| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01092/и |
| Дугаар | 1076 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01092/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сум,****** дугаар баг, ******* ****** дугаар хэсэг,****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын хүсэлттэй,
“Улсад ажиллаж жил” тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ерөө сангийн аж ахуйд 1978 оны 06 сарын 27-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тракторчноор ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Г.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тракторчноор ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймаг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тэмдэгт Ерөөгийн сангийн аж ахуйн даргын 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаартай “Ажилд томилох” тухай тушаал, №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч *******ийн “... Г.******* нь 1978-1997 онд тракторчин, үтрэмийн нормчноор тус тус ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Г.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
D:\Bvv ustga\Shiidver\Ontsgoi ajillagaa\Ajillasan jil\Saruulbaatar.doc
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ