Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1066

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01056/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, *******ы ** тоотод оршин суух Б*** овогт А.М*** /РД: ***/-ын хүсэлттэй,

“Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А.М*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 1996 онд Л.Д*** танилцаж 1997 онд гэр бүл болсон. Анхны хүү Д.Г*** 1998 онд төрсөн.  Хоёр дахь хүүхэд М.А** 2008 онд төрсөн. Тухайн үед гэр бүлийн баталгаа олдоогүйн улмаас өөрийн нэрээрээ овоглож авсан. Одоо охин маань 8 настай, 2 дугаар ангид сурдаг. Ахтайгаа өөр овогтой байна гээд асуугаад байдаг болсон. 2008 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Ан***төрсөн эцэг нь Л.Д*** мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.  

                                                                                                                                        

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.М*** нь охин М.А*** төрсөн эцэг Л.Д*** мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

А.М*** нь охин М.А*** төрсний гэрчилгээг авахад гэрлэлтийн гэрчилгээ олдохгүй байсны улмаас өөрийн нэрээрээ овоглож авсан гэж тайлбарладаг болно.

Хүсэлт гаргагч А.М***, талийгаач Л.Д*** нар нь 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болон 1998 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн тэдний хамтын амьдралын хугацаанд 1998 онд хүү Д.Г***, 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин М.А*** төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон №168 дугаартай иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч А.А*** мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар багийн Засаг даргын 2016 оны ******* дугаартай албан бичиг, Л.Д*** нь нас барсан болох нь №**дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар М.А** нь талийгаач Л.Д** төрсөн хүүхдүүд мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан М.А*** төрсөн эцэг нь Л.Д*** мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ