Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 400

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Иргэдийн төлөөлөгч Ц.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ү холбогдох 1906 04669 2165 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хорих ялыг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 1 cap хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 21 жил 6 cap хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Н.Ү .

 

          Шүүгдэгч Н.Ү нь 2019 оны 8 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харилцааны улмаас Б.Занабазартай маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний хэвлийд хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт

холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүгдэгч Н.Ү нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт өвчнөөр нас барсан болох нь 0000243849 дугаартай нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.

           

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр шүүгдэгч Н.Ү холбогдох 1906 04669 2165 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

            Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                        ТОГТООХ нь:

           

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д шүүгдэгч Н.Ү холбогдох 1906 04669 2165 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Занабазар нь гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-д зааснаар шүүхийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                           

                                        

                       ДАРГАЛАГЧ                         Э.ЧИНГИС     

                                    

 

                                     ШҮҮГЧИД                          Н.БААСАНБАТ    

 

 

                                                                                Ц.АМАРГЭРЭЛ