| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00366/и |
| Дугаар | 389 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 389
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 08-09 тоотод оршин суух Нолсонгийн Алтансүх, Адъяадагвын Цээпил нарт холбогдох
2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200012457 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 15.540.712,06 төгрөг, хүү 10.588.921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.822 төгрөг, нийт 26.331.456,06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 289.857,3 төгрөг, нотариатын зардал 50.000 нийт 26.671.313,36 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ззэлдэгч Нолсон овогтой Алтансүх /РД: ДС78072312/, хамтран үүрэг гүйцэтгэгч Адъядагва овогтой Цээпил /РД: ДЮ80110903/ нар нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200012457 тоот зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 30 %-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь 1200012457 тоот зээлийн гэрээний 3.2, 3.3-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Н.Алтансүх, А.Цээпил нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн эргэн төлөлтөнд хугацаа өгч зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч зээлдэгч нар нь 1200012457 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 445 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн, 1/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан баг 10-09 тоот Улсын бүртгэлийн Г-0518000425 ГД-000011136 дугаартай 716,03м2 өмчлөх эрхтэй газрыг 3 тал банзан хашааны хамт тус тус барьцаалуулсан. Нэхэмжлэлийн шаардлага: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.4, 5.1.7, дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны байдлаар зээлдэгчийн 1200012457 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 15.540.713,06 төгрөг, хүү 10.588.921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.822 төгрөг нийт 26.331.456.06 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, тэмдэгтийн хураамж 289.857,3, нотариатын зардал болох 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс /нийт 26.671.313,36/ төгрөг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Алтансүх, А.Цээпил нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нолсон овогтой Алтансүх би банкнаас авсан үндсэн зээл 15.540.713 төгрөг, хүү 10.588.921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.857 нотариатын зардал 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг барьцаа хөрөнгөөр болон бусад орлогоор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 08-09 тоотод оршин суух Нолсонгийн Алтансүх, Адъяадагвын Цээпил нарт холбогдох 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200012457 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 15.540.712,06 төгрөг, хүү 10.588.921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.822 төгрөг, нийт 26.331.456,06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 289.857,3 төгрөг, нотариатын зардал 50.000 нийт 26.671.313,36 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг Хас банкны Говь-Алтай салбар нь гаргасан байна.
Хариуцагч Н.Алтансүх, А.Цээпил нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...үндсэн зээл 15.540.713 төгрөг, хүү 10.588.921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.857 нотариатын зардал 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг барьцаа хөрөнгөөр болон бусад орлогоор төлж барагдуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.857,30 төгрөгний тал хувь болох 144.928,65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 144.928,65 төгрөгийг, хариуцагч Н.Алтансүх, А.Цээпил нараас 144.928,65 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, зээлийн төлбөр нийт 26.671.313,36 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 08-09 тоотод оршин суух Нолсонгийн Алтансүх, Адъяадагвын Цээпил нар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.857,30 төгрөгний тал хувь болох 144.928,65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 144.928,65 төгрөгийг, хариуцагч Н.Алтансүх, А.Цээпил нараас 144.928,65 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН