| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01078/и |
| Дугаар | 1068 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01077/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р хороолол, **-р байрны ** тоотод оршин суух Л.Н*** /РД: ****утас: ***/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Н***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Н*** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эх Д.Д***нь ******* *******ын уурхайд 1965 оны 6-р сарын 25-наас тоологч /пүүлэгч/-оор 5 жил 2 сар ажиллаж байсан. Өвчний улмаас 2016 оны 6 дугаар сарын 30-нд нас барсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан. Иймд ажиллаж байсан байдлыг нь хуулийн дагуу сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Н*** нь өөрийн эх Д.Д*** улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Д.Д***нь ******* *******ын уурхайд 1965 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тоологч /пүүлэгч/-оор ажиллаж байсан нь ******* Голын уурхайн даргын 1965 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 201 тоот Ажилд шинээр томилох тухай тушаал, Түлш-Эрчим хүчний үйлдвэр, Геологийн Яамны харьяа ******* *******ын нүүрсний уурхайн захиргааны 1969 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 142 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, Түлш-Эрчим хүчний үйлдвэр, Геологийн Яамны харьяа ******* *******ын нүүрсний уурхайн захиргааны 1970 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 299 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
Иймд Л.Н***гийн өөрийн эх Д.Д*** ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Н*** /РД: ****/-ын ******* *******ын уурхайд 1965 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тоологч /пүүлэгч/-оор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ