| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01074/и |
| Дугаар | 1067 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01074/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р хороолол, **-р байрны ** тоотод оршин суух Б*** овогт О.Э*** /РД: ***, утас: ***/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Э*** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1979 онд Дархан хотын *******ийн заводод гагнуурчнаар ажиллаж байгаад 1982 оноос эргэх зуухны машинистаар орж ажиллаад 1992 онд үйлдвэр зогсох болж ажлаас гарсан. 1982 онд машинистаар шилжин ажилласан болон 1992 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал баримт байхгүй байна. Миний бие тэтгэвэр тогтоолгох болсон тул ажилласан жил хүрэхгүй байна. Иймд *******ийн заводад машинистаар ажилласан 9 жил 1 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Э*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
О.Э*** нь Дархан хотын *******ийн заводод 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан болох нь 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Дарханы керамзитын заводын даргын 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 253 дугаартай “Ажлаас түр чөлөөлөх” тухай тушаал, 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 240 дугаартай тушаал, 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаартай тушаал, гэрч *******ын “... О.Э*** нь 1979-1982 оны хооронд гагнуурчнаар, 1982-1992 оны хооронд зуухны машинистаар ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Б*** “... О.Э*** 1982-1992 оны хооронд эргэх зуухны машинистаар ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд О.Э***ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Э***/РД: ***/-ын Дархан хотын *******ийн заводод 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ