| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01063/и |
| Дугаар | 1061 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01063/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум **-р баг ** дугаар хорооллын ** байрны ** тоотод оршин суух Б*** овгийн Д.Ж*** /РД: ***, Утас: ***/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар баг ** дугаар брак байрны ** тоотод суух Б** овгийн Д.Э*** /РД:***, Утас:**/-д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц***, хариуцагч Д.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр Д.Э***той 2007 онд танилцаж гэр бүл болсон.Бидний хамтын амдралын хугацаанд 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Э***төрсөн. Амьдрах хугацаанд нөхөр маань архи ууж маш ихээр зоддог, ажил ийлгэхгүй дарамталдаг байсан.Тиймд цаашид амдралаа үргэлжлүүлэх боломжгүй болж 2013 онд тусдаа амдрах болсон. Одоо бид хоёр тус тусдаа гэр бүлтэй болж амьдарч байгаа.Иймээс гэрлэлтээ цуцлуулна. Эргэн нийлэх боломжгүй тул насанд хүрээгүй 1 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 1 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй ” гэв.
Хариуцагч Д.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 онд бид гэр бүл болж, 2009 онд охин *******г төрүүлсэн. 2013 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Архи дарс байнга уугаад байдаг зүйлгүй, хааяа гар хүрдэг байсан нь үнэн. Энэ хүн өөр хүнтэй холбогдсоны улмаас салсан. Одоо охин маань ээж дээрээ байгаа. Гэрлэлт цуцлуулах болон охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.Охиноо ээж дээр нь үлдээнэ” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц*** нь хариуцагч Д.Э*** гэрлэлтээ цуцлуулж, 1 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Д.Ц***, Д.Э*** нар нь 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Э*** төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №** дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, №**, Г-** дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Д.Ц***, Д.Э*** нар нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Д.Ц*** нь өөр бусадтай хамтын амьдралтай болж, хүүхэд төрүүлсэн, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь охин Э.Э** эх Д.Ц***ын асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа, мөн хүүхдийн санал зэргийг харгалзан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Э.Э** эх Д.Ц***ын асрамжид үлдээж, эцэг Д.Э***оос тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Д.Ц***, Д.Э*** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Э***эх Д.Ц***ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Э*** 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Д.Э***оос тэтгэлэг гаргуулсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э***оос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц***д олгож, улсын тэмдэгтийн хураамжид 23,248 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ