| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01062/и |
| Дугаар | 1059 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 1059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01062/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, **-р хороо, *******, *******гийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Б*** овгийн Б.Г***/РД: ****, Утас: **** /
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг ******* *******ын ** дүгээр гудамж ** тоотод суух Б*** овгийн Б.У*** /РД: ****, Утас: ****/-т холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г***, хариуцагч Б.У***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр Б.У***тай 2008 онд танилцаж 2010 онд гэр бүл болсон. 2010-2013 онд хамт амьдарсан бөгөөд бидний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 7 дугаар сарын 22-нд охин М*** төрсөн. Хамт амьдрах хугацандаа байнга хэрэлдэж муудалцдаг байсан бөгөөд миний бие 2013 оны 7 дугаар сард охиноо амар тайван өсгөхөөр шийдэн хамтын амьдралаа эцэс болгон охиноо аваад аав ээжийндээ очиж өдий болтол 3 жилийн хугацаанд тусдаа амьдарч байна. 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэл эдийн засаг болоод бусад хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй бөгөөд Б.У*** нь охинтойгоо нэг ч удаа холбогдож байгаагүй болно. Энэ хүнтэй цаашид нэгэнт амьдрахгүй тул гэрлэлтээ цуцлуулж хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, хүүхдийнхээ овгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар 2016.06.27-ны өдөр орж шийдвэрээ гаргуулсан болно” гэв.
Хариуцагч Б.У*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2009 оноос хойш гэр бүл болон амьдарч байсан бөгөөд 2010 онд охин маань төрсөн. Таарамжгүй харьцааны улмаас 2013 оны 07 сараас хойш тусдаа амьдарсан. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо ээж дээр нь үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г*** нь хариуцагч Б.У***аас гэрлэлтээ цуцлуулж, 1 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Б.Г***, Б.У*** нар нь 2009 оны 11 сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин У.М***г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан ******* дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, №**, Г-** дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Б.Г***, Б.У*** нар нь 2013 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд талууд хандаж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэх боломжгүй үндэслэлээр тус ажиллагааг дуусгавар болгосон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа учир эвлэрүүлэн ажиллагаа дахин авах шаардлагагүй гэж үзлээ.
Гэрлэгчид нь охин У.М***г эх Б.Г***ын асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин У.М***г эх Б.Г***ын асрамжид үлдээж, эцэг Б.У***аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б***овогт Б.Г*** , Б*** овогт Б.У***нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 22-нд төрсөн охин У.М***г эх Б.Г***ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2010 оны 7 дугаар сарын 22-нд төрсөн охин У.М***г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.У***аас тэтгэлэг гаргуулсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У***аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г***д олгож, улсын тэмдэгтийн хураамжид 23,248 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурьдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ