| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0152/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 166
2020 03 03 2020/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч С.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000620105 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Харагчууд овогт С.Б, 1979 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж 136 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид-Г-10-837 тоотод оршин суух,
урьд: 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ............................................
Шүүгдэгч Сайнбуянгийн Батсүх нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-711 тоотод Г.Баяраатай “хадам аавыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан аяга шидэж Б.Одонтунгалагийн эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Одонтунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай том эгч Б.Удаанжаргалын хүүхдийн төрсөн өдөр болсон учир ах дүү нараараа тухайн өдрийн 20:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-711 тоот гэрт нь цугларсан юм. Тухайн өдөр том эгчийнд миний төрсөн эгч дүүс Б.Удаанжаргал, Б.Нэргүй, Б.Хишигдэлгэр болон тэдний нөхрүүд болох Лхагвасүрэн, Батсүх, Баяраа, Чингис нар мөн манай аав ээж нар бүгд цугларсан байсан. Орой бөөнөөрөө хоол унд идээд сууцгааж байх үед манай хүргэн ах Батсүх нь Япон улсаас манай дүү авчирч өгсөн юм гээд нэг шилтэй виски гаргаж ирсэн. Уг вискийг ууж байхдаа Батсүх ах ер нь л хүн болгонтой хэдэрлээд эвгүй харьцаад байсан ба манай аавд хандаж өнөөдөр танай гэр лүү ирж байгаад би хальтарч унаад дахиад хөлөө гэмтээчихлээ гээд тоглоомоор ч биш дургүйлхсэн байдалтай үг хэлсэн. Тэгтэл манай нөхөр Баяраа нь Батсүх ахад хандаж та 70 гарчихсан хөгшин рүү орилоод байх юм, орилох хүн рүүгээ орилоорой гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж муудалцах гээд байхаар нь би одоо больцгоо явъя гээд нөхрийнхөө хажууд сууж байтал Батсүх сэнжтэй аяга авч манай нөхөр рүү шидсэн ба манай нөхрийг оноогүй, харин миний духны зүүн хэсэгт оноод миний толгойг хагалчихсан ...Надад гомдол, санал хүсэлт байхгүй, Батсүх ах надаас уучлал гуйсан ...” гэх мэдүүлэг /хх-5-6х/,
Гэрч Г.Баяраагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Батсүх нь бага зэрэг согтчихоод хадам аав руу агсамнах гээд байсан ба ямар ч шалтгаангүй пизда энэ тэр гээд чанга чанга яриад байхаар нь би түүнд хандаж Батсүх ах та одоо настай хүн рүү болиоч дээ гээд хадмыг өмөөрөөд үг хэлтэл Батсүх ах над руу салаавч гаргаад чи муу хэзээ ийм байсан юм гээд дайраад хэл амаар доромжилж байгаад ширээн дээр байсан сэнжтэй аягийг аваад над руу шидсэн ба уг аяга нь намайг онохгүй миний хажууп байсан эхнэр Б.Одонтунгалагийн толгойг оноод хагалчихсан юм ...Урьд өмнө нь огт маргалдаж муудалцаагүй, уг хэрэг болсон өдөр л Батсүх ах согтчихоод аав руу агсамнах гээд байхаар нь би өмөөрөөд л маргаан үүссэн, өөр маргалдах шалтгаан байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,
Яллагдагч С.Б мэдүүлэхдээ: “...тогтоолтой уншиж танилцсан ... хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-20-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1040 тоот дүгнэлтэнд:
“1. Б.Одонтунгалагийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-12-13х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Сайнбуянгийн Батсүх нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-711 тоотод Г.Баяраатай “хадам аавыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан аяга шидэж Б.Одонтунгалагийн эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.