Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ш.Наранчимэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э 

Шүүгдэгч: А.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Агийн Бд холбогдох эрүүгийн 1912006040321 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,, оны ,, дугаар сарын ....-ны өдөр Архангай аймгийн....... суманд төрсөн, эрэгтэй, ,,, настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг,  ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ..........................оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгийг хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, тус аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Агийн Б/АЯ....................../ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газраас зөвшөөрөлгүй 1.9794 метр куб мод бэлтгэж, байгаль орчинд 77196 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн ,,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мын өгсөн: 

“...Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлдсэн байна гэдгийг цагдаагийн байгууллагаас сонсож мэдсэн. Ямар хүмүүс хир их хэмжээний мод бэлдснийг нь мэдэхгүй байна. Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газар нь шинэсэн ой бүхий уул байдаг бөгөөд Батцэнгэл сумаас 40 км, аймгийн төвөөс бас 40 орчим км зайнд байрлах уул юм. Хохирлын үнэлгээгээр гарсан мөнгийг манай сумын торгуулийн данс 100011000988-д тушаалгах ёстой бөгөөд торгуулиа төлчихвөл гомдол санал байхгүй. Одоогоор торгууль төлөгдөөгүй байгаа. Манай сум 2019 оны 08 сард мод бэлдэх зөвшөөрөл олгоогүй байсан. А.Б гэх хүн надаас мод бэлдэх эрхийн бичиг авч байгаагүй. Би Батцэнгэл сумын Баян-Уул багийг хариуцдаг болохоор мэдэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/ 

 

          *Гэрч Х.Бы өгсөн: 

           “...Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2019 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагаас 10 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэл хугацаанд олон нийтийн цагдаа А.Эын хамтаар шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Донойн гүүрний орчимд үүрэг гүйцэтгэж байтал мод ачсан машин явж байсан учир зогсоон шалгатал 63-37 АРА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн мод ачсан тээврийн хэрэгслийг Доржийн Мэ гэх хүн жолоодон явсан бөгөөд хажуу талд нь А.Б гэх хүн сууж явсан. Би дээрх хүмүүсээс машины, жолоочийн, модны зэрэг бичиг баримтыг шалгуулахыг шаардтал модонд бичиг баримт аваагүй, А.Б гэх хүний модыг би тээвэрлэн явж байна гэж жолооч Д.Мэ нь тайлбарлан ярьж байсан. Тийм учир мод ачсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан.  Намайг зогсоон шалгах үед А.Б, Д.Мэ нар мод бэлтгэх эрхийн бичгийг Батцэнгэл сумаас авах ёстой байсан тэрийгээ авч чадаагүй гэж хэлсэн. Тийм учир тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/ 

 

           *Гэрч Д.Мийн өгсөн: 

           “...Манай нутгийн залуу А.Б нь 2019 оны 10 сарын 06-ны өдөр манай гэрт ирж уулзаад аймгийн төвийн гэр рүү мод оруулах гэсэн юм таны машинд шатахуун хийгээд өгье өвөлжөөн дээр байгаа модыг ачаад яваад өгөөч гэж гуйсан. Би А.Бас мод чинь зөвшөөрөлтэй юм уу гэж асуухад би 2019 оны 08 сард хадлангийн үеэр модоо бэлдсэн бөгөөд мод бэлдэх зөвшөөрлөө авчихсан байгаа гэж надад хэлсэн. Би зөвшөөрч А.Бас 10 литр түлшний мөнгө аваад тэр оройдоо Эрдэнэбулган сумын нутаг Цагаан ус гэх газарт очиж өвөлжөөний хашаан дээр байсан А.Бын модыг өөрийнхөө Бонго жи 2 маркийн 63-37 ара улсын дугаартай авто машин дээр ачаад 2019 оны 10 сарын 07-ны өглөө аймгийн төв рүү орж яваад цагдаа зогсоотол А.Б нь модны бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгээд миний машиныг модтой нь хамт журмын хашаа руу хийсэн. Би мод бэлдэх тээвэрлэх зөвшөөрөлтэй гэж бодоод шууд цагдаа нарыг дохиход нь зогссон юм. Би өвөлжөөн дээр байсан модыг нь ачиж аймгийн төв рүү явж байгаад цагдаад баригдсан. Миний машин хуучин машин бөгөөд 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд монголд орж ирсэн 11 жил унаж хэрэглэж байгаа машин, гадна харагдах байдал хуучин, мотор хроп чадал муутай учир 1 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/ 

 

          *Гэрч А.Эын өгсөн: 

          “...Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2019 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагаас 10 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэл хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Бы хамтаар авто машинтай шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Донойн гүүрний орчимд үүрэг гүйцэтгэж байтал мод ачсан 63-37 АРХ улсын дугаартай цагаан өнгийн бонго маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгатал Д.Мэ гэх хүн машин жолоодож явсан бөгөөд мод бэлтгэх эрхийн бичиг баримтгүй байсан учир тээврийн хэрэгслийг тээврийн түр саатуулах байранд хийж ажилласан. Д.Мэ нь ярихдаа А.Б гэх хүний модыг ачиж явж байна гэж хэлсэн. Д.Мэ, А.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/ 

 

         *Гэрч И.Шийн өгсөн: 

         “...Манай нутгийн танил залуу болох А.Б нь 2019 оны 08 сарын сүүлээр буюу хадлан авах үеэр ирж надтай уулзаад би Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэдэг газарт мод бэлдсэн байгаа, тэрийгээ өвөлжөөн дээр буулгах гэсэн юм гээд байсан. Би А.Бас мод чинь зөвшөөрөлтэй юм уу гэж асуутал зөвшөөрөлтэй ямар ч асуудалгүй гээд байхаар нь Далт гэх газраас А.Бтай хамт өөрийнхөө машинаар яваад модыг татаж өвөлжөөн дээр нь буулгасан. Тухайн газар нь манай гэрийн хажууханд байдаг. Тэгтэл уг модыг А.Б нь манай нутгийн Д.Мэ ахыг гуйж ачуулаад аймгийн төв рүү орж яваад цагдаад баригдсан гэсэн би өөр зүйл мэдэхгүй. Би А.Бын мод бэлдсэн газрыг зааж өгч чадна. Би А.Бын модыг машинтай ачих гээд очиход А.Б нь Далт гэх газарт уулын модны зах хэсэгт 3 ширхэг мод унагаад тэрийгээ тайрч бэлдсэн байсан. Би тэр нутгийн хүн болохоор одоо тухайн мод байсан газрыг зааж өгч чадна. Би А.Быг хэнтэй хамт мод бэлдснийг мэдэхгүй байна. Би өөрийн портер маркийн 20-52 АРА улсын дугаатай машинаар А.Бын модыг зөөж өгсөн. Би А.Бын модны зөвшөөрлийг хараагүй. А.Б модны бичиг авчихсан гэж надад хэлсэн бөгөөд надад тэр бичгээ харуулаагүй. Би А.Быг модны зөвшөөрөлтэй юм байна гэж бодоод модыг нь уулнаас буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/ 

 

         *Яллагдагч А.Бын өгсөн: 

          “...2019 оны 08 сард буюу өвс хадлан бэлдэх үеэр найз нөхдийнхөө өвсийг хадаж өгсөн. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газарт өвс хадсан бөгөөд өвлийн цагт хэрэглэх модоо өөрөө ганцаар яваад бэлдсэн. Би ганцаараа гар хөрөөгөөр 3 ширхэг хуурай  униаг мод хөрөөдөж бэлдсэн бөгөөд өөрийн найз И.Шийг өвс тээвэрлэж байгаад хоосон буцах үед нь миний модыг хашаан дээр буулгаад өгөөч гэж хэлээд модоо хашаан дээр буулгасан. Би найз И.Шид өөрийн модыг зөвшөөрөлтэй гэж хэлээд хашаан дээр буулгасан. Тэгээд 2019 оны 10 сарын эхээр аймгийн төв рүү модоо оруулах гээд нутгийн ах Д.Мийг гуйгаад ээжийнхээ хашаанд мод оруулах гэсэн юм та нэг дэх өдөр ажил эхлэхээр хүүхдүүдээ аймгийн төв рүү оруулж өгөхдөө миний модыг машин дээрээ тавиад орчихооч би бензиний мөнгө өгнө гэж гуйсан. Д.Мөнх- Эрдэнэ ах надаас модны зөвшөөрөл чинь байгаа юм уу гэж асуухаар нь надад зөвшөөрөл нь байгаа гэж хэлээд машин дээр нь ачиж зөөвөрлөн явж байгаад өглөө 8 цагийн үед аймгийн төв рүү орж ирж байхдаа цагдаад баригдсан. Би модны эрхийн бичиггүй гэдгээ цагдаад хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлөх болно. Миний ээж аймгийн төвд хүүхдүүд харж амьдардаг бөгөөд түлшний модыг нь оруулж өгөх гэж мод бэлдсэн. Модны зөвшөөрөл аваагүй нь миний буруу. Би ганцаараа бэлдсэн. Би унасан, унаанг модыг хөрөөдсөн, би ганцаараа мод хөрөөдөж чадна багаасаа л мод хөрөөдөж явсан. И.Ш миний модыг машинаар ачсан болохоор сайн мэдэж байгаа, зааж өгсөн моднууд нь мөн байна лээ. Би 3 ширхэг газар унасан байсан унаанг модыг хөрөөдөж бэлдсэн. Тэрнээс босоо мод унагаагүй. Би мод бэлдэх эрхийн бичгээ авчихсан байгаа гэж И.Ш, Д.Мэ нарт худлаа ярьчихсан. Одоогоор хохирол төлбөрөө төлөөгүй байгаа. Удахгүй төлөх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-59 дүгээр тал/

 

         *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бн”...1.9794 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 едрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж шинэс /хуурай мод/ 39000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 77196.6 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 42-43 дугаар тал/ 

 

           *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 08 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн далт гэх газраас А.Б зөвшөөрөлгүй 1.9794 метр куб мод бэлтгэж, байгаль орчинд 77196 төгрөгний хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Б үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мын”...Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлдсэн байна гэдгийг цагдаагийн байгууллагаас сонсож мэдсэн. Хохирлын үнэлгээгээр гарсан мөнгийг манай сумын торгуулийн данс 100011000988-д тушаалгах ёстой бөгөөд торгуулиа төлчихвөл гомдол санал байхгүй. Одоогоор торгууль төлөгдөөгүй байгаа. Манай сум 2019 оны 08 сард мод бэлдэх зөвшөөрөл олгоогүй байсан. А.Б гэх хүн надаас мод бэлдэх эрхийн бичиг авч байгаагүй. Би Батцэнгэл сумын Баян-Уул багийг хариуцдаг болохоор мэдэж байна...” гэх мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч Х.Б, А.Э нарын ”...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Донойн гүүрний орчимд үүрэг гүйцэтгэж байтал мод ачсан машин явж байсан учир зогсоон шалгатал 63-37 АРА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн мод ачсан тээврийн хэрэгслийг Доржийн Мэ гэх хүн жолоодон явсан бөгөөд хажуу талд нь А.Б гэх хүн сууж явсан. Би дээрх хүмүүсээс машины, жолоочийн, модны зэрэг бичиг баримтыг шалгуулахыг шаардтал модонд бичиг баримт аваагүй, А.Б гэх хүний модыг би тээвэрлэн явж байна гэж жолооч Д.Мэ нь тайлбарлан ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мийн”... А.Бын модыг өөрийнхөө Бонго жи 2 маркийн 63-37 ара улсын дугаартай авто машин дээр ачаад 2019 оны 10 сарын 07-ны өглөө аймгийн төв рүү орж яваад цагдаа зогсоотол А.Б нь модны бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгээд миний машиныг модтой нь хамт журмын хашаа руу хийсэн. Би мод бэлдэх тээвэрлэх зөвшөөрөлтэй гэж бодоод шууд цагдаа нарыг дохиход нь зогссон юм. Би өвөлжөөн дээр байсан модыг нь ачиж аймгийн төв рүү явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг, гэрч И.Шийн ”...Уг модыг А.Б нь манай нутгийн Д.Мэ ахыг гуйж ачуулаад аймгийн төв рүү орж яваад цагдаад баригдсан гэсэн би өөр зүйл мэдэхгүй. Би А.Бын модыг машинтай ачих гээд очиход А.Б нь Далт гэх газарт уулын модны зах хэсэгт 3 ширхэг мод унагаад тэрийгээ тайрч бэлдсэн байсан. Би тэр нутгийн хүн болохоор тухайн мод байсан газрыг зааж өгч чадна. Би өөрийн портер маркийн 20-52 АРА улсын дугаатай машинаар А.Бын модыг зөөж өгсөн. Би А.Бын модны зөвшөөрлийг хараагүй. А.Б модны бичиг авчихсан гэж надад хэлсэн бөгөөд надад тэр бичгээ харуулаагүй. Би А.Быг модны зөвшөөрөлтэй юм байна гэж бодоод модыг нь уулнаас буулгаж өгсөн...”гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 77196 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч А.Бын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлз заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.Иймд шүүгдэгч А.Быг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 77.196 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг /77196*3=231588/  хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун наян найман мянган төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан тул шүүгдэгчээс 231588 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. Мөн шүүхээс шүүгдэгч А.Быг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-37 АРА улсын дугаартай Бонго-2 маркийн автомашин нь Д.Мэ гэх хүний эзэмшилийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 231.588 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.268.412 төгрөг болон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 191100 төгрөгийн үнэлгээ бүхий 1.9794 метр куб модыг тус тус улсын орлогод оруулахаар, хэрэгт битүүмжлэгдсэн 63-37 АРА улсын дугаартай Бонго-2 маркийн автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Д.Мэд буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч А.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Б овогт Агийн Быг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 49 дугаар тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч А.Бас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан авч шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 231.588/хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун наян найм/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 1.268.412/нэг сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 191.100/нэг зуун ерин нэгэн мянга нэг зуу/  төгрөгийн үнэлгээ бүхий 1.9794 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.  

               

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 63-37 АРА улсын дугаартай Бонго-2 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.М -д /регистрийн дугаар .../  буцаан олгож, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

              

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

  9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР