| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00421/и |
| Дугаар | 406 |
| Огноо | 2015-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 406
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багт оршин суух Тэгшийн Дандарбаатарт холбогдох
Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.672.603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Дандарбаатар нь сум хөгжлийн сангаас 2014 онд зээл авч, зээлээ хугацаанд нь төлөөгүй 2.672.603 /хоёр сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун гурван/ төгрөгийн өр үүсгэснийг аймгийн аудитын газраас 2015 онд шалгаж акт тогтоосон юм. Сумын засаг даргаас актаа төлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн боловч үлдэгдэл 2.672.603 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй байна. Т.Дандарбаатарын зээлийн өрийн үлдэгдэл 2.672.603 төгрөгийн актын төлбөрийг барагдуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Хариуцагч Т.Дандарбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргаас нэхэмжилсэн сум хөгжлийн сангийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өр болох 2.672.603 /хоёр сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун гурван/ төгрөгийн өрийг 2016 оны мал эмнэлгийн вакцины хөлс болох санхүүжилт энэ долоо хоногт орох ба уг мөнгөөр нэн даруй төлж дуусгана. Ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Т.Дандарбаатарт холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.672.603 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Дандарбаатар нь зээлийн үлдэгдэл 2.672.603 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 2.672.603 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн
2
эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 57.712 төгрөгний тал хувь буюу 28.856 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Т.Дандарбаатарт холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.672.603 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Дандарбаатар нь зээлийн үлдэгдэл 2.672.603 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 57.712 төгрөгний тал хувь буюу 28.856 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН