Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 209

 

 

                                                           

 

 

 

 

 

   

2020        03          18                                2020/ШЦТ/209

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар адуун овгийн Батбаярын Дд холбогдох эрүүгийн “2011000010050” дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Согино суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электрон системийн инженер мэргэжилтэй, “Онч Глобал” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, 217 дугаар байрны 103 тоотод, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүү гэх Х овогт Б  Д, /РД:................

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “UB TOWN-нд 2 өрөө байр тавилгатай нь хамт түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч О.Ундармаагаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 66-10 тоотод байх гэрээсээ мобайл банк ашиглан байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “Баялаг хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч Д.Цэндмаагаас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-257в тоотод байх гэрээсээ байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 400,000 төгрөг шилжүүлснийг өөрийн хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “Зайсанд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж уг зарын дагуу ярьсан хохирогч З.Төртогтохоос Хан-Уул дүүргийн Нарны хорооллын 7 байрны 1-49 тоотод байх гэрээсээ байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Т.Уламжаргалтай уулзаж “10 дугаар хороололд тавилгатай 2 өрөө байр байгаа, сарын 700,000 төгрөгөөр түрээслэнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2019 оны 12 дугаар сарын 18- ны өдөр хохирогч Т.Уламжаргалаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-152 тоотод байх гэрээсээ байрны урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн 400,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч О.Цогтбаатараас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 153-1203 тоотод байх гэрээсээ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,800,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “10 дугаар хороолол, Баялаг хотхонд 2 өрөө тавилгатай ба түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч Т.Мөнхсүлдээс Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 56 дугаар байрны 01 тоотод байрлах гэрээсээ байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч М.Ариунцэцэгээс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энконта тауврт байрлах ажлын газраасаа байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 угаар сарын 10-ний өдөр 400,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн " зарын цахим сайтад “Хүүхдийн урланд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч Л.Тэмүүлэнгээс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3-58 тоотод байх гэрээсээ байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 ны 12 дугаар сарын 18-ны өдөр 650,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “Нарны хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч Ц.Эрдэнэтуяагаас Чингэлтэй дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд явж байхдаа байрны 3 сарын төлбөр 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,250,000 төгрөг, 2019 оны 12 дугаа сарын 06-ны өдөр 750,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “Хүүхдийн урланд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч Н.Янжинлхамаас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-120 тоотод байх гэрээсээ байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 650,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “Метро маллд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж уг зарын дагуу ярьсан хохирогч М.Цэнд- Аюушаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар авч залилсан,  

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “Баялаг хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьсан хохирогч Баярбатаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Эрчим худалдааны төвийн орчимд явж байхдаа байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 05- ны өдөр 500,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “Хүүхдийн урланд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байруулж, уг зарын дагуу ярьсан хохирогч Э.Анхбаяраас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “hard rock” нэртэй рестораны хажууд явж байхдаа байрны урьдчилгаа төлбөр гэж 2019 оны 12 дугаар сарын 09- ний өдөр 650,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5014377523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                               “... Нийт 12 хүнээс авсан. Тухайн хүмүүсийн мөнгийг өгч барагдуулна.

1. 3,000,000 төгрөг 2019 оны 12-р сарын 03-ны өдрөөс 86901515 гэх дугаартай хүнээс Нарны хороололд 2 өрөө байр байна түрээслүүлнэ гэж өөрийн хаан банкны дансаар авсан.

2. 2,800,000 төгрөг 88878886 гэж дугаартай хүнээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Амартүвшин хороололд байр түрээслүүлнэ гэж өөрийн Хаан банкны дансаар авсан.

3. 1,000,000 төгрөг 94022282 гэх дугаартай хүнээс 10 дугаар хороололд байр түрээслүүлнэ гэж 2019 оны 12 дуагар сарын 03, 05-ны өдөр өөрийн хаан банкны дансаар авсан,

4. 1,500,000 төгрөгийг 99040526 гэх дугаартай гэх хүнээс Зайсанд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж  хэлээд 2019 оны 11, 12 дугаар сард л өөрийн хаан банкны дансаар авсан,

5. 700,000 төгрөг 94009699 дугаартай хүнээс Зайсанд 2 өрөө байр тзрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дуагар сард л өөрийн хаан банкны дансаар авсан.

6. 300,000 төгрөг 99153736 гэх дугаартай хүнээс Метро малл 1 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хаан банкны дансаар авсан,

7. 700,000 төгрөг 99818780 гэх дугаартай хүнээс Зайсанд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугаар сард өөрийн хаан банкны дансаар авсан,

8. 400,000 төгрөг 88002048 гэх дугаартай хүнээс 10 дугаар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугаар сард өөрийн хаан банкны дансаар авсан,

9. 650,000 төгрөг 99705987 гэх дугаартай Тэмүүлэн гэх хүнээс Метро малл 1 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугаар сард өөрийн хаан бакны дансаар авсан,

10. 500,000 төгрөг 88046347 гэх дугаартай хүнээс 10 дугаар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугаар сард өөрийн хаан банкны дансаар мөнгө авсан.

11. 650,000 төгрөг 1715017099 тоот данстай Янжинлхам гэх хүнээс Метро малл 1 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугаар сард өөрийн хаан банкны дансаар мөнгө авсан.

12. 400,000 төгрөг 99841617 гэх дугаартай хүнээс Олимп хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугар сард өөрийн хаан банкны дансаар авсан.

13. 400,000 төгрөг 99460225 гэх дугаартай хүнээс 10 дугаар хороололд Баялаг хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж хэлээд 2019 оны 12 дугаар сард өөрийн хаан банкны дансаар авсан. Дээрх хүмүүс надруу залгахаар нь та хаана байр сонирхож байна гэж асуухад тэр хүмүүс өөрийн ажил, гэр ойрхон сонирхож байгаа газраа өөрсдөө хэлдэг түүнийг нь далимдуулж бас байрны урдчилгаа авдаг. Мөн байрны нэрийг нь зарандаа оруулахад байр сонирхосон хүмүүс өөрсдөө залгадаг...” “ ... “Онлайн покер стар” гэх тоглоомд шунаж донтсоны улмаас бусдын мөнгийг эргэлдүүлэх зорилгоор байр түрээслэнэ гэх зар оруулж дээрх хүмүүсийн мөнгийг авч Онлайн покер стар доллар худалдан авч тоглож мөнгөө үрдэг байсан...” гэх /хх-ийн 112-114х/,

Хохирогч Б.Баярбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 1 дүгээр  хорооллын ойролцоо ажлынхаа хажууханд байр түрээслэх санаатай үнэгүй.мн дээрээс 88106062 дугаартай 10 дугаар хороололд Баялаг хотхон 2 өрөө байр түрээслүүлнэ гэх зарын дагуу утсаар нь яриад уулзсан. Тэгээд тухайн залуугийн Хаан банкны 5014377523 тоот дансаар нь урьдчилгаа болгож 500,000 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баялаг түрээс гэх гүйлгээний утгатай Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Эрчим худалдааны төвийн ойролцооноос мобайл банкаар шилжүүлсэн. Уг нь надад хэлэхдээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байр сулрах юмаа мөнгөний хэрэгцээ гараад байна эхний ээлжинд 1,500,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 500,000 төгрөг өгсөн юм. Байранд орох хугацаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болоод залгатал гадаад хүмүүс амьдарч байгаа юмаа тооцооны асуудал байна 3 хоног хүлээчих гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр залгатал болохгүй байна дахиад түр хүлээгээч гэж хэлээд уулзахгүй утсаа заримдаа авахгүй яваад байсан...” гэх /хх-ийн 105-106х/,

Хохирогч Э.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ .... 2019 шы 12 дугаар сарын 18-ны өдөр Үнэгүй.мн сайтаас түрээсийн байр гэх зарлуу орж Хүүхдийн урланд 1 өрөө бүрэн тавилгатай З0м3 байрны зарыг харж 88106062 гэх дугаарын утастай хүн рүү залгатал байрны сарын төлбөр 650,000 төгрөг гэж байгаа би хүүхэдтэйгээ 2-уулаа байх талаар хэлэхэд яг тохирсон гэр бүлийн хүмүүс ороход тохиромжтой байр байгаа талаар надад хэлсэн... Тэгээд тухайн өдрөө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо дунд зам дагуу Hard rock гэх нэртэй ресторан үүдэнд байхдаа 5014377523 тоот Хаан банкны данс руу 650,000 төгрөг шилжүүлсэн ...” гэх  /хх-ийн 109-111х/,

Хохирогч М.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байр түрээслэх зорилготой Үнэгүй.мн дээрэ Метро малл-д 1 өрөө байр түрээслүүлнэ гэх зарын дагуу 88106062 дугаартай утсаар ярьтал 2019 оны 12 дугааар сарын 25-ны өдөр байр сулрана тэгээд орж болно гэж хэлсэн. Байрны урьдчилгаа болох 300,000 төгрөг байршуулж таны байрыг өөр      хүнд   түрээслэхгүй гэж хэлсэн ... Тэгээд тухайн залуугийн Хаан банкны 5014377523 тоот дансаар нь урьдчилгаа болгож 300,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн            ойролцоо өөрийн мобайл банкаар шилжүүлсэн...” гэх /хх-ийн 101-102х/,

Хохирогч Н.Янжинлхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Манай гэрээс ажил маань холдоод байдаг учраас Үнэгүй.мн сайтаас 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хүүхдийн урлангийн хажууд 1 өрөө 30м3 түрээслүүлнэ гэх зарын дагуу 88106062 гэх дугаар луу залгатал 1 сарын 650,000 төгрөг гэсэн тэгээд намайг барьцаа мөнгө байршуулаад тухайн байранд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орж болно гэж хэлсэн... 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан 1-120 тоот гэртээ байхдаа интернэт банкнаасаа Хаан банкны 5014377523 тоот дансанд 650,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд тэрнээс хойш утсаа аваагүй...” гэх /хх-ийн 97-98х/,

Хохирогч Ц.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Түрээсийн байранд манай гэр бүл энэ жил байж байгаа юм. Охины маань сургууль холдоод байсан учраас Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд ойртох зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байр сонирхохоор Үнэгүй.мн дээр зар үзээд явж байтал Нарны хороололд 2 өрөө байх түрээслүүлнэ гэх зарын дагуу 88106062 гэх Юнителийн дугаар луу залгаж үнийг нь асуухад хэрэглээний бүх зардал багтаад 750,000 төгрөг гэж хэлсэн. Тухайн байр нь 2019 оны дугаар сарын 10-ны өдөр сулрана гэж хэлсэн, үзэх боломж байгаа юу гэж асуухад хүмүүс байгаа учраас үзэх боломж байхгүй байна... Би итгээд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байрны 3 сарын төлбөр болох 2,250,000 төгрөг 50143775 тоот данс руу нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар шилэн банкны ойролцоо гудамжинд явж байхдаа шилжүүлсэн. Тухайн дансны эзэмшигчийн нэр дээр Д гэж гарч ирж байсан...” гэх /хх-ийн 93-94х/,

Хохирогч Л.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Солонгос Улс руу манай нөхөр явах гээд хүү бид 2 байр түрээсэлж үлдэх байсан юм Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 18-өдөр Үнэгүй.мн сайтаас түрээсийн байр гэх зар луу орж Хүүхдийн урланд 1 өрөө бүрэн тавилгатай З0м3 байрны зарыг харж 8106062 гэх дугаарын утастай хүн рүү залгатал байрны сарын төлбөр 650,000 өгрөг гэж байгаа би хүүхэдтэйгээ 2-уулаа байх талаар хэлэхэд яг тохирсон гэр бүлийн хүмүүс ороход тохиромжтой байр байгаа талаар надад хэлсэн... Тэгээд тус өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 3-58 тоотод байхдаа интернэт банкаар 5014377523 тоот Хаан банкны анс руу 650,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /хх-ийн 87-89х/,

Хохирогч М.Ариунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Улаанбаатар хотод байр түрээслэн ажил хийдэг. Амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан учраас Үнэгүй.мн сайтанд байрлах байр түрээс гэх зарын сайт руу ортол байрны өвлийн цагт олдоц муутай бас 10 дугаар хороололд боломжийн сарын 700,000 төгрөгний Олип хотхонд түрээсийн байрны зар байхаар нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 88106062 залгатал нэг залуу утсыг авч байрны талаар тодруултал одоогоор хүн түрээслээгүй байгаа тухайн байрыг түрээсэлж байгаа хүмүүс нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарна үзэж болох уу гэж асуухад гадаад хүмүүс амьдардаг тэр хүмүүс урагшаа явсан учраас харуулах боломжгүй байна гэж хэлсэн... Тэгээд манай найз охин ба зүс таньдаг гэхээр нь дансыг нь авч урьдчилгаа болох 400,000 төгрөг Хаан нкны 5014377523 тоот Д гэх хүний дансанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Inkint town ажил дээрээ байхдаа моба банкнаасаа шилжүүлсэн...” гэх /хх-ийн 82-84х/,

Хохирогч Т.Мөнхсүлд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сард эхнэр хүүхэдтэйгээ байр түрээслэх санаатай. Зарын сайтууд болон Фейсбүүк үзэж байхад Үнэгүй.мн дээр 10 дугаар хороолол баялаг хотхонд 2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэх зарын дагуу 88106062 дугаарын утсан руу залгатал Д гэх нэртэй залуутай холбогдсон. Тухайн залуугаас байрны үнэ асуухад сарын бүх зардал ороод 750,000 төгрөг гэж хэлсэн... 2019 оны дугаар сарын 03-ны орой өөрийн түрээслэж байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо 56 байрны 02 байрны 01 тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн... гурвалсан гэрээг заавал наториат орж батлуулах гэхээр нөгөө залуу над дээр түрээслэх байрны эзэмшигчийг би итгэмжилж байгаа учраас манай байгууллага ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд онч глобал гэх нэртэй компаний бичиг баримт тамга тэмдэг үзүүлэхээр нь итгээд 500,000 төгрөгөө шилжүүлж ний 1,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /хх-ийн 77-79х/,

Хохирогч О.Цогтбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Улаанбаатар хотод өөрийн ажлын ойролцоо байр түрээслэх санаатай Үнэгүй.мн дээр ба түрээслэнэ гэх зарын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8810606 гэх дугаартай залууруу залгатал Амартүвшин хороололд 2 өрөө тавилгатай байр сарын 700,000 төгрөг, барьцаа хөрөнгө 700,000 төгрөг эсвэл 3 сарын 2,100,000 төгрөг тавилганы барьцаа хөрөнгө 700,000 төгрөг гээд нийтдээ надаас 2,800,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 153-1203 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан Хаан банкны 5014377523 тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Тухайн залуу намайг 2019 оны 12 дугаар арын 01-ний өдөр орохоор гэрээгээ хийнэ гэж хэлсэн ...” гэх /хх-ийн 72-74х/,

Хохирогч Т.Уламжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.. 2019 оны 12 дугаар сарын эхээр эхнэрийн хамт байр түрээслэх гээд интернэт, фейсбүүкээр зар харж байгаад найз нараасаа асуутал Д үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай юм байна лээ цаадах чинь мэдэж байж магадгүй гэхээр нь ахлах ангидаа хамт 1 жил сурч байсан. Д руу 88106062 гэх дугаар луу залгаад асуусан чинь 10 дугаар хороололд тавилгатай 2 өрөө байр байгаа 1 сарын 700,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байрандаа орохоор болж барьцаа болгож 400,000 төгрөгийг өөрийн гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2-152 тоотод гэртээ байхдаа мобайл банкаар Дын өөрийн хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Тэгээд байрандаа орох хоног болоод залгатал утсаа аваагүй...” гэх  /хх-ийн 67-69х/,

Хохирогч З.Төртогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой Үнэгүй.мн дээр Зайсанд 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар байсан. Зарын дагуу залгахад 2019 оны 12 дугаар сарын 20-нд хүн нь гарна тэгээд орох боломжтой та энэ байранд ормоор байвал урьдчилгаа хий 1 сарын 700,000 төгрөг гэж байгаа та мөнгөө шилжүүлчихвэл байрыг чинь хадгалж зарыг чинь устгана гэж хэлсэн. Тэгээд би итгээд 2019 оны 12 дугаар сары 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Нарны хороолол 7 байр 1 орцны 10 давхарын 49 тоотод байхдаа өөрийн Хаан банкны 5014377523 тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр залгахад маргааш нь 13 цагаасUВ town байрны гадаа уулзая гэж хэлсэн. Тэгээд маргааш нь залгахад утсаа авахгүй орой 17 цагийн үед утсаа аваад байрныхаа түлхүүрийг аваагүй байна маргааш уулзая гэж хэлээд тасалсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр утсаар яриад би таны мөнгийг эргүүлж өгье гэж хэлсэн...” гэх /хх-ийн 62-64х/,

Хохирогч Д.Цэндмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Найз охин маань байр хөлслөх үү гэж хэлээд надад санал тавьсан. Тэгээд бид 2 фейсбүүк, Үнэгүй.мн сайтуудаас байрны зар үзэж байгаад Баялаг хотхон 2 өрөө байр түрээслүүлнэ гэх зарын дагуу 88106062 дугаар луу залгаж үнийг нь асуухад сарын 750,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд манай найз охин Золжаргал тэр залуутай ярьж байгаад 400,000 төгрөг урьдчилгаа болгон шилжүүлсэн. Тухайн залуу нь та нар байрны урьдчилгаа болгож мөнгөө өгөх юм бол байранд чинь өөр захиалга авахгүй гэж хэлээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Тэрнээс хойш би 2 нөгөө утсан руу байн, байн залгаж ярихад худлаа хугацаа хойшлуулж байгаад өнөөдрийг хүрсэн...” гэх /хх- ийн 58-59х/,

Хохирогч О.Ундраа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш байр түрээслэх зорилгоор интернэтээс түрээсийн байр хайж байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үнэгүй.мн дээрээс UВ ТОWN-нд 2 өрөө байр тавилгатай хамт түрээслүүлнэ гэх зарын дагуу 88106062 дугаартай утсаар холбогдож ярьсан чинь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байр сулрана энэ байран дээр зөндөө хүмүүс ярьж байгаа учраас та урьдчилгаагаа хийгээд орж болно гэж хэлсэн. Тэгээд би урьдчилгаа хэдэн төгрөг вэ гэсэн чинь та өөрөө мэдээд барьцаа 700,000 төгрөг өгчих гэж хэлсэн.. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би танд байрны чинь түлхүүрийг өгнө гэж хэлж байсан. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны 5076316329 тоот данснаас Д гэх хүний нэртэй 5014377523 тоот данс руу 700,000 төгрөг байрны урьдчилгаа гэж Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 66-10 тоотод гэртээ байхдаа мобайл банкнаасаа шилжүүлсэн..” гэх  /хх-ийн 54-55х/

Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2х/,

Шүүгдэгч Б.Дын Хаан анкны 5014377523 дугаартай дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-51х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Дыг үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглан, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Хар адуун овогт Батбаярын Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дыг 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.   

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД