Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 2020       03        05                                   2020/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

            улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911023390187 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Б.Б, 1993 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мастер шоп интернет дэлгүүрт хүргэлтийн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюут 5 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-446 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................................

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 45-06 УНЧ улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Ч.Жавхлантөгсийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31-385 тоотын гадна хүргүүлээд буухдаа гээгдүүлсэн Самсунг Эс-8 /Samsung S8/ загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 515.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Такситай явж байгаад өглөө нь утас олсон. Тэр гар утсыг хүнд нь буцааж өгөх гэсэн боловч цэнэг нь дуусаад унтарчихсан байсан. Тэгээд утсыг нь цэнэглээд асаасан чинь кодтой байсан. Тэгээд би тэр утсыг хадгалж байтал миний мэдэх ах таараад “гар утас худалдаж авах гэсэн юм” гэж хэлэхээр нь “надад ийм гар утас байна, та авах уу”  гээд үнээ тохироод мөнгийг нь сүүлд нь тэгж байгаад авахаар тохирсон. Удалгүй нөгөө ах над руу залгаад “Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс залгаад байна” гэж хэлэхээр нь би “миний дугаарыг өгчих” гэж хэлсэн” гэв.

Хохирогч Ч.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 120 мянгат Наадам центр орчмоос шөнийн 00 цагийн үед гар өргөж такси бариад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31-385 тоот гэртээ хүргүүлээд таксины мөнгө өгөөд буухдаа гар утсаа мартаж буусан юм. Тэгээд гэртээ ороод халаасандаа гар утас байхгүйг мэдээд тэр даруй эхнэрийнхээ утсаар өөрийн дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан бөгөөд маргааш өглөө болтол залгаад авахгүй байж байгаад унтарсан ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Гэрч Т.Энхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би энэ гар утсыг 2019 оны 08 билүү 09 сард нутгийн таньдаг дүү болох Баасандэмбэрэл гэх залуугаас авсан ...тэр үед би өөрийнхөө гар утсыг алдчихсан утасгүй болоод түүнийг хамт яваад гар утас авъя гэхэд Баасандэмбэрэл надад Самсунг Эс-8 загварын гар утас байгаа гээд бид хоёр хоорондоо үнэ ханшаа тохироод гар утас худалдан авахаар болоод мөнгийг ярьснаараа сүүлд нь өгөхөөр тохиролцож авсан юм ...Би уг гар утасны мөнгийг нь өгөөгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...гэртээ машинаа цэвэрлэж байгаад арын суудлын доод талд шалавчин дээр хар билүү хөх өнгийн Самсунг Эс-8 загварын гар утас байсныг олж аваад тухайн уг гар утас унтарсан байхаар нь машиныхаа урд талын хайрцаг дотор нь хийгээд явж байхад хэд хоногийн дараа урд өмнө хөдөө орон нутагт тээврийн жолооч ажил хийж байгаад танилцаж байсан зүс мэдэх ахтай таараад гар утас худалдаж авах гэсэн юм, намайг яваад өгөөч гэхээр нь би өөрийн олсон гар утсыг хэн нэгэн хайж ирэхгүй болохоор нь “надад ийм гар утас байгаа, та авах уу” гээд үнээ тохироод түүнд гар утсыг өгөөд мөнгийг нь сүүлд нь тэгэж байгаад өгөхөөр тохирсон байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-36-38х/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-30х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-16х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 45-06 УНЧ улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Ч.Жавхлантөгсийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31-385 тоотын гадна хүргүүлээд буухдаа гээгдүүлсэн Самсунг Эс-8 /Samsung S8/ загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 515.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.