Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1070

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01080/и

 

  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, *******ы ** тоотод оршин суух Б** овогт Л.Х***/РД: **/-ийн хүсэлттэй,

 

 “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Х***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Х*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Дарханы тээврийг удирдах газарт 1987 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа учир ажилласан байдал тогтоогдохгүй байгаа юм. Тээврийг удирдах газарт ажиллаж байсантай холбоотой материал бүрэн байгаа тул 1991 оны 02 сарын 01-нээс 1998 оны 10 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Дархан хотын ******* баазад *******, орлогын *******ын *******, шугамын *******ээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Х*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Х*** нь Дархан хотын тээврийг удирдах газарт 1987 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Дархан хотын ******* баазад 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Л.Х*** нь Дархан хотын ******* баазад 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд *******, орлогын *******ын *******, шугамын *******ээр тус тус ажиллаж байсан болох нь №036844 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан хотын ******* баазын даргын 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Ээлжийн амралтыг олгох тухай тушаал, гэрч Б.А***, П.Б*** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Л.Х***ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б*** овогт Л.Х*** /РД: **/-ийн Дархан хотын ******* баазад 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд *******, орлогын *******ын *******, шугамын *******ээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧМ.ОЮУНЦЭЦЭГ