| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01058/и |
| Дугаар | 1057 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 1057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01058/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дүгээр баг ** тоотод оршин суух Б*** овогт Г.Г***/РД: **, Утас: **/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* хот, ******* дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух Б*** овогт С.Ө*** /РД: **, Утас: ** /-т холбогдох,
"Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г*** миний бие 2011 онд С.Ө*** танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугаанд 2014 оны 10 дугаар сарын 04-нд охин Ө.А***төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 2 дугаар сараас салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс охин минь миний асрамжинд амьдарч өсч торнисон. Бид тус тусын амдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охиноо өөрийн асрамжнд хэвээр үлдээж, эцэг С.Ө*** охин Ө.А***хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч С.Ө*** шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн Г.Г***гийн нэхэмжлэлтэй танилцлаа.Бидний охин Ө.А***д тэтгэлэг гаргахад миний зүгээс татгалзах зүйлгүй тул хуулийн дагуу тэтгэлэг олгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудалтай холбоотой шүүх хуралд миний бие хөдөө ажлаар явж байх тул намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү.Мөн энэ дашрамд төрсөн эцгийн хувиар охинтойгоо хааяа ч гэсэн уулзаж баймаар, бас хүүхдийн овгийг солиулмааргүй байгаагаа хүсч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г*** нь С.Ө***т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Ө*** нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх тухай хүсэлт гаргасан бөгөөд мөн нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Зохигчид 2011 оноос гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч, улмаар 2014 оны 10 сарын 04-ний өдөр охин Ө.А***төрсөн болох нь зохигчдын тайлбар, **** дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр С.Ө*** гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар охин Ө.А*** төрсөн эцэг нь С.Ө*** болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэл, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ”гэж тус тус заасны дагуу охин Ө.А***д эцэг С.Ө***аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Г*** нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгчээс урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2014 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн охин Ө.А***эх Г.Г***гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн охин Ө.А***11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Ө***аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Г***д олгож, хариуцагч С.Ө***аас улсын тэмдэгтийн хураамжид 23,248 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ