| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0011/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 11.2.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Н-ийн Б-д холбогдох 1916003490163 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймаг, Б сум, 3 дугаар баг, Ж 1***** оотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДВ00000 регистрийн дугаартай, Б овогтой Н-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Бнь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бунхан толгой гэх газар И.Аын эзэмшлийн гол төмрийн Б294712, замгийн Б294712 дугаартай CZ-527 маркийн галт зэвсгээр оролдож байхдаа гохыг дарж хохирогч С.Бийн биед хэвлийн хөндийн нэвтэрч буудагдсан шарх, бүсэлхийн 3-4 дүгээр нугаламын бяцарсан хугарал, доод мөчдийн саа гэмтэл үүсгэн амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Бмөрдөн байцаалтад өгсөн.... 2019 оны 10 сарын 09-ний өглөө Бминий 95193416 дугаар руу залгаад “Өөшийн хойд талын Их наран дээр хүрээд ир, мал харах хүүхэд аваарай” гэж надад хэлсэн. Би сумын төвөөс Б-ы хүргэн ахын хүүхдийг аваад мал дээр нь очсон. Их нарангаас Ббид 2 тус тусдаа мотоцикльтой хөдлөөд 500 метр газар яваад толгойн өвөрт очоод Бхүнтэй утсаар ярьсан 30 минутын дараа сумын төвөөс Л, А хоёр приус 10 машинтай ирсэн бид 4 уулзсан А бид 2 чоно үргээх гэж яваад, чоно үргээж чадалгүй Л Бхоёр сууж байсан бор толгойн доод бэлд бид 4 уулзсан. Бор толгойн өвөрт сууж байхад Б-ы мотоциклийн урд дугуй хагарсан. А дугуйг нь задалж нөхсөн, би дугуйг нь хийлж буцааж боосон. Б-ы мотоциклийн багажийг нь мотоциклийн ачааны дээр боож байхад буу дуугараад, чих шуугиад хойшоо саваад унасан. Намайг газар хэвтэж байхад Б-, А, А гурав гал алдчихлаа гэж надад хэлсэн. Босох гэхэд би босож хөдөлж чадахгүй байсан. Тухайн үед хоёр гарнаас бусад мөч хөдлөхгүй мэдээгүй болсон байсан. Өвөртөө гараа хийж үзтэл цус болсон байсан. Бцээжнээс өргөсөн, А хөлнөөс өргөөд машинд суулгаад Бигэр сумруу явсан. Би өөрийн 53-33 ГАЗ улсын дугаартай, цэнхэр өнгийн мотоцикльтой байсан, Б-ы мотоцикль улаан өнгийн мустанг байсан. А бууг “энэ ямар хөөрхөн буу вэ” гээд үзэж байсан яг хэн нь сум алдаж намайг буудсаныг би хараагүй. Бид 4 хоорондоо маргалдаж барьсан зүйл байхгүй, өмнө маргалдаж муудаж байгаагүй. Архи дарс уусан хүн байгаагүй. Намайг санамсаргүй буудсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-25-рт/
Гэрч С.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 15 цаг 30 минутын үед БахБ ахыг тэвэрчихсэн орж ирсэн. Араас нь А дарга орж ирсэн. Тэгээд Бах туслаарай туслаарай гэж хэлсэн. Урангоо эгч бид 2 эмчилгээ хийсэн. Хэвлийн зүүн талаас ороод баруун талаар гарсан шархтай байсан цус их алдсан байсан. Тухайн үед Бах, А дарга хоёр “буунаас гал алдчихлаа гэж хэлж байсан”... гэх мэдүүлэг /хх-н 32-рт/
Гэрч Б.У мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 09 өдрийн 15 цаг 30 минутын үед БахБ ахыг тэвэрчихсэн орж ирсэн. Араас нь А дарга орж ирээд сувилагчийн хүлээн авах өрөөнд орон дээр хэвтүүлсэн. Хэвлийн баруун ард нэг нүхтэй, хэвлийн зүүн дээд хавирганы нумнаас доош 5 см орчимд нүхтэй байсан. Зовиур нь их цус алдалттай, орилж ёолсон, царай цонхигор, ухаантай байсан. Тэр үед хэн хэлснийг мэдэхгүй “гал алдчихлаа “ гэж хэлж байсан. Биед өөр ил харагдах ямар нэгэн шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38-рт/
Гэрч И.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Бнад руу утсаар залгаад “ шар дэрсэнд чоно байна, Ш.Атэй гараад ир” гэж хэлсэн. Ш. Агийн машинтай 11 цагийн үед явсан.Б бид 2 мотоциклиор үргээсэн, Ш.А, Н. Б2 амдаж буудахаар болоод бид 2 чоно үргээсэн боловч чоноо алж чадаагүй. Миний унаж явсан мотоциклийн дугуй хагараад, мотоцикль дээр цуглараад дугуйг нөхсөн нөхөж дуусаад Ш.А миний худалдаж авсан бууг үзээд зогсож байсан, Б очоод хамт үзсэн С.Б мотоциклийнхоо насосыг дараад зогсож байсан. Тэгтэл буу дуугарсан С.Б намайг оночихлоо гээд хойшоо суусан тэгтэл Ш.А, Б2 бариад авсан барьж авсан буугаа шидсэн. С.Бийг бид гурав дамжлаад Ш.Агийн машинд суулгаад тэр 2 сумын төв рүү аваад явсан. Би өөрийн хамаатан Б.Хүрэлбаатар гэдэг хүнээс 3.500.000 төгрөгөөр 2019 оны 07 дугаар сард худалдан авсан. Ш.А, Б2 дундаа тухайн бууг барьчихсан байж байгаад гал алдсан юм. Ш.А, Н.Б, С.Б нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэд нар хоорондоо маргалдаж муудалцаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 34-35-рт/,
Гэрч Ш.Агийн мөрдөн байцаалтад өгсөн ”...Б мотоциклийн багажийг А-гийн мотоцикль дээр дараад байж байсан. Би нөгөө бууг газраас аваад “энэ юу гэдэг буу вэ юун хөөрхөн жижигхэн юм” гэж асуусан. Тэгэхэд А нөгөө талаас 527 гэдэг буу гэж хариулсан. Тэгж байх хооронд Бирээд “Э арсланд яг үүн шиг калибр байна лээ” гэж хэлээд бууны араас бариад авсан бууны замгийг оролдсон. Тэгээд гохоо дараад замгаа урагш түлхэж байгаа харагдсан. Тухайн үед замаг нь гацчихсан 2 гараараа оролдож байгаа бололтой би бууны урд хэсгээс өрөөсөн гараараа барьсан байх, тэр хооронд буун дуу гараад “ээ пизда” гээд Бдуугарсан.Б ах мотоциклийн ар талын ачааг түшчихсэн “миний хөл рүү буудчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бүгдБ ах дээр очоод барьж авсан. Миний машины арын суудал дээр Бавч суугаад сумын төв рүү хөдөлсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг / хх-н 42-43-рт/
Шинжээч Б.Түвшинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ”... шинжилгээ хийх явцад аюулгүй ажиллагаа хангах зорилгоор сумны хошуу болон дарь авч бянттай хонгиог сумны байранд хийж замгийг урагш хүчтэй түлхэн замгийг түгжихэд ямар нэгэн буудлага үйлдээгүй учраас замгийг хүчтэй түлхэхэд буюу цохиход буудлага үйлдэхгүй...” гэх мэдүүлэг / хх-н 72-рт/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 336 дугаартай шинжээчийн С.Бийн биед хэвлийн хөндийн нэвтэрч буудагдсан шарх /орсон нүх хэвлийн доод тал 10 дугаар хавирганы доогуур, гарсан нүх баруун талд 12 дугаар хавирганы доогуур/ буудалтын улмаас үүссэн бүсэлхийн 3-4 дүгээр нугаламын бяцарсан хугарал, доод мөчдийн саа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. С.Бийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-н 48-49-рт/,
Галт зэвсгийн лабораторийн шинжээч Б.Түвшинбаатарын 5760 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн сангийн анги Б294712 дугаартай CZ527М загварын карбин буу нь буудлага үйлдэнэ. Уг бууны замагны хумсыг бэхлэгч бөгж мултарч тээглэн замгыг гацаасан байна. Буу нь гох дарагдаагүй нөхцөлд доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хонгионы малгайн хэсэгт үүссэн цохигчийн мөр нь сангийн анги Б294712 дугаарын галт зэвсэгээр буудаж загвар болгон авсан хонгионы малгайн хэсэгт үүссэн цохигчийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн сангийн ангийн Б294712 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /хх-н 54-55-рт/,
Физикийн шинжээч Б.Мөнхжингийн 6560 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Б294712, замгийн Б294712 дугаартай CZ527 маркийн галт зэвсгээр буудлага үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн Н.Бы баруун гараас авсан арчдаснаас дарь тортгийн үлдэц элемент илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн Н.Бы зүүн гараас авсан арчдаснаас дарь тортгийн үлдэц илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Н.Бы баруун гарын арчдаснаас илэрсэн дарь тортгийн үлдэц элементийн агууламж нь шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Б294712, замгийн Б294712 дугаартай CZ527 маркийн галт зэвсгийн гол төмрөөс илэрсэн дарь тортгийн үлдэц элементийн агууламжтай найрлагын хувьд тохирч байна” гэсэн дүгнэлт /хх-61-рт/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5-рт/,
Хохирлийн баримт, хүсэлт /хх-197-209-рт/,
Шүүгдэгч Н.Бы яллагдагчаар өгсөн “...Тухайн үед А бууг оролдож байгаад замгийг гацаасан байсан. Би гох дарж байгаад замгийг хойш урагш нь түлхэж замагны гацааг гаргахад буу буудлага үйлдсэн. Бууны хоолойд сум орсон. Бууны хошууБрүү чиглэсэн талаар би мэдээгүй. Ямарч байсан би гох дарсан. Аль хуруугаараа гох дарсан байсныг би санахгүй байна. Би зөв буюу баруун гараараа бичдэг. А, А,Б бид 4 байсан” гэх мэдүүлэг /хх-166-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: Хохирогчийн тухайд хөл дээрээ боссон бөгөөд бүх эмчилгээний зардлыг төлнө гэж хоорондоо тохиролцсон. Бид найз, нөхөд хүмүүс учраас үүнд итгэлтэй байна. Хандивын тоглолтоор 3.000 тасалбар зарж, борлуулж тоглолт хийхээр болсон бөгөөд эмчилгээний мөнгө дутвал Бтөлөх бөгөөд урьдчилсан байдлаар 40.000.000 төгрөг өгнө гэсэн тохиролцоог амаар хийсэн байна. Шүүх хуралдаан болохоос өмнө тухайн тохиролцоогоо баталгаажуулж амжаагүй. Гэхдээ шүүх хуралдааны дараа энэ асуудлыг зохицуулж болох байх гэсэн байдлаар хандаж байна. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлоо тухай бүрт өөрийн боломжоор төлөөд явж байна. Цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагчийн зүгээс хорих ялын санал оруулж байна. Бнь хохирогч С.Бийг хөл дээр нь босгохын төлөө байгаа учраас түүнийг заавал нийгмээс тусгаарлаж, хорих шаардлагагүй гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэлэхийг хүсэж байна. Учир нь шүүгдэгчийг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй учраас үүнийг хэлэх нь зүйтэй байна. Н.Бд заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж хуульд байгаа. Ингэснээр цаашдаа хохирогчийг хөл дээр босгож, эрүүл саруул болох нөхцөл нь бүрдэнэ. Тийм учраас заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байна. Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгээд хорих ялыг тэнсэх боломж байна. Бнь хохирогчийг эмчилгээ хийлгэх болон нааш, цаашаа гарахад нь хүртэл хажууд нь байж тусалж дэмждэг хүн юм. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.
Шүүгдэгч Бтайлбар, дүгнэлтдээ: Би 11 сараас хойш гарсан замын зардал, эмчилгээний зардал гэх мэт гарсан зардалд зориулж өгсөн хохирлын мөнгө нийт 15.000.000 гаруй төгрөг болж байна. Уржигдар 1.820.000 төгрөг өгсөн. Мөн хохирогч нь гадаад явж эмчилгээ хийлгэнэ гэсэн бөгөөд 100.000.000 төгрөг болно гэж тооцоолсон. Бид хандивын тоглолт зохион байгуулахаар тасалбараа борлуулж байтал корона вирустай холбоотой хорио цээр тогтоосны улмаас тоглолт хойшилсон. Хохирогчийн зүгээс намайг хэдэн төгрөг гаргах талаар тодруулахад би өөрийн зүгээс 40.000.000 төгрөг гаргаж өгнө гэж хэлсэн. Би хохирогчийг гадаад явахад өргөж, асрахаар хамт явна гэж бодож байна. Иймд хамгийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? Хохирогчтой хөрш учраас гэрээр нь байнга орж, гарч, хохирогчийг нааш, цаашаа гарч, ороход нь тусалж, дэмжиж байдаг. Хохирогч дасгал сургуулилт хийж, цагаан сараас хойш бүр сайжирсан. Машин барьдаг болсон. Хөл нь хамгаалалттай явдаг байсан бол хамгаалалтгүй явдаг болсон. Хохирогчийн зүгээс гомдол, санал байхгүй гэж хэлсэн гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бунхан толгой гэх газар И.Аын эзэмшлийн гол төмрийн Б294712, замгийн Б294712 дугаартай CZ-527 маркийн галт зэвсгээр оролдож байхдаа гохыг дарж хохирогч С.Бийн биед хэвлийн хөндийн нэвтэрч буудагдсан шарх, бүсэлхийн 3-4 дүгээр нугаламын бяцарсан хугарал, доод мөчдийн саа гэмтэл үүсгэн амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хохирогч иргэний нэхэмжлэгч С.Бийн мэдүүлэг, гэрч С.Н, И.А, Ш.А нарын мэдүүлэг, шинжээч Б.Түвшинбаатарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 336 дугаартай шинжээчийн дүгнэлт, Галт зэвсгийн шинжилгээний лабораторийн шинжээч Б.Түвшинбаатарын 5760 дугаартай дүгнэлт, Физикийн шинжээч Б.Мөнхжингийн 6560 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Н.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус үйлдэл нь эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Б үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х.Б-ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүгдэгч Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б нь хохирол төлбөрт 9.171.000 төгрөг төлсөн бөгөөд харин шүүхийн хэлэлцүүлэгт 1.800.000 төгрөгийг 2 хоногийн өмнө хохирогчид өгсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт байхгүй байна.
Хохирогч С.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ эхнэр Б.З-ийн цалинг нэхэмжилсэн боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, харин нотлох баримтаар гаргаж өгсөн 3.072.990 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Н.Б-аас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон эхнэр Б.З-ийн ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Бнь болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн байдал, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал, хувийн байдал, хохирогчийн өмгөөлөгчийн “...Бнь хохирогч С.Бийг хөл дээр нь босгохын төлөө байгаа учраас түүнийг заавал нийгмээс тусгаарлаж, хорих шаардлагагүй...” гэх санал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр галт зэвсэг, буу эзэмших, ашиглах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар тэнсэж энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Бы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буу нь шүүгдэгч Н.Бы эзэмшлийн буу биш болох нь галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул магазин, бууны эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшигч И.Ат буцаан олгож, диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, сумны хонгиог устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй хохирогчид шүүгдэгч Бнь 9.171.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр галт зэвсэг, буу эзэмших, ашиглах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар тэнсэж энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч Н.Бд мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Бийн нэхэмжилсэн эхнэр Б.З-ийн ажилгүй байсан хугацааны цалинг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Н.Баас 3.072.990 төгрөгийг гаргаж хохирогч Н.Б-д олгож, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон эхнэр Б.Зандармаагийн ажилгүй байх хугацааны цалинг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буу, магазин, бууны эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшигч И.Ат буцаан олгож, диск 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, сумны хонгиог устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй хохирогчид шүүгдэгч Бнь 9.171.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоол давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА