Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Эг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905031240255 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

Биеийн байцаалт:

Т-н Э.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үүрийн 4 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Club” нэртэй караокены 9 тоот өрөөний караокены 75 инчийн зурагт руу микрофон, архины хундага зэргийг шидэж эвдсэний улмаас 3.527.928 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм буруу маргахгүй. Архи хэтрүүлэн ууж хүний эд зүйл гэмтээж хагалсан миний буруу гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Club нэртэй караоке дээрээ ирэхэд манай караокены 9 тоот өрөөний 75 инчийн смарт зурагтыг үйлчлүүлж байсан эмэгтэй хүн микрофоноо шидээд хагалчихсан гэж манай зөөгч яриад зогсож байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад тус өрөөнд 2 эрэгтэй, 3 эмэгтэй ороод өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс гарч явахад нь 1 эмэгтэй өрөөнд үлдээд гэнэт түс гэсэн чимээ гарахаар нь манай зөөгч очиход микрофон газар уначихсан харин зурагт хагарчихсан байдалтай байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө зурагт хагалсан эмэгтэй хүн дээр очиход агсам тавиад гартаа байсан ундааны лаазаа мөн зурагт руу шидээд шалан дээгүүр архины хундага хагалаад байсан юм. Тэгэхээр нь цагдаа дуудаж дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг   /хх-ийн 12/

Дахин байцаалтаар хохирогч Д.Б “Э нь надад учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Өөр зурагт шинээр нь авчирч өгсөн...надад гомдол санал байхгүй, миний хохирол бүрэн төлөгдсөн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 16/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Хятад улсад үйлдвэрлэгдсэн 75 инчийн телевизор 3.527.928 төгрөгөөр үнэлэгдсэн”  /хх-ийн 27/

 

Гэрч Д.Гэрэлт-Од мөрдөн байцаалтанд: “ Би CLUB нэртэй караокед зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3 цагийн орчим надаас 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн орж ирээд 9 номерын өрөөнд ороод 0,5 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэг, ундаа 2 ширхэг, ус 2 ширхэгийг аваад өрөөндөө 30 минут хийлгээд орсон юм. Тэгтэл тэдгээр хүмүүсийн өрөө авсан хугацаа дуусаад гарах болтол тэнд байсан 1 эмэгтэй хүн нь өрөөндөө ганцаараа үлдсэн юм. Тэгэхээр нь би өрөөнд нь ороход манай 75 инчийн 4 сая төгрөгийн үнэтэй зурагт хагарчихсан мөн архины хундага 4 ширхэгийг хагалчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч Д.Янжиндулам мөрдөн байцаалтанд: “Би CLUB нэртэй караокед барменаар ажиллаж байхад 2019 оны 7 дугаар сарын 24-нд  гаднаас 3 цагийн орчимд 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн орж ирээд  ууж идэх зүйл захиалаад байж байсан. ...нэг эмэгтэй нь ерөнхийдөө агсам согтуу  тавиад бусад хүмүүс рүү дайраад байсан юм тэгээд тэр эмэгтэй хүнээс бусад нь тамхины өрөөнд ороод байж байтал эд зүйл хагарах чимээ гарахаар нь манай зөөгч орсон би араас нь ороход тэр эмэгтэй хүн агсам тавиад зурагт, архины хундагануудыг хагалаад манай зөөгч Гэрэлт-Од агсам тавихыг нь зогсоох гэж оролдоод байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Яллагдагчаар Т.Э мөрдөн байцаалтанд: “2019 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Чимгээ, Баагий, Хулан, Болдоо гэх хүмүүстэй Club нэртэй караокед орж үйлчлүүлсэн юм. Тэгээд тухайн газар ороод 0,75 литрийн архи 1 ширхэгийг захиалж уугаад Хулантай ам зөрөлдөөд тэнд байсан хүмүүстэй ерөнхийдөө маргалдсан тэгээд би агсам тавьж байгаад өрөөнөөс хүмүүс гарахаар нь ардаас нь архины хундага шидээд онохгүй болохоор нь микрофон шидэх гэж байгаад зурагтыг оноод хагалсан...би нэг ширхэг архины хундага, нэг микрофон шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үүрийн 4 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Club нэртэй караокены 9 тоот өрөөний караокены 75 инчийн зурагт руу микрофон, архины хундага  шидэж эвдэж, гэмтээсний улмаас 3.527.928 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Т.Эгийн“...би агсам тавьж байгаад өрөөнөөс хүмүүс гарахаар нь ардаас нь архины хундага шидээд онохгүй болохоор нь микрофон шидэх гэж байгаад зурагтыг оноод хагалсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/, хохирогч Д.Бын“...нэг эмэгтэй өрөөнд үлдээд гэнэт түс гэсэн чимээ гарахаар нь манай зөөгч очиход микрофон газар уначихсан харин зурагт хагарчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, гэрч Д.Гэрэлт-Одын “...манай 75 инчийн 4 сая төгрөгийн үнэтэй зурагт хагарчихсан мөн архи хундага 4 ширхэгийг хагалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,  гэрч Д.Янжиндуламын “...тэр эмэгтэй хүн агсам тавиад зурагт, архины хундагануудыг хагалаад манай зөөгч Гэрэлт-Од агсам тавихыг зогсоох гэж оролдоод байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/ болон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Э нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 3.527.928 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Т.Эг  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд Т.Э нь Club нэртэй караокед учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан болох нь хохирогчоор тогтоогдсон Д.Бын мэдүүлгээр нотлогдож байх тул Т.Эг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Т.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.