| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01078/и |
| Дугаар | 1069 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01078/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Алтангадасын ** тоотод оршин суух, Б*** овогт Ц.Ц***/РД: **/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1956 онд Дархан-Уул аймгийн Жимс ногооны сангийн аж ахуйд төрсөн. Бага дунд сургуулиа төгсөөд Илгээлтээр Жимс ногооны сангийн аж ахуйд 1970 оны 05-р сарын 25-наас ногоочноор ажилд орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 1982 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл 11 жил 10 сар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт уг тушаал бичигдсэн байгаа боловч Дархан-Уул аймгийн архиваас тушаалын лавлагаа авахад гарч ирэхгүй байгаа юм. Иймд тухайн үед надтай хамт Жимс ногооны сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан Хорлоо /утас: **/, үйлдвэрийн чанар шалгагч Т*** /утас: ***/ нарыг гэрчээр асууж миний Дархан-Уул аймгийн Жимс ногооны сангийн аж ахуйд 11 жил 10 сар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ц.Ц*** нь Дархан-Уул аймгийн ******* жимс, ногооны сангийн аж ахуйд 1970 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногоочноор ажиллаж байсан болох нь гэрч Т.Х*** “... Би 1977-1995 оны хооронд *******, жимс ногоо сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан. Ц.Ц*** нь тус сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан. Намайг ажилд ороход Ц.Ц*** нь ногоочноор ажиллаж байсан. Тэгээд бид хамт 1995 он хүртэл хамт ажилласан ....” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Т*** “... Би 1978-1995 оны хооронд *******, жимс ногоо сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан. Ц.Ц*** нь тус сангийн аж ахуйд ногоочноор намайг бага байхаас л ажиллаж байсан. Тэгээд бид хамт 1995 он хүртэл хамт ажилласан......” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.Ц***гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б... Ц.Ц***/РД: ***/-ийн Дархан-Уул аймгийн ******* жимс, ногооны сангийн аж ахуйд 1970 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ