус тус Эад өөрийнх нь өгсөн дансанд өгсөн. Ингээд нийт 10.000.000 төгрөгийг Эад Гашуун сухайтын Хаан банкны салбараас өгсөн. Мөнгө өгөхдөө Э өөрөө ирсэн байсан тул уулзаж байгаад өгсөн. Ингээд Э нь мөнгө авснаас хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд байсан. Анх мөнгө авахдаа 10 хоногийн дараа өгнө гэсэн боловч хугацаа нь дөхөхөөр өөр рүү нь ярихаар дахиад хэд хоногийн дараа өгнө гэснээ сүүлдээ сарын дараа болоод ингээд янз бүрийн шалтаг хэлсээр Этай би 2017 оны 8 дугаар сарын 20-ны үеэр гэж санаад байна тэр үед Улаанбаатар хотод зорьж ирж уулзаад ТБД андуудын хажуугийн СТАР төвийн 3 давхарт байрлах нотариат орж зээлийн гэрээ хийсэн. Уг гэрээнд уг нь сарын 10 хувийн хүүтэй, мөн алданги 0,5 хувийн хүү тооцохоор байгуулсан боловч уг гэрээний заалтыг Э биелүүлээгүй” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 134/

 

Гэрч Ж.Ууганбаяр мөрдөн байцаалтанд: “2017 оны 8 сарын сүүлээр манай эхнэр О ".Э эгчтэй ярилаа, БНХАУ-аас шланз хово маркийн 40 сая төгрөгний үнэтэй машиныг 10 сая төгрөгийн урьдчилгаа аваад үлдэгдлийг нь хувааж төлөх нөхцөлтэй машин зарах хүн байна гэнээ. Тэгээд .Э эгчийн компани дээр явуулж болохоор юм байна" гэсэн. Тэгээд .Э эгчийн ажил дээр эхнэртэйгээ хамт очиход Э гэдэг машин оруулж ирж зарах гэж байгаа хүүхэн ирчихсэн байсан, тэр үед би эхнэрийг дагаад явж байсан болохоор түүнтэй янз бүрийн юм яриагүй. .Э эгч манай эхнэр машин авахаар тохиролцчихсон байсан. Тэгээд 2017 оны 8 сарын 30-ны өдөр 4 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5029804312 данснаас Эын 5015250823 гэсэн Хаан банкны данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Яг хаанаас шилжүүлснийг нь санахгүй байна. 2017 оны 9 сарын 1-ний өдөр 2 сая төгрөг, 4 сая төгрөг, нийт 6 сая төгрөгийг мөн данснаас Эын данс руу шилжүүлсэн. Яг юу гэж хэлж авсныг сайн санахгүй байна. Машин гаалиар оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна гэж авсан байх. Миний данснаас мөнгө шилжүүлж байсан боловч би нарийн зүйлийг сайн мэдэхгүй. 9 сарын 4-ний өдөр Э, түүний хөдөлмөр хамгааллын инженер Онон, менежер Бэрцэцэг гурав манайд ирж машин үзэхээр Замын-Үүд рүү явахаар болсон. Тэгээд 25-р эмийн сангийн урд талд байдаг Эын оффис дээр очсон. Тэгтэл Э "зээл гаргаж өгөх гэж байгаа хүн заавал урьдчилгаа мөнгө авч байж Замын-Үүд рүү явна гэж байна, мөнгөний хэрэгтэй байна, би бүх мөнгөө Хятад руу шилжүүлчихсэн" гэхээр нь би 1 сая төгрөгийг Эын ажил дээр байхдаа өөрийнхөө дансаас түүний данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгтэл Э картнаасаа бэлнээр 3 сая төгрөг авч "Эрхэмбаярт хүргэж өгөөрэй" гээд Ононд өгсөн. Онон бид хоёр Эрхэмбаярын гэрийн гадна /13-р хорооллын Шинэ дөл оффисын гадна/ очиж уулзаад Эын машинд багтахгүй болохоор түүний машинтай Замын-Үүд рүү хамт явсан. Тэгээд 9 сарын 5-ны өглөө Замын-Үүдэд очсоны дараа би .Э эгчийн машины урьдчилгаа гэж 9 сая төгрөгийг мобайл банкаар Эын данс руу шилжүүлсэн. Тэгээд үдээс хойш болж байхад машинууд гаалиар орж ирэхээр нь би улаан өнгөтэй, цэнхэр чиргүүлтэй шланз хово маркийн машиныг авахаар сонгоод, тухайн өдөртөө багтаад Эн, Н нарын машины урьдчилгаа 20 сая төгрөгийг мөн мобайл банкаар Эын данс руу шилжүүлж нийт 40 сая төгрөг өгсөн. Намайг Замын-Үүд рүү явж машинуудыг үзсэн болохоор Эн, Н .Э эгч нар миний данс руу мөнгеө шилжүүлж Эад өгсөн. Тэгтэл 9 сарын 5-ны орой нь Э, Бэрцэцэг, Онон гурав Хятад улс руу хилээр гарч машинууддаа багаж авахаар яваад хилээр гарсаны дараа Э над руу утсаар холбогдож юм авах гэсэн мөнгө дутчихлаа, мөнгө шилжүүл" гэхээр нь би Замын-Үүдийн Хаан банк орж 1.875.000 төгрөгийг 5378061003 гэсэн Бэрцэцэгийн Хаан банкны данс руу нэмж шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь Э, Онон, Бэрцэцэг гурав Хятадаас ирээд "машины бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байна" гээд гаалийн хашаанаас машинуудаа авалгүйгээр Улаанбаатар хот руу явахаар болсон. Уг нь машинуудаа гаалийн хашаанаас гаргаж аваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уурхай руу явна гэж байсан юм. Мөн Э тухайн 5 машины 200 сая төгрөгийг 100% төлсен, 7 хоногийн дараа дахиж машинууд орж ирэхээр нь бусад хүмүүсээр машиныг нь сонгуулна гэхээр нь би итгээд Улаанбаатар хот руу хамт ирсэн. Тэгээд би хотод ирээд ногоогоо хураах гээд Төв аймгийн Жаргалант сум руу явчихсан болохоор тэрнээс хойш яагаад мөнгийг минь авчихаад машиныг минь өгөхгүй байгааг мэдэхгүй байна. Машин авах бүтэхгүй болсон гэсэн. Надад мэдэх өөр зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдэж хохирлыг минь барагдуулж өгнө үү. Би Этай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би анхнаасаа машин авах сонирхолгүй байсан юм. Миний данснаас мөнгө шилжүүлсэн боловч манай эхнэр Этай холбогдож машин авахаар ярьсан. Еи Этай Замын-Үүд рүү хамт явснаас өөрөөр холдогдож уулзаж ярилцаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109/

Гэрч Ж.Ууганбаяр дахин мөрдөн байцаалтанд: “Тухайн үед би Этай цуг явдаг учир нь машинаа үзэж харах байсан. Тэгээд Замын-Үүд дээр очиход хоёр улаан өнгийн Хова шланз, нэг ногоон өнгийн Хова шланз, shanshin маркийн машин Замын-Үүдийн гаалийн талбайд намайг яг очих үед орж ирсэн байсан.  5 машиныг Э нь миний машинууд энэ 5 машины үнэ болох 200 сая төгрөгийг төлчихсөн байгаа. Дараагийн машин нь ирэх долоо хоногоос орж ирнэ, тэгэхээр машинуудаа сонгоод ав гэж хэлсэн. Тэгээд тэр 5 машинаас улаан өнгийн толгойтой, цэнхэр чиргүүлтэй Хова машиныг сонгоод авахаар тохиролцсон. Тэгээд гаалийн бүрдүүлэлт бичиг баримтыг нь хөөцөлдөн удах юм шиг байна гэхээр нь би хот руу буцаад цуг ирсэн. Ер нь Эн, .Э, Н болон манай эхнэр О нарын хувьд Этай намайг машин очиж үзэхээс өмнө уулзаж худалдаж авахаар тохиролцсон байсан. Намайг ер нь ямархуу машин байгааг үзүүлж харуулах гэж л хамт Замын-Үүд рүү явуулсан. Нэмж хэлэхэд нь Э нь анхнаасаа зохион байгуулалттай хүмүүсийг луйвардсан, таван толгойд машин явуулдаг, тэрнээс 10 машиныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд явуулна гэж худал хэлсэн байгаа юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 17/

 

Гэрч Г.Бэрцэцэг мөрдөн байцаалтанд: “Этай би 2014 онд танилцсан. Ер нь нэг их ойр дотно байж байгаагүй. Тэгээд 2017 оны 5 сард Э над руу утасдаад би нэг компани нээгээд ажиллаж байгаа энэ компани нь Хятадын Чалкогийн охин компани байгаа юм надад ажлаад өгөөч өөр итгэх хүн олдсонгүй гэсэн би нэг их тоогоогүй тэгсэн сүүлдээ над руу чат бичээд гуйгаад байхаар нь Эын 25-р эмийн сангийн замын урд талд Алтан жинлүүр гэдэг оффиссын 3 давхарт байдаг нэг өрөөнд очиж уулзсан. Тэгсэн Э Нью Глобал Майнинг ХХК нь нүүрс тээврийн компани байгаа юм. Би Өмнөговь явж явдал суудал ихтэй ажилтай байдаг учир оффис дээр суудаг бичиг цаасны ажил хийдэг хүн хэрэгтэй байна гэж хэлсэн. Би урьд нь ийм ажил хийж үзээгүй болохоор ах эгчээсээ асуухад өөрөө л мэд гэж хэлэхээр нь би хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөхийн хажуугаар ажилвал давхар орлого олчих юм болов уу гэж бодоод 2017 оны 5 сард Эад хөдөлмөрийн гэрээ хийе гэж хэлэхэд хөдөлмөрийн гэрээний маягтууд байгаагүй. Тэгэхээр нь би захирлын тушаал гаргуулчихъя гэж хэлээд тэр өдөр нь өөрөөр нь Нью Глобал Майнинг ХХК-ний захиралын тушаалаар намайг ажилд томилсон сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ерөнхий менежер гэх албан тушаалд томилсон. Энэ компанийн ерөнхий захирал нь өөр нэртэй хүн байсан Э болохоор гүйцэтгэх захирал гэж явж байсан. Надад тэр тушаалын нэг хувь нь байх ёстой. Тэгээд ажилд орсоноос хойш 1.800.000 төгрөгийн цалин нэг ч удаа авч байгаагүй. 200.000 төгрөгөөр нэг удаа, 500.000 төгрөгөөр 2 удаа цалин авч байсан. Тэгээд 2017 оны 6 сард Нью Глобал Майнинг ХХК-аа болоод “Волл транспорт” ХХК-ийг Э үүсгэн байгуулж 100% өөрөө өөрийнх нь эзэмшлийн компани болгосон. Энэ компанийг байгуулснаас хойш л ийм асуудлууд болсон доо. Тэгээд 2017 оны 7 сарын 06-ны өдрөөс хойш 8 сарын дундуур хүртэл оффис дээр хэн ч ажиллаагүй амар гээд амраачихсан. Би болохоор зар тавьж жолооч нарыг ажилд авдаг байсан жолооч нарынхаа нэрсийг бүрдүүлээд 10 гаруй хүн болохоор Өмнөговь руу явуулдаг байсан Өмнөговиос Э өөрөө тосож авдаг байсан. Тосож авсан жолооч нараа хил гаргаад Хятадуудын машинаас нэг нэгийг авч өгөөд нүүрс зөөлгөдөг гэж надад Э хэлж байсан. Ер нь бол энэ ажил нь ингэж л эхэлдэг байсан. Заримдаа жолооч нар нь ирээд цалин мөнгөө нэхдэг байсан. Яг Өмнөговьд юу болдгийг би сайн мэддэггүй байсан. 2017 оны 8 сарын дундуур Э надад Өмнөговьд Шинээ гэх хүнтэй танилцсан надад зээлээр машин өгнө гэсэн тал хувийг нь өгчихвөл үлдэгдэлийг нь яваандаа төлж болно гэж хэлж байсан. Би анх ажилд орохдоо мөнгө, санхүү гарын үсэгтэй зүйлд оролцохгүй бичиг цаасны ажил хийнэ л гэж хэлж байсан. Мөнгө босгох хэрэгтэй байна би хүмүүстэй уулзаж байгаа гэж хэлсэн. Тэгээд манай оффис дээр 2 эмэгтэй Ууганаа гэх ахын эхнэр нь болох нь Оогоо гэж дууддаг эмэгтэй ирсэн бүтэн нэрийг нь мэдэхгүй тэр эмэгтэй гэрээ хийх гэж ирсэн би Э руу ярьтал одоо очлоо гэж хэлэхээр нь би эмэгтэйг хүлээлгэсэн боловч Э очлоо гэж хэлсэн боловч ирээгүй тэр эмэгтэй явсан. Тэгээд тэрнээс хойш ажил ч ерөөсөө цуглаагүй 99164109 дугаараас л нөгөө эмэгтэй ярьдаг байсан энэ хүүхэн их сонин характертай харьцдаг байсан тул би дахиж энэ хүүхний утасыг авахаа больчихсон. Тэгсэн нэг өдөр Эын ээж над руу яриад "...чи тэр Бэрцэцэг мөн үү чи Этай хамт ажилладаг гэсэн та хоёр хамтдаа хүмүүсээс мөнгө зээлчихээд миний охиныг шоронд хийнэ гэж байхгүй шүү тэр хүүхэд хаана байна ..." гэж ярьсан. Би ...ээжид нь тайлбарласан.. би ажилд орсон хүн би Эын тэр мөнгөний асуудлыг нь мэдэхгүй би тэр мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй би зүгээр ажилд орсон хүн л гэж хэлсэн. Тэгсэн ээж нь нэг хоёр хоногийн дотор Эыг олж өгөхгүй бол Эдийн засагтай тэмцэх газар өгөх гэж байна гэж ээж нь хэлсэн...би ээжид нь та гэр орноор нь очиж үзэл дээ надаас асууж байхаар хүүхдээсээ асуу л даа гэж уцаарлангуй хэлсэн. Одоо энэ О гэх залуутай Э Өмнөговь явдаг өдрөө уулзаж намайг хамт нотариат ороодохьё гэж хэлээд Отай нь Э бид гурав явж 25-р эмийн сангийн хажууханд байдаг нотариатын газарт очиж мөнгө зээлэх гэрээ хоорондоо байгуулсан би тэр асуудалд нь ороогүй хөндлөнгөөс хараад л байж байсан. Тэгээд 2017 оны 9 сарын 26-наас хойш Э ерөөсөө ажлаагүй би ч Эаас зайгаа бариад ажлаагүй 9 сарын цалин ч надад өгөөгүй. Эхний 20 сая төгрөгийг дансаар Замын-үүдэд байхад шилжүүлсэнг мэдэж байна...Түүнээс яг хэн хэн нь хэдэн төгрөгийг шилжүүлснийг мэдэхгүй гараас гарт дамжуулж байгаагүй болохоор мэдэхгүй. Байгууллагын данс гэж нээж байсан боловч тэр дансыг ашигладаггүй зөвхөн өөрийнхөө дансыг л ашигладаг байсан юм байна” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 149-151/

 

Гэрч Н.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд: “Э анх  2017 оны 8 сард байх БНХАУ-аас машин оруулж ирнэ зээл авмаар байна гэж надтай уулзсан тэгээд бид нар компанийн зүгээс зээл авахад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Судалгааны явцад Замын-Үүд рүү нэг удаа явсан. 9 сараас эхлэн би харилцдаг банк бус санхүүгийн байгууллагуудтай танилцуулж зээлийн щаардлага хангахгүй учраас зээл олгохгүй гэсэн шийдвэрүүд гарсан. 2017 оны 8 сарын сүүлээр би урагшаа Эрээн рүү явж байхад манай машинд Ууганбаяр, манай нэг ажилтан залуу, нэрийг нь мэдэхгүй нэг жолооч хамт явсан. Э бас өөр машинтай хамт явсан. Тэнд машин орж ирдэг үгүйг  би шалгах гэж л очсон боловч машин нь хил дээр ирчихсэн гээд 2 цаг гаруй хүлээнэ гэхээр нь би хүлээж чадаагүй явсан. Дээрхи хүмүүсийг би сайн мэдэхгүй байна. Ууганбаяр гэх хүн л хамт явж байсан болохоос Э надад хүмүүст машин зарж байгаа гэж тэр үед огт хэлээгүй. Сүүлд Ууганбаярын эхнэр нь гэх эмэгтэй ирж надтай уулзаж Э зээл хөөцөлдөж байгаа юм уу гэж асуусан хил дээр машинууд орж ирж байна гэж Э хэлсэн, бид нар өглөө Замын-Үүд дээр очсон боловч   15 цаг хүртэл хүлээгээд машин нь орж ирэхгүй болохоор  нь  би буцсан. Түүнээс би 5 автомашин орж ирснийг нь би хараагүй. “Волл транспорт” ХХК дээрээ Э зээл авъя гэж надтай уулзаж байсан. Би зөвлөх үйлчилгээний төлбөр болох 6 сая төгрөгийг дансаар 2017 оны 9 сард байх авсан шиг санагдаж  байна. Гэхдээ би Эад буцаад төлбөрийг нь буцааж төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эад би зөвлөх үйлчилгээ нь амжилтгүй болсон гээд 7.300.000 төгрөгийг нь буцаан өгсөн. Этай манай компани хамтарч зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан одоо гэрээ дууссан.  Этай ямар нэгэн өр авлага байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152-153/

 

Гэрч Б.Онон мөрдөн байцаалтанд: “Би хөдөлмөр зуучлалын газарт бүртгүүлсэн байсныг 2017 оны 5 сард намайг Волл транспорт ХХК-нд жолооч авна гэж байна та яваад оч гэж хэлсний дагуу очиж Этай уулзаж 2017 оны 6 сараас 8 сар хүртэл жолоочоор ажилласан. Этай ямар нэгэн холбоо байхгүй. Волл транспорт ХХК нь намайг анх ажилд ороход Хятадын шланз машин дээр Монгол жолооч нарыг таван толгойд ажилуулдаг байсан...2017 оны 8 сарын сүүлээр Э, Бэрцэцэг, Мөнхцэцэг, бас нэг машин худалдаж авах гэж байсан ах, улаан приус-20 машинтай банкны гэх залуу хамт явсан. Тэр улаан приус машинд машин худалдаж авна гэсэн ах, би сууж явсан. Э нь нөгөө хэдтэй тусдаа машинтай хамт явсан. Тэгээд Замын-Үүд дээр өглөө очиход 5 машинаас 2 машин түрүүлж орж ирсэн байсан. Дахиад 2 машин нь орж ирээд хамгийн сүүлд нэг ногоон өнгийн Хова машин орж ирсэн. Э намайг энэ машинуудыг авах гэж байгаа энэ машинуудыг үзэж хар юу хэрэгтэй байна гэхээр нь би 5 машиныг нь үзээд солих ёстой зүйлүүдийг нь хэлж өгсөн. Тэгээд уг автомашинуудаа аваад явна гэж байгаад сүүлдээ больсон. Тэгээд цаашаа Бэрцэцэг, Э нартай Эрээн явж машины багажууд авсан. Машин авах гэж ирсэн ах ногоон Хова машиныг гайгүй юм байна гэж хэлж байсан. Яагаад машин авч явахаа больсныг ч би мэдэхгүй. Буцаад бид нар Улаанбаатар явсан. Тэгээд ирчихээд удаагүй Замын-Үүд рүү Э, Мөөгий бас 5 жолооч нэг засварчин ах бид нар явж би цаашаа Этай явж багаж тоног төхөөрөмжүүд авсан. Э, О, Н, Эн, .Э, О, О гэх хүмүүсийг залилсан асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Над руу сүүлд О бас нэг эгч залгаад Этай холбоо барих арга байна уу гэж асуудаг байсан. Би Эаас цалин гэж цувуулж 2-3 сая төгрөг авч байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155/,

 

Гэрч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтанд: “Би 2017 оны 01 сараас эхлэн Хүнд даацийн тээврийн хэрэгсэл оруулж ирэх ажлаа хийж эхэлсэн бөгөөд 2017 оны 8 сард Э гэх эмэгтэй Замын-Үүдэд өөрийн биеэр ирээд надтай уулзаж "5 ширхэг хүнд даацийн автомашин / ХОВО Зш, САНШИН 2 ш/ БНХАУ-аас оруулж ирж өгнө үү? Би Тавантолгойд тээврийн байгууллагын автомашинууд хариуцсан менежер ажилтай, хувийн тээврийн компанитай гэж хэлээд захиалга өгч захиалах үедээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, төлбөр мөнгө өгөөгүй тохирч явж байсан. Ингээд би 2017 оны 8 сарын дундуур иргэн Эын захиалгын дагуу БНХАУ-аас дээрх автомашинуудыг оруулж ирээд Монгол улсын хил дээр авч ирээд Эыг дуудсан. Э нь өөрийн биеэр / цаг хугацааг нь сайн санахгүй байна/ Замын-Үүдэд ирээд тус машинуудыг авах мөнгө байхгүй байна, банкны зээл хөөцөлдөж байна гэсэн ба би өөрөөсөө 200.000.000 сая төгрөг гаргаж автомашинуудыг оруулж ирсэн болохоор Эад өгөөгүй ба Эаас мөнгө нэхэх үед банкны зээлээ хөөцөлдөж байна гэж хэлээд 1 сар хүлээлгэсэн. Автомашинуудыг гаалийн талбайд хүлээлгэх, бензин тос, жолоочийн хөлс, хашааны хөлс, засвар үйлчилгээ зэрэгт надад 15.000.000 төгрөг өгч хүлээлгэсэн. Тэгээд автомашинуудыг авахгүй болохоор нь би өөрөө нэг сар гаруй хугацаанд хүлээж байгаад өөртөө их алдагдалд орохгүйн тулд бусдад худалдаалсан. Ингээд алга болж байж байгаад Э 2018 оны 01 сард шиг санаж байна 2 ширхэг Хүнд даацийн автомашин урьдчилгаагүй надаас авна гэж хэлэхээр нь би өгөөгүй. Эад нэг ч автомашин өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 156/

 

Гэрчээр Э.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд: “2017 оны 5 сарын сүүлээр Э миний ажилладаг Ганц мод боомтон дээр ганцаараа явж байхад нь би таарсан.  Тэгээд их сургуульд хамт сурч байсан болохоор хамт хоол идэж юу хийж байгаа талаар ярилцсан. Тэгээд Омогт цагаан шонхор ХХК гэж байдаг ба уг компани нь БНХАУ-ын монгол талынх нь компани байгаа юм. Уг компани нь Хятадын нүүрсний машинуудыг Монгол талд нь хариуцдаг ажилладаг. Э захирал Мөнхбатыг нь таньдаг ба Омогт цагаан шонхор компани нь 400 гаруй машины 600 гаруй жолоочийн нийгмийн даатгал жолооч нарыг хариуцан ажиллах ажлаар ирсэн гэж надад хэлсэн. Ингээд Э 2-3 хоног байсан буудлаасаа гарчихсан “хонох газар байхгүй байна, танайд нэг хоночихоё гэхээр нь би гэртээ авч ирсэн юм. Ингээд манайд байж байх хугацаандаа 5 сая төгрөг олоод өгчих, мөнгөний хэрэг байна, цагаан хаданд байгаа кэмпийн жолооч, тогооч нарын цалин тавих хэрэгтэй байна” гэж байсан.  Энэ байдлаараа манайд 2 хоноод байнга л мөнгө олоод өгчих гээд байхаар нь би ганц таньдаг хоолны газар ажиллуулдаг ах байдаг өөр таних хүн байхгүй гэхэд тэр хүнээсээ асуугаад өгөөч гээд байсан. Тэгээд би Эыг Ганц модонд Гомбоо ахын ажиллуулдаг хоолны газарт нь Эыг дагуулж очоод хоолных нь газар хоол идэж Гомбоо ахад “энэ манай их сургуулийн ангийн эгч байгаа юм, энд жолооч явуулж байгаа юм, ажилчдынхаа цалинг тавих хэрэгтэй болчихоод яаралтай 5 сая төгрөг зээлээч гэж байна танд боломж байна уу” гэхэд чамайг хэлж байгаа бол зээлүүлж болно, өөр хүн бол зээлүүлэхгүй, танай эгч юм бол итгээд өгнө” гэж байсан.  Тухайн үед Э босч ирээд Гомбоо ахтай ярилцаж гэрээ маягийн юм байгуулж, 5 сая төгрөгийг 5.500.000 төгрөг болгож өгөхөөр болж өөрсдөө гараар гэрээ байгуулж бичиг баримтаа канондож өгсөн байгаа...Мөнгөө Гашуун сухайтын Хаан банкин дээрээс Э руу 3 сая төгрөг дансаар шилжүүлсэн, 2 сая төгрөг бэлнээр өгсөн...тэгтэл 7 сарын 07 билүү 8-ны үед над руу Гомбоо ахын эхнэр Отгоо эгч залгаад танай эгч чинь 10 сая төгрөг аваад явсан, мөнгөө өгөхгүй байна гэхээр нь би юун 10 сая төгрөг вэ, 5 сая төгрөг зээлээ биз дээ гэхэд Отгоо эгч нэмж 5 сая төгрөг авсан, хугацаандаа мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн...Тэгэхээр нь би Э эгч рүү залгасан чинь харин тийм, нэмээд 5 сая төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд банкны зээл бүтчих юм, удаахгүй яаралтай өгчихнө гэж хэлсэн...Гомбоо ах над руу байнга залгаж  эгч чинь яачихав гээд над руу дайраад байхаар нь би Э руу л залгахаар нь утас нь холбогдохгүй, дугаараа байнга сольдог байсан...Одоогийн байдлаар Э нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гомбо ах над руу байн байн залгаад байхаар нь асуудлыг намжаах үүднээс би хувиасаа 1 сая төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 234-235/

 

Гэрч Х.Цэрэнгомбо мөрдөн байцаалтанд “...мөнгө өгөлцөж авалцах үеэр дэргэд нь байгаагүй. Манай эхнэр ярихдаа намайг хотод байх хойгуур Эрдэнэбаяр гэж манайхаар байнга үйлчлүүлдэг залуу эхнэр дээр Эыг дагуулаад очихдоо манай эгч гэж танилцуулаад 3.000.000 төгрөг зээлээч гэж ярьсан боловч сүүлдээ 10.000.000 төгрөг шаардлагатай болсон гээд уулзсан...Эрдэнэбаяр нь Эын өмнөөс нэг ч төгрөг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 136-137/

 

Сэжигтнээр М.Э мөрдөн байцаалтанд: “Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрсний машиныг жолоочоор хангах тендерийн ажил хийж байх үед БНХАУ-аас машин оруулж ирж нүүрсэнд явуулах нь ашигтай гэдгийг мэдсэн. Тэгээд энэ жилийн наадмаар Улаанбаатар хотод ирээд зээл хөөцөлдөж машин авахаар хөөцөлдөөд дахиж Цогтцэций сум руу яваагүй. Тэгээд банкинд зээл хөөцөлдөхөд манай компани 6 сар тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн шалтгаанаар бүтэхгүй байсан учраас Монголд анх удаа нээгдэж байгаа”Зээл зууч” гэдэг компанийн Эрхэмбаяр /99990652/ гэдэг хүнтэй уулзсан. Намайг таван толгойд машин авахаар судлахад доод үнэ нь 45 сая төгрөг байсан бөгөөд олноор зэрэг олдохгүй байсан. Тэгтэл фэйсбүүк группт байсан машин зарна гэсэн зараар дамжуулан Шинээ гэдэг залуутай холбогдож "5-10 машин авбал хэдэн төгрөгөөр олдох вэ" гэтэл Шинээ "олон машин авах юм бол 1 машиныг 40 сая төгрөгөнд өгье, 5 машин авах юм бол чамд 5 машин хүүгүйгээр зээлье" гэсэн. Тэгээд би 5 машин авахаар болж 50 сая төгрөгийг хүмүүсээс босгоё, харин 150 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлье гээд Эрхэмбаяртай холбогдсон. Тэгээд Хаан гэдэг нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас авахаар болж банк бусын хүмүүс машиныг чинь үзээд мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би Шинээтэй холбогдоод 5 машиныг Монголын хил рүү оруулж ирсэн. Тэгээд би Шинээд 200 сая төгрөг өгөх учраас худалдаж авсан 5 машинд зарцуулах урсгал зардалгүй болчихоод байсан болохоор 1 машиных нь урьдчилгаа авч зарахаар болсон. Урсгал зардалд жолооч хөлсөлж авч явах, Замын-Үүдээс Бичигтийн боомт хүрэх бензин, жолооч нарын хоол, машины тос масло солих, машинд багаж авах зэрэг орж баигаа юм. Тэгээд би нэг машины урьдчилгаа мөнгө болох 10 сая төгрөгийг .Э 2017 оны 8 сарын 30, 9 сарын 1-ний өдрүүдэд дансаар над руу шилжүүлсэн. Тэр үед нэмж захиалах машиныхаа мөнгийг өгчих гэтэл машинаа үзчихээд өгнө гэж байсан. .Э нь Бичигтийн боомтын нүүрсний гэрээ хийсэн компанийн Монгол талын төлөөлөгч хүн юм. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр фэйсбүүк группт “бичигтийн боомт дээр нүүрсний шланзыг өдөрт 1 рейс хийх 80 км-ийн тээвэр байна. 1 тонн нь 35 юань” гэсэн зараар холбогдож уулзаад нүүрс тээвэрлэх гэрээ хийсэн. Тэгээд .Этой уулзахад надаас яаж машин оруулж ирж байгаа юм бэ гэхээр нь би Шинээтэй ярьсан 5 машин авбал 5 машин хүүгүй зээлнэ гэсэн яриагаа хэлсэн. Тэгтэл .Э хүүгүй зээлж байгаа юм бол бид нар бас машин авъя гээд 1 машины урьдчилгаа 10 сая төгрөг авахаар болсон. Тухайн үед би 10 сая төгрөг авахад болно, ихийг аваад хэрэггүй гэж бодсон. Тэгээд авах гэж байгаа 5 машинууд дунд нь багаж авах гэх мэтээр эхэндээ зардлаа хэмнэе гэж бодсон. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө .Эоос эхлээд 1 сая төгрөг дансаар авч машин барих 5 жолоочийг вагоноор явуулаад араас нь Оын нөхөр, Хаан банк бусын ажилтан, Эрхэмбаяр, Бэрцэцэг, хөдөлмөр хамгааллын инженер Онон бид нар хоёр машинаар Замын-Үүд явцгаасан.  Тэр шөнө .Э надаас нийт 5 машин авахаар захиална гэж ярьсан. Маргааш өглөө нь Замын-Үүдэд оччихсон байхад .Эоос машины урьдчилгаа гэж үлдсэн 9 сая төгрөгийг дансаар авсан. Тэгээд Оын нөхөр нь машинаа үзчихээд .Эы дүү нар нэмж машин авна гэж ярьснаараа Оын нөхрийн данс руу урьдчилгаануудаа хийж миний данс руу 10 саяар 2 удаа нийт 20 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд надад 4 машины урьдчилгаа өгсөн. Тэр үед би гаалийн хашаанд ороод ирчихсэн байгаа 5 машинаас 1 машиныг нь эхлээд захиалсан. .Эд өгч, машин авсны дараа хүүгүй зээлээр орж ирэх 5 машинаас 4-ийг нь өгөхөөр тэр хэдэд хэлсэн. Тэгээд үлдсэн 1 машиныхаа урьдчилгааг Улаанбаатар хотод ирээд өгье гэсэн. Тэгтэл Эрхэмбаяр машинууд гаалийн үүдэн хүлээж байгаа машин орж ирэх нь тодорхой юм чинь би түрүүлж яваад мөнгийг чинь шилжүүлье ажлаа зохицуулъя гээд түрүүлээд хот явсан. Тэгээд би тэр өдөртөө Онон, Бэрцэцэг, хоёртой хамт Эрээн орж 5 машиндаа багаж, жолооч нартаа хөнжил, гудас, тос масло аваад маргааш нь 9 дүгээр сарын 6-ны өдөр ирээд тэр оройдоо зээлээ бүтээхээр 5 жолоочоо, Онон засварчинтай хамт үлдээгээд би буцсан. Тэгээд зээл бүтэхгүй 2-3 хоносон. Тэр үед Эрхэмбаяр “Шинэст Өргөө” ХХК-ний Насанбат, Цог гэдэг хүмүүстэй холбож 500 сая төрөгийн зээл ав, “Шинэст Өргөө” ХХК нь үйл ажиллагаа тогтвортой явагдаж байгаа компани байгаа юм, нүүрсний гэрээ, олон улсын тээврийн эрхтэй, мөн барьцаа хөрөнгө гаргана, хамтарч зээл ав гэсэн санал тавихаар нь хамтарч барьцаа хөрөнгөө нийлүүлээд “Шинэст Өргөө ХХК-ийн нэр дээр Төрийн банкнаас 500 сая төгрөгийн зээл авч нийт 20 машин авахаар болсон. Тэгээд одоо зээл гарахыг хүлээж байна. Зээл гарсан даруйд .Э болон тэдний хүмүүсээс авсан машины урьдчилгаа мөнгийг буцаагаад өгчихнө. Яагаад гэвэл би “Шинэст Өргөө” ХХК-тай хамтарч олон машин оруулж ирэх нь надад ашигтай байгаа юм. 10 дугаар сарын 17-ны өдөр зээл бүтнэ гэсэн тийм болохоор хохирол барагдуулахыг хүлээж өгнө үү. Надад .Э, О, Эн, Н нараас өөр хүнээс машин оруулж ирнэ гэж мөнгө авсан хүн байгаа. Би мөнгийг нь дансаар авсан байгаа. 9 дүгээр сарын 27-ны өдөр Лхамаа гэдэг хүнээс 20 сая, тухайн өдөр бас О гэдэг МТ колонкид ажилладаг залуугаас 20 сая төгрөгийг машины урьдчилгаа гэж авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-43/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор М.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 209/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 44/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 410 дугаартай “М.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 9/ зэргийг  шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч М.Э нь 2016 оны 9 дүгээр сараас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим иргэн У.Маас “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч нийт 3.850.150 төгрөг, 2017 оны 6 дугаар сард иргэн Б.Од “өөрийгөө нүүрс тээвэрлэдэг компанитай, ажилчдын цалин тавих хэрэгтэй байна, удахгүй мөнгийг чинь буцааж өгнө” гэж  худал хэлж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 10.000.000 төгрөг авсан,  2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө “таван толгой компанид тээврийн асуудал хариуцсан менежерээр ажилладаг, би таван толгойд 5 машин явуулж байгаа одоо дахиад 5 машин оруулж ирнэ,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хүнд даацын Хово шланз маркийн автомашин оруулж ирнэ“ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Оаас нийт 11.875.000 төгрөг, иргэн Н.Нээс 10.000.000 төгрөг, иргэн Б.Эоос  10.000.000 сая төгрөг, иргэн Б.Эноос  10.000.000 төгрөг, иргэн П.Оаас  24.000.000 төгрөг, иргэн Ж.Оаас  20.000.000 сая төгрөг авч залилах гэмт хэргийг бусдад нийт 99.725.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж  үйлдсэн болох нь:

хохирогч У.Мын “...2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны орчимд Этай хамт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд байрлах байрны орчимд саарал өнгийн приус автомашин дотор 750 ам доллар гадаад паспортын хамт цээж зурагтай өгсөн...2016 оны 10 сарын үед Эын данс руу 1.715.150 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь 275.000  төгрөгийг дансаар өгсөн. Би Эад өгсөн нийт 3.850.150 төгрөгийг авмаар байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 202-203/, хохирогч Б.Энын”...Ууганбаярын данс руу 2 машины урьдчилгаа 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Ууганбаяр машинаа харсны дараа Замын-Үүдэд байхдаа Н бид хоёрын мөнгийг Эад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 9, 137/, хохирогч Б.Эы “...Н өөрийн 10 сая төгрөг, Б.Энын өмнөөс урьдчилгаа 10 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13/, хохирогч Н.Нийн “...Оын нөхөр Ууганбаяр Замын-Үүд дээр машинаа очиж сонгоод "Бичигтийн боомт руу явуулах гэж байна" гэхээр нь итгээд тухайн өдөр Ууганбаярын Хаан банкны 5029804312 данс руу Эн бид  хоёрын урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Ууганбаяр бид нарын мөнгийг цааш нь Э руу дансаар шилжүүлсэн гэсэн. Би машин захиалсан урьдчилгаа 10 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 17, 139/, хохирогч С.Оын”...нийтдээ 41,875,000 төгрөгийг зөвхөн Ууганбаярын дансаар Эын данс руу шилжүүлсэн. Үүнд Эн, .Э, Н нарын тус бүрдээ 3 машин захиалсан урьдчилгаа 30 сая төгрөг, Ууганбаяр бид хоёр машинаа үзэж сонгоод дутуу сэлбэгийг нь авч өгсөн гээд 1.875.000 илүү шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21, 142/,   хохирогч П.Оын “...би 43 сая төгрөгөөр зарах ногоон өнгөтэй Хово шланз маркийн машиныг авахаар сонгож урьдчилгаа 24 сая төгрөг өгөхөөр болж 9 сарын 13-ны өдөр Э бид хоёр техник худалдах худалдан авах гэрээ хийсэн. 9 сарын 14-ний өдөр Эын 5015250823 гэсэн данс руу Ард кино театрын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Би Эаас машин авахаар Голомт банкнаас 15 сая төгрөгний цалингийн зээл авч, төрсөн дүүгээсээ 10 сая төгрөг зээлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25/, хохирогч Ж.Оын “...Э хоёр машинаа зарж урьдчилгааг нь аваад бусад машиныхаа биржийн бүрдүүлэлт, таван толгой, ганц мод руу явах зардлаа гарган авч байгаа юм" гэж ярьж байсан. Тэгээд надад боломжийн санагдаад ярилцаж байгаад урьдчилгаа 20 сая төгрөг өгч 45 саяын үнэтэй 2008 оны хово шланз маркийн машин авахаар болсон. Тэгээд би 2017 оны 9 сарын 27-ны өдөр 20 сая төгрөг олж 100 айлын хаан банкнаас 5 сая төгрөг, мөн гэрээсээ интернет банкаар 15 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эын хаан банкны 5015250823 тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29, 144/, хохирогч Б.Оын“...тэр эмэгтэй надад хэлэхдээ 5.000.000 төгрөгний хэрэг байна танд удахгүй мөнгө буцааж өгье ажилчдын цалин тавих хэрэгтэй байна мөн өөрийгөө нүүрс тээвэрлэж зөөдөг компанитай гэж надад ойлгогдохоор зүйл ярьсан. Мөнгийг маань уг нь 10 хоногийн дараа өгөхөөр болсон...2-3 хоногийн дараа би өөрийнхөө хаан банкны 5006608085 данснаас 2.000.000 төгрөгийг Гашуун сухайтын хаан банкнаас авсан байсныг өөрт нь бэлэн байсан 3 сая төгрөгийн хамт нийлүүлээд Эад өгсөн. Мөн нөхөр Цэрэнгомбынхоо хаан банкны 5750667280 данснаас 2 сая төгрөгөөр нэг удаа, 3 сая төгрөгөөр 1 удаа тус тус Эад өөрийнх нь өгсөн дансанд өгсөн. Ингээд нийт 10.000.000 төгрөгийг Эад Гашуун сухайтын Хаан банкны салбараас өгсөн...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 134/, гэрч Б.Шинэбаярын”... Э нь...банкны зээл хөөцөлдөж байна гэсэн ба би өөрөөсөө 200.000.000 сая төгрөг гаргаж автомашинуудыг оруулж ирсэн болохоор Эад өгөөгүй...Э 2018 оны 01 сард шиг санаж байна 2 ширхэг хүнд даацийн автомашин урьдчилгаагүй надаас авна гэж хэлэхээр нь би өгөөгүй. Эад нэг ч автомашин өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 156/  гэрч Ж.Ууганбаярын “...Замын-Үүд дээр очиход...5 машиныг Э нь миний машинууд энэ 5 машины үнэ болох 200 сая төгрөгийг төлчихсөн байгаа. Дараагийн машин нь ирэх долоо хоногоос орж ирнэ, тэгэхээр машинуудаа сонгоод ав гэж хэлсэн...Э нь анхнаасаа зохион байгуулалттай хүмүүсийг луйвардсан...худал хэлсэн байгаа юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 17/, гэрч Э.Эрдэнэбаярын “...Э 2-3 хоног байсан буудлаасаа гарчихсан “хонох газар байхгүй байна, танайд нэг хоночихоё гэхээр нь би гэртээ авч ирсэн юм. Ингээд манайд байж байх хугацаандаа 5 сая төгрөг олоод өгчих, мөнгөний хэрэг байна, цагаан хаданд байгаа кэмпийн жолооч, тогооч нарын цалин тавих хэрэгтэй байна” гэж байсан...Эыг дагуулж очоод...Гомбоо ахтай ярилцаж гэрээ маягийн юм байгуулж, 5 сая төгрөгийг 5.500.000 төгрөг болгож өгөхөөр болж өөрсдөө гараар гэрээ байгуулж бичиг баримтаа канондож өгсөн байгаа...мөнгөө Гашуун сухайтын Хаан банкин дээрээс Э руу 3 сая төгрөг дансаар шилжүүлсэн, 2 сая төгрөг бэлнээр өгсөн...тэгтэл 7 сарын 07 билүү 8-ны үед над руу Гомбоо ахын эхнэр Отгоо эгч залгаад танай эгч чинь 10 сая төгрөг аваад явсан, мөнгөө өгөхгүй байна гэхээр нь би юун 10 сая төгрөг вэ, 5 сая төгрөг зээлээ биз дээ гэхэд Отгоо эгч нэмж 5 сая төгрөг авсан, хугацаандаа мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн...Тэгэхээр нь би Э эгч рүү залгасан чинь харин тийм, нэмээд 5 сая төгрөг авсан гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 234-235/, гэрч Х.Цэрэнгомбын “...мөнгө өгөлцөж авалцах үеэр дэргэд нь байгаагүй. Манай эхнэр ярихдаа намайг хотод байх хойгуур Эрдэнэбаяр гэж манайхаар байнга үйлчлүүлдэг залуу эхнэр дээр Эыг дагуулаад очихдоо манай эгч гэж танилцуулаад 3.000.000 төгрөг зээлээч гэж ярьсан боловч сүүлдээ 10.000.000 төгрөг шаардлагатай болсон гээд уулзсан...Эрдэнэбаяр нь Эын өмнөөс нэг ч төгрөг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 136-137/ зэрэг тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, зээлийн гэрээнүүд, мөнгө шилжүүлсэн баримтууд болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамааралтай бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

      

М.Э нь   У.Маас “Америкийн Нэгдсэн Улсын виза гаргаж өгнө” гэж хэлж удаа дараагийн үйлдлээр нийт 3.850.150 төгрөг авсан, Б.Оаас “өөрийгөө нүүрс тээвэрлэдэг компанитай, ажилчдын цалин тавих хэрэгтэй байна, удахгүй мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлж удаа дараагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөг авсан,  мөн өөрийгөө “Волл транспорт” ХХК-ийн захирал ажилтай мөн “таван толгой компанид тээврийн асуудал хариуцсан менежерээр ажилладаг, би таван толгойд 5 машин явуулж байгаа одоо дахиад 5 машин оруулж ирнэ,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хүнд даацын Хово шланз маркийн автомашин оруулж ирнэ“ гэж хэлж иргэн С.Оаас 11.875.000 төгрөг, Н.Нээс 10.000.000 төгрөг, Б.Эоос 10.000.000 төгрөг, Б.Эноос 10.000.000 төгрөг, П.Оаас 24.000.000 төгрөг, Ж.Оаас 20.000.000 төгрөгийг тус тус авсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт тооцогдоно. 

   

М.Эын дээрх үйлдлүүд нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байх бөгөөд бусдад нийт 99.725.150 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохиролд хамаарна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагч “М.Эад  холбогдох хэргээс хохирогч У.Мыг залилсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, бусад үйлдэлд нь М.Эыг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” санал дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэж оролцов.

 

Шүүгдэгч М.Эын 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд нэр бүхий 8 хохирогчийг залилсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан  үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл М.Эын хохирогч У.Мыг залилсан үйлдэл түүний хамгийн сүүлд бусдыг залилсан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн үйлдлээс хөөн хэлэлцэх хугацаа нь эхлэн тоологдох тул улсын яллагчаас гаргасан “ У.Мыг залилсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах тухай” санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.  

        

Мөн М.Эад холбогдох хэрэгт “нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь М.Эад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүх, хяналтын прокуророос М.Эыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

 

Иймд  шүүгдэгч М.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Хохирол төлбөрийн талаар:

М.Э Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 99.725.150 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хохирогч Ж.От 13.000.000 төгрөг, П.От 8.000.000 төгрөг,  хохирогч Б.Энод 5.000.000 төгрөг, Б.Эд 5.000.000 төгрөг,  Н.Нт 5.000.000 төгрөг, С.От 5.000.000 төгрөг тус тус төлөгдсөнийг хасаж тооцон   төлөгдөөгүй үлдсэн нийт 58.725.150 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар М.Эаас гаргуулж хохирогч У.Мт 3.850.150 төгрөг, хохирогч  Б.Энод 5.000.000 төгрөг, Б.Эд 5.000.000 төгрөг, Н.Нт 5.000.000 төгрөг, С.От 6.875.000 төгрөг, П.От 16.000.000 төгрөг, Ж.От 7.000.000, Б.Од 10.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Оын өмгөөлөгч Ш.Маам “ хохирогч П.О энэ хэргийн улмаас маш их хохирсон тул хор уршгийн зардалд 5.588.122 төгрөг шүүгдэгч М.Эаас нэхэмжилж байна” гэж,

хохирогч Б.Э “би өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн тул үүнийгээ шүүгдэгч М.Эаас нэхэмжилж байна” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хохирогч П.Оын өмгөөлөгч Ш.Маам “...хор уршгийн зардалд 5.588.122 төгрөг” нэхэмжилсэн нь хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдоогүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцогдохгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Б. .Э  өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон  төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “М.Эаар хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2020 оны 3  дугаар сарын 25-ны  өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав. 

 

Шүүх хуралдаан завсарласантай холбоотойгоор шүүхээс гэм буруутайд тооцогдсон М.Эад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хорив.

 

Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч М.Эаас хохирогч нарт төлбөр төлөгдөөгүйг дурьдаж байна.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “М.Эыг...3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...М.Эад хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргав.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохиролоо нөхөн төлж барагдуулаагүй, хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байхад шүүгдэгч М.Эад торгох ял оногдуулах боломжгүй тул өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

  

М.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, түүний хувийн байдалд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч М.Эыг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Түүний эдлэх ялыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

М.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/24 дүгээр байрны 2-4 тоот, Ү-2206027354  үл хөдлөх гэрчилгээний дугаартай орон сууцны  шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөн байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. /2хх-ийн 19/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.