Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Бат-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Лид холбогдох эрүүгийн 1905046560284 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “English” паб дотор Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын  иргэн Пак Мин Доныг шалтаг шалтгаангүйгээр цохиж зодон эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Л шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Минмөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “English” пабад Содбаатар гэх хүнтэй бизнесийн уулзалт хийж байсан. Тэгтэл нэг танихгүй согтуу хүн хүрч ирсэнээ бид нартай юм ярих гээд байсан чинь Содбаатар бид нар юм ярьж байна та өөрийнхөө сандал дээр очоод суу гэсэн. Тэр үед цай ууцгааж байгаад тек рүү тооцоогоо хийчихээд эргээд харсан чинь нөгөө согтуу хүн миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед тухайн пабны зөөгч нар ирээд болиулаад нөгөө согтуу хүнийг надаас холдуулсан...цагдаа нар согтуу хүнийг дагуулаад шатаар уруудаж байсан чинь нөгөө хүн дахиад миний толгойны дагз руу нэг удаа гараараа цохисон. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг сүүлд нэрийг нь мэдэх болсон Л надад учруулсан. Надад тодорхой хэмжээнд эмчилгээний зардал мөнгө гарсан. Гэхдээ би нэхэмжлэхгүй.  Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 20/

 

Гэрч Д.Ундраа мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Содбаатар,  Минбид гурав ажил хэргийн талаар ярилцаад сууж байх үед хажуу ширээнд сууж байсан нэг залуу Пак Мин Доныг зүгээр суулгахгүй байсан. Тэгээд  удалгүй бид гурав гарах гээд текэн дээр очоод тооцоогоо хийгээд гарах гэж байхад нөгөө залуу ирээд Пак Мин Доныг нүүрэн тус газар нь цохиод 2-3 удаа өшиглөсөн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч С.Содбаатар мөрдөн байцаалтанд: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15-16 цагийн хооронд би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “English”  паб дотор Ардчилсан Солонгос Улсын Элчин Сайдын Яамны ажилтан Пак Мин Донтой ажил хэргийн хувиар уулзсан. Манай ширээний харалдаа хоёр ширээний цаана кабины орчим сууж байсан нэг залуу солонгосоор юм яриад орилоод байсан. Тэгээд бид нар тоохгүй байж байсан чинь нөгөө орилоод байсан хүн манай ширээн дээр ирээд суучихаар нь би миний дүү зүгээр цаанаа очоод суучих бид нар ажил ярьж байна гэсэн чинь нөгөө залуу цаашаагаа очоод ширээн дээрээ суусан. Тэгээд би ариун цэврийн өрөө орчихоод ирсэн чинь орчуулагч Ундраа намайг Содоо ахаа гээд дуудахаар нь яваад очтол Пак Мин Доны зүүн  талын нүд орчим улайчихсан хамар нь хавдчихсан байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14046 дугаартай “Пак Мин Доны биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт  /хх-ийн 30/

 

Минтолгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 33/,  120.000 төгрөгийн төлбөр төлсөн баримт   /хх-ийн 34/ 

 

Яллагдагчаар Т.Л мөрдөн байцаалтанд: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны 13 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “English” нэртэй пабад ганцаараа хоол идсэн ба тухайн үед манай найз Бямбацэрэн хотод ирчихсэн байна гэхээр нь дуудсан. Бямбацэрэн 14 цагийн орчим ирсэн бөгөөд бид хоёр уулзаад юм ярьж сууж байгаад хүний 200 граммаар 4 удаа архи захиалж уусан. Тэгсэн чинь манай найз Бямбацэрэн намайг утсаар ярьж байсан чинь согтоод унаад өгсөн. Би тооцоогоо хийх гээд текэн очсон чинь миний урд талд нэг солонгос бололтой хүн зогсож байсан. Тэр үед кассны охинтой Миннь маазраад солонгос хэлээр яриад  байсан ба би ард нь тооцоогоо  хийх гээд хүлээж байсан. Тэгэхэд тэр хүн нөгөө текны эмэгтэйтэй юм яриад удаад байхаар нь би хурдан тооцоогоо хий гээд солонгосоор хэлсэн чинь өөдөөс юу гэнээ гэхээр нь гэнэт миний дургүй хүрээд нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би ширээн дээр очоод сууж байсан чинь нөгөө Пак Мин Донтой хамт явж байсан монгол хүмүүс надтай маргалдаад байхаар нь би дахиж очоод нөгөө Солонгостой маргалдсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 72/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/  зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Л согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “English”  паб дотор Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын  иргэн Пак Мин Доныг шалтаг шалтгаангүйгээр цохиж зодон эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Т.Лийн “...би хурдан тооцоогоо хий гээд солонгосоор хэлсэн чинь өөдөөс юу гэнээ гэхээр нь гэнэт миний дургүй хүрээд нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72/, хохирогч Пак Мин Доны “...тооцоогоо хийчихээд эргээд харсан чинь нөгөө согтуу хүн миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон...цагдаа нар согтуу хүнийг дагуулаад шатаар уруудаж байсан чинь нөгөө хүн дахиад миний толгойны дагз руу нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч Д.Ундраагийн “...бид гурав гарах гээд текэн дээр очоод тооцоогоо хийгээд гарах гэж байхад нөгөө залуу ирээд Пак Мин Доныг нүүрэн тус газар нь цохиод авсан бас 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч С.Содбаатарын “... би ариун цэврийн өрөө орчихоод ирсэн чинь ...Пак Мин Доны зүүн  талын нүд орчим улайчихсан хамар нь хавдчихсан байсан”  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 27/ болон шинжээчийн  14046 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/,

“Натур эмнэлэг” компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 33/,  120.000 төгрөгийн төлбөр төлсөн баримт   /хх-ийн 34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Л, Пак Мин Доны бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Т.Лид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Т.Лийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

Улсын яллагчаас Т.Л “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой 120.000 төгрөгийн баримт  хавсаргагдсан байх боловч  хохирогч Минмөрдөн байцаалтанд “ хохирол нэхэмжлэхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн байна.  Хохирогч учирсан хохиролоо нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл болох ба хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Т.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Т.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Лийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.