| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01070/и |
| Дугаар | 1051 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 1051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01070/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ** дугаар баг, ******* хэсэгт оршин суух Б** д** овогт Т.О*** /РД: ****, утас: ****/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.О*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Хүнсний трестийн харьяа 7-р дэлгүүрт савлагчаар ажилласан. Хүнсний трестийн харьяа **-р дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй байна. Иймд архивын лавлагаа, хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэн тухайн үед хамт хүнсний трестэд ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асууж миний 5 жил 2 сар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.О*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Т.О*** нь Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Дархан хотын Хүнсний барааны трестийн ** дугаар дэлгүүрт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд савлагчаар ажиллаж байсан болох нь ажлын байрандаа авахуулсан гэрэл зураг, гэрч С.Я*** “... Т.О*** нь хүнсний 7-р дэлгүүрт савлагчаар 1985 оноос 1990 оны хооронд ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.А*** “... Миний санаж байгаагаар Т.О*** нь хүнсний **-р дэлгүүрт 1984 оноос 1990 оны хооронд савлагчаар ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Т.О***гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б***овогт Т.О****/РД: ****, утас: ****/-ийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Дархан хотын Хүнсний барааны трестийн ** дугаар дэлгүүрт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд савлагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ