| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0155/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 170
2020 03 03 2020/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагайхан овогт С.Од холбогдох эрүүгийн 1911022040047 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дагайхан овогт С.О, 1968 оны 12 сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-127 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................
Шүүгдэгч С.О /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны шөнө, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр тус тус Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 24-127 тоотод эхнэр болох хохирогч Б.Ариунааг архи уулаа гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн талын 6, 7-р хавирганы хугарал, зүүн талын 10-р хавирганы шинэ зөрөөгүй хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн шанаа, нуруу, хоёр гарын сарвуунд цус хуралт, зулгаралт, хаван” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагийн үед цайгаа уух гээд гэртээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-127 тоотод иртэл эхнэр Ариунаа согтуу гэртээ архи уусан байсан. Тэгэхээр нь чи надад дахиад архи уухгүй гэж амлалт өгсөн биз дээ гээд уурлаад би Ариунаагийн хоёр талын хавирга руу гараа атгаж байгаад нэг, нэг нийт 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-82-83х/,
Шүүгдэгч С.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би Ариунаа гэдэг хүнтэй 25 жил амьдарч байна. Энэ хугацаанд Ариунаа архины хамааралтай болж бид хоёр байнга хэрэлддэг болсон. Сүүлийн үед гэртээ хонохгүй гадуур хонодог болсон болохоор хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд их хичээдэг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Ариунаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 6-ны шөнийн 23 цаг 50 минутын орчим манай нөхөр Отгончулуун нь ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд намайг унтаж байхад бос пизда минь хаагуур 3 хоног явж байгаад ирж байгаа юм гээд миний гэдэс хэвлий хэсэг рүү гараараа цохиод байсан. Отгончулуун миний гарыг хугалах гээд хоёр гараараа мушгиад байсан. Би уучлаарай миний буруу гээд уучлалт гуйсан боловч гар мушгисаар л байсан. Тэгээд 03 цагийн орчимд тайвшраад унтаад 2019 оны 8 дугаар сарын 7-ны өглөө 05 цагийн орчимд сэрэхэд миний хэвлий болон хоёр гар өвчин орчихсон байсан. Тэгээд миний бие өвдөөд байна гэтэл Отгончулуун чи битгий баашлаад бай гээд дахиад миний нуруу хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Батбаяр луу залгаад хэлтэл ах маань хүлээж бай одоо цагдаа дагуулаад очно гэж хэлсэн. Отгончулуун гараад зугтаачихсан. Миний цээж рүү гараараа атгаж байгаад 4-5 удаа, миний хоёр гарыг мушгиад байсан, шилэн хүзүү рүү 4-5 удаа цохисон. Ер нь байнга зоддог ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/, “...2019 оны 8 дугаар сарын 9-ний өглөө бие өвдөөд байна, эм аваад өгөөч гэтэл банкны зээлийн чинь хугацаа болоод байна гээд дахиад зодсон. Ер нь байнга зоддог. Цагдаад нэг удаа мэдэгдэж 14 хоног баривчлагаанд явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,
Гэрч С.Батсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Отгончулуунтай 10 хэд хоногийн өмнө уулзсан санагдаж байна, Уулзахад Отгончулуун надад Ариунаа архи уугаад байна, би гар хүрчихсэн түүнээс хойш би Ариунаатай уулзаж ярилцаагүй байна гэж хэлээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-41-42х/,
Гэрч Ж.Түвшинжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 8-ны өглөө нөхөр зодсон гар өвдөөд байна гэж ирсэн. Гар нь хавдартай байх шиг байсан. Тэгээд 5000 төгрөг аваад явсан. 2019 оны 8 дугаар сарын 18-нд ажилдаа ирсэн. Манай зоогийн газарт Ариунаа сүүлийн 7,8 сар ажиллаж байгаа, ажилдаа сайн. Бид нарт мэдэгдэлгүй архи уучихсан байдаг, өөрөөр бол мэдэхгүй. Ариунаагийн хувьд лизингийн зээлтэй гэх шалтгаанаар өдөр өдөртөө цалингаас авдаг болохоор дэвтэр дээр тэмдэглэж явдаг юм ...” гэх мэдүүлэг /хх-44-45х/,
Гэрч О.Түвшинбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг хамт амьдарч байхад аав ээжийг зодож байгаагүй. Харин байнга хэрүүл хийдэг байсан. Ээж маань байнга архи уудаг түүнээс болоод аав дургүй байдаг байсан. Уг нь янз бүрийн юм болбол над руу ярьдаг. Хааяа ээж согтуу ярьдаг. Хэдэн онд гэдгийг нь мэдэхгүй байна ээж согтуу явж байгаад хальтирч унаад хөлөө хугалж байсан. Дараа нь хэдэн онд билээ хашаанд дотроо унаад хамраа гэмтээж байсан ...” гэх мэдүүлэг /хх-47-48х/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9689 тоот дүгнэлтэнд:
“1.Т.Ариунаагийн биед зүүн талын VI, VII, X-р хавирганы хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн шанаа, нуруу, 2 гарын сарвуунд цус хуралт, зулгаралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ /хх-61х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-93х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-88х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч С.О нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны шөнө, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр тус тус Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 24-127 тоотод эхнэр болох хохирогч Б.Ариунааг архи уулаа гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн талын 6, 7-р хавирганы хугарал, зүүн талын 10-р хавирганы шинэ зөрөөгүй хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн шанаа, нуруу, хоёр гарын сарвуунд цус хуралт, зулгаралт, хаван” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
шүүгдэгч С.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ариунаа гэдэг хүнтэй 25 жил амьдарч байна. Энэ хугацаанд Ариунаа архины хамааралтай болж бид хоёр байнга хэрэлддэг болсон. Сүүлийн үед гэртээ хонохгүй гадуур хонодог болсон болохоор хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд их хичээдэг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
шүүгдэгч С.Оаас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагийн үед цайгаа уух гээд гэртээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-127 тоотод иртэл эхнэр Ариунаа согтуу гэртээ архи уусан байсан. Тэгэхээр нь чи надад дахиад архи уухгүй гэж амлалт өгсөн биз дээ гээд уурлаад би Ариунаагийн хоёр талын хавирга руу гараа атгаж байгаад нэг, нэг нийт 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-82-83х/,
хохирогч Б.Ариунаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 6-ны шөнийн 23 цаг 50 минутын орчим манай нөхөр Отгончулуун нь ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд намайг унтаж байхад бос пизда минь хаагуур 3 хоног явж байгаад ирж байгаа юм гээд миний гэдэс хэвлий хэсэг рүү гараараа цохиод байсан. Отгончулуун миний гарыг хугалах гээд хоёр гараараа мушгиад байсан. Би уучлаарай миний буруу гээд уучлалт гуйсан боловч гар мушгисаар л байсан. Тэгээд 03 цагийн орчимд тайвшраад унтаад 2019 оны 8 дугаар сарын 7-ны өглөө 05 цагийн орчимд сэрэхэд миний хэвлий болон хоёр гар өвчин орчихсон байсан. Тэгээд миний бие өвдөөд байна гэтэл Отгончулуун чи битгий баашлаад бай гээд дахиад миний нуруу хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Батбаяр луу залгаад хэлтэл ах маань хүлээж бай одоо цагдаа дагуулаад очно гэж хэлсэн. Отгончулуун гараад зугтаачихсан. Миний цээж рүү гараараа атгаж байгаад 4-5 удаа, миний хоёр гарыг мушгиад байсан, шилэн хүзүү рүү 4-5 удаа цохисон. Ер нь байнга зоддог ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/, “...2019 оны 8 дугаар сарын 9-ний өглөө бие өвдөөд байна, эм аваад өгөөч гэтэл банкны зээлийн чинь хугацаа болоод байна гээд дахиад зодсон. Ер нь байнга зоддог. Цагдаад нэг удаа мэдэгдэж 14 хоног баривчлагаанд явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,
гэрч С.Батсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Отгончулуунтай 10 хэд хоногийн өмнө уулзсан санагдаж байна, Уулзахад Отгончулуун надад Ариунаа архи уугаад байна, би гар хүрчихсэн түүнээс хойш би Ариунаатай уулзаж ярилцаагүй байна гэж хэлээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-41-42х/,
гэрч Ж.Түвшинжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 8-ны өглөө нөхөр зодсон гар өвдөөд байна гэж ирсэн. Гар нь хавдартай байх шиг байсан. Тэгээд 5000 төгрөг аваад явсан. 2019 оны 8 дугаар сарын 18-нд ажилдаа ирсэн. Манай зоогийн газарт Ариунаа сүүлийн 7,8 сар ажиллаж байгаа, ажилдаа сайн. Бид нарт мэдэгдэлгүй архи уучихсан байдаг, өөрөөр бол мэдэхгүй. Ариунаагийн хувьд лизингийн зээлтэй гэх шалтгаанаар өдөр өдөртөө цалингаас авдаг болохоор дэвтэр дээр тэмдэглэж явдаг юм ...” гэх мэдүүлэг /хх-44-45х/,
гэрч О.Түвшинбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг хамт амьдарч байхад аав ээжийг зодож байгаагүй. Харин байнга хэрүүл хийдэг байсан. Ээж маань байнга архи уудаг түүнээс болоод аав дургүй байдаг байсан. Уг нь янз бүрийн юм болбол над руу ярьдаг. Хааяа ээж согтуу ярьдаг. Хэдэн онд гэдгийг нь мэдэхгүй байна ээж согтуу явж байгаад хальтирч унаад хөлөө хугалж байсан. Дараа нь хэдэн онд билээ хашаанд дотроо унаад хамраа гэмтээж байсан ...” /хх-47-48х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9689 тоот дүгнэлт /хх-61х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-93х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-88х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ариунаад учруулсан гэм хорын хохиролд 450.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.