| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01081/и |
| Дугаар | 1072 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 1072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01081/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******-р баг, ****** тоотод оршин суух*******ын ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“******* ******* дэлгүүрийн эзэн *******г эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тус дэлгүүрт нийт 1,152,400 төгрөгийн барааг зээлээр нийлүүлсэн. ******* нь тухайн үед Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******-р хороонд байрлах ******* ******* худалдааны төвд ******* ******* нэртэй дэлгүүрийг ажиллуулж байсан. Барааг зээлээр авснаас хойш мөнгө төгрөг огт өгөөгүй бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Утасны дугаарууд нь *******, *******. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь ******* ******* дэлгүүрийг ажиллуулж байсан *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******-р хороонд байрлах ******* ******* худалдааны төвд байрлах ******* ******* нэртэй дэлгүүрийг ажиллуулж байсан бөгөөд одоо уг хаягандаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Б.******* нь тус шүүхэд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороонд байрлах ******* ******* худалдааны төвд байрлах ******* ******* нэртэй дэлгүүрийг ажиллуулж байсан Гэцэнпэлчингийн Нарантуяа /утас: *******, *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. *******гийн оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Б.******* /утас: 95979527/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ