| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00372/и |
| Дугаар | 398 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 398
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Харзат тооцооны төвийн харилцааны менежер Б.Буянтын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 23 дугаар байр, 17 тоотод оршин суух Дугаржавын Анхбаяр, Содномжамцын Хашбаатар нарт холбогдох
Үндсэн зээл 3.384.917 төгрөг, хүүгийн төлбөр 82.492 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 315 төгрөг нийт 3.467.724 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянт, хариуцагч Д.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Харзат тооцооны төвийн харилцааны менежер Б.Буянт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 23 дугаар байр 17 тоотод оршин суугч иргэн Дугаржав овогтой Анхбаяр, Содномжамц овогтой Хашбаатар нар нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 111/173 тоот зээлийн гэрээгээр Төрийн банкны Есөнбулаг сум дахь Харзат тооцооны төвөөс 6.686.899 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр зээл хүүг сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлийн барьцаанд мужааны багаж хэрэгсэл, цалингийн орлого зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан байна. Зээлдэгч нар нь 2015 оны 04-р сараас хойш зээл, хүүгээ төлөхгүй сар бүр 1 -25 хоног хугацаа хэтрүүлсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тухайн зээлийн хөтөлбөр 18 хоног хугацаа хэтрээд байна. Иймд тус иргэдээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар төлөгдөөгүй үлдсэн зээлээс 3.384.917 төгрөг, хүүгийн төлбөр 82.492 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 315 төгрөг нийт 3.467.724 төгрөгийг төлүүлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Харзат тооцооны төвийн харилцааны менежер Б.Буянт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээл төлөгдөж одоо нийт 2.920.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэв.
2
Хариуцагч Д.Анхбаяр шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дугаржав овогтой Анхбаяр нь Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харьяа Харзат тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 8.500.000 төгрөгийн зээл авч одоо үлдэгдэл 2.920.000 төгрөг байгаа учир тус зээлийг цаг хугацаа хэтрүүлэхгүй төлөх болно гэжээ.
Хариуцагч С.Хашбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамт 2010 оны 10 дугаар сараас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд шилжин ирж, ажиллаж амьдарч байсан. 2011 оны 07 дугаар сард цалингийн зээлээр байр авсан нь одоо хэр нь хуваарийн дагуу төлж байгаа. 2014 оны 05 дугаар сард ажлаасаа гарч хувиараа хөдөлмөр эрхлэхээр Хас банкнаас төслийн зээл авч , цахилгаан багаж аваад мужаан, дархны ажил хийж байлаа. 2014 оны 12 дугаар сард мөнгөний хэрэгцээ гарч эхнэр маань Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харьяа Харзат тооцоон төвөөс цалингийн зээл авахад би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сард эхнэр ажилгүй болсноор одоогийн ийм нөхцөл байдал байдал үүссэн. Энд манай эхнэрийг цалингийн зээл авахад баталгаа гаргаж тодорхойлолт хийж өгчихөөд дараас нь ажлаас халдаг “Оюуны түлхүүр” цэцэрлэгийн эрхлэгч Н.Хишигбаярыг би хувьдаа буруутган үзэж байна. Ингээд манайх гэдэг айл банкны давхар өрөнд орж, одоогийн байдлаар гэр бүл салалтын байдалтай тус тусдаа амьдарч байна. Би 2015 оны 09 дүгээр сараас Завхан аймгийн Ургамал сумд ирж өөрийн мэргэжлийн дагуу багшийн ажил хийж, цалингаараа өөрийн нэр дээрх банкны зээлийг төлж байна. Зарим боломж гарсан саруудад эхнэрийн нэр дээрх банкны зээлийг төлдөг. Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харьяа Харзат тооцооны төвөөс манай эхнэр болох Д.Анхбаярын нэр дээр авсан зээлийг хугацаа хэтэрсэн ч төлж барагдуулна. Төрсний эцэст үхдэг, авсны эцэст төлдөг жамтай шүү дээ. Би энэ учир зүй нь олдохгүй төр засгийн байдал, эдийн засгийн хямрал зэргийн золиос болон ядарч л яваа нэгэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.Анхбаяр, С.Хашбаатар нар нь үндсэн зээл 3.384.917 төгрөг, хүүгийн төлбөр 82492 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 315 төгрөг, нийт 3.467.724 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Харзат тооцооны төвийн харилцааны менежер Б.Буянтын нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 2.920.000 төгрөг хэмээн тайлбарлаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нарын хийсэн төлөлтийг хасч тооцсон байгаа ба өөр бусад үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ойлголт биш байх тул шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг 2.920.000 төгрөгөөр тооцсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид
3
төлсөн 70.435 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Харзат тооцооны төвийн харилцааны менежер Б.Буянтын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч /РД:ИВ74072009/ Тайжууд овогт Дугаржавын Анхбаяр, /РД:ИЭ71010911/ Цоогон овогт Содномжамцын Хашбаатар нар нь зээлийн төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 2.920.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.435 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН