Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 395

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын 2 дугаар баг, Баянголд оршин суух Номч Дашийн Батхүүгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Номч овогтой Дашийн Батхүү нь 1958 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумд төрсөн. 1974 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Цээл сумд малчин зуухны галч, моторчноор тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он, бичилт тамга тэмдэг зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1974 оны 01 дүгээр сараас 1989 оны 12  дугаар сарыг дуустал Цээл сумд малчин зуухны галч, моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Дэрстийн бригадад ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Дэрстийн бригадад малчин, захиргаа аж ахуйд уурын зуухны галч, худгийн моторчин, ажилчнаар ажиллаж байсан болох нь нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 409 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Дэрстийн бригадад малчин, захиргаа аж ахуйд уурын зуухны галч, худгийн моторчин, ажилчин байсан Даш овогтой Батхүү нь 1974 оны 1-9, 11-12 сард 1930 төгрөг, 1975 оны 1-12 сард 2682 төгрөг, 1980 оны 1-5, 10 сард 1384 төгрөг, 1981 оны 1-4, 10-12 сард 1180 төгрөг, 1982 оны 1, 3-5, 8-12 сард 1180 төгрөг, 1983 оны 1-3, 7-12 сард 1067 төгрөг, 1984 оны 1-12 сард 2957 төгрөг, 1985 оны 1-12 сард 3560 төгрөг, 1986 оны 1-12 сард 4560 төгрөг, 1987 оны 1-12 сард 5125 төгрөг, 1988 оны 1-5 сард 1857 төгрөг, 1989

2

оны 1-12 сард 3008 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсэг баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хүсэлт гаргагч дээрх хугацаанд цэргийн алба хааж байсан гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. Иймд уг хугацаанд холбогдох хэсгийг шүүх тогтоох боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Номч овогт Дашийн Батхүүг 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Дэрстийн бригадад малчин, захиргаа аж ахуйд уурын зуухны галч, худгийн моторчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Батхүү нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Номч овогт Дашийн Батхүүг 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Дэрстийн бригадад малчин, захиргаа аж ахуйд уурын зуухны галч, худгийн моторчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН