| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 407 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.4., 13.5.2.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, Ц.Амаргэрэл, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Иргэдийн төлөөлөгч Ц.Нямдорж,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувд, түүний өмгөөлөгч И.Арвинтариа,
Шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Б.Баярням нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г т холбогдох эрүүгийн 1906 00000 0776 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кузов засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Г.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,
2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор болон биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, цаасны хутга хэрэглэн өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Гэхдээ бэлгийн харилцааны буюу хүчингийн асуудал байгаагүй. Би цохиж, айлган сүрдүүлэн зураг авсан үнэн. Миний буруу намайг уучлаарай.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувд мэдүүлэхдээ: “...Тухайн үед 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр охин маань “хичээлээсээ одоо тарлаа” гэж над руу ярьж байсан. Би тэр үед “гадаа гоё байна, алхаад ир” гэж хүүхэддээ утсаар хэлсэн. Би 1 цаг 30 минутын үед залгахад дуудангуутаа тасалсан. Хоёр цагийн үед охиноо бүр ирэхгүй болохоор нь би сургууль руу нь очоод ангийн хүүхдээс нь асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Би тэр даруй 2:00 цагт цагдаад мэдэгдсэн. Би хүүхдээ хайж явж байгаад гэртээ ирэхэд манай охин гэртээ ирэхдээ формоо бариад цус нөж болсон байдалтай ирсэн. Манай охины хамрын яс нь гэмтсэн, сэтгэл санаа нь хүнд байгаа. Шүүгдэгч Г.Г уучлалт гуйсан зүйл байхгүй. Шүүгдэгч 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би охиныхоо хамрыг эмчлүүлнэ. Үнэхээр их гомдолтой байна. Би нийт 11.975.580 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Шүүхийн дансанд байгаа 610.000 төгрөг хасагдана. Сэтгэл заслын эмчилгээнд 2.888.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, эмчилгээний зардал 356.120 төгрөг, эмчилгээ хийлгэхэд гарсан шатахууны зардал 121.000 төгрөг, сэтгэл заслын эмчилгээнд 420.260 төгрөг, телефоны зардалд 19.000 төгрөг нийт бодит зардал 2.416.380 төгрөг болж байна. Цаашид гарах эмчилгээний зардал буюу сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах зардал нь 2.888.000 төгрөг байна. Энэ зардлаа нэмээд 5.304.380 төгрөгийн бодит зардал гарсан. Үлдсэн 6.671.200 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилнэ. Нийт 11.975.580 төгрөгийг нэхэмжилж байгаагаас одоогийн байдлаар 10.365.580 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр иргэн М.Сувдаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-15/, насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалагийн өгсөн мэдүүлэг /1хх-43-46/, нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-116/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-30-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4331 дугаартай дүгнэлт /хх-57/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн дүгнэлт /1хх-71-73/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-165-166/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-80-81/, шүүгдэгч Г.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас лавлагаа /1хх-53/, гэрч Г.Баярын өгсөн мэдүүлэг /1хх-52-53/, гэрч Г.Урантуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-54/, Г.Г ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-98/, шинээр Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт 1 хуудас зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,
2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор болон биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,
мөн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, цаасны хутга хэрэглэн өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалагийн өгсөн: “....2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 13 цаг 40 минутын үед сургуулиа тараад гэртээ харих гээд Дарь Эхийн шинэ замын хажууд гэр рүүгээ өгсдөг гудамжны буланд явж байхад миний араас жижиг суудлын машин хүрч ирсэн ба уг машины жолооч надад хандаж “дөхөх үү” гэж асуусан. Ингээд тэр ах манай гэрийн гадаа ирж зогсоод “энэ танай гэр юм уу” гэж асуухаар нь би “тиймээ, энэ манай гэр” гэж хэлээд машинаас нь буух гэсэн чинь уг машины хоёр талын хаалга нь цоожтой байсан. Тэгтэл тэр ах намайг машинаасаа буулгахгүй шууд гэрийн хажуу талаар өнгөрөөд дээшээ уул өөд өгсөхөөр нь би машинаас буух гээд хаалгануудыг нь татаж үзээд цонхыг нь цохисон чинь тэр ах эргэж хараад миний нүүрэн тус 4-5 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэр ах миний хамарнаас цус гарч байхыг хараад “май энүүгээр арч” гээд элгэн алчуур өгсөн ба би алчуураар нь цусаа арчиж байтал манай ээж миний утас руу дохисон чинь тэр ах миний утсыг булааж аваад урд талдаа тавьчихсан. Ингээд тэр ах намайг дагуулаад гэр хороолол дундуур явж байгаад нэг гудамжинд ороод шонгийн модны хажууд зогсоод “машины ус халаад байна” гэж хэлээд над руу эргэж хараад “ах нь ганц харчихая” гээд миний өмдийг тайлах гээд байхаар нь би өмдөө тайлаагүй. Тэр ах надад хандаж байн байн “ганц хараатхая, хэрэв харуулахгүй бол чамайг зарчихна шүү” гээд байхаар нь би айсандаа болоод өмдөө тайлсан чинь тэр ах “хоёр хөлөө алцайлга” гэж хэлээд өөрийнхөө өмдийг тайлангуутаа “ганц тавьчихая” гээд миний хажууд суух гээд байсан. Тэгэхээр нь би уурласан чинь тэр ах миний хажууд суухаа болиод урд талынхаа суудал дээр суугаад надаас “чиний хөх ургасан юм уу” гээд асуугаад миний биеийг нэг гараараа илээд миний бэлэг эрхтнийг оролдоод байсан. Дахиад миний хувцсыг тайлуулсан. Тэгээд тэр ах миний хувцсыг тайлуулчихаад цагаан өнгийн дэлгэц нь хагарчихсан гар утсаараа миний нүцгэн зургийг аваад бичлэг хийгээд байсан. Мөн миний цүнхийг онгойлгоод миний дэвтрийн хаягны зургийг авсан. Тэр ах “би чиний зургийг авчихсан байгаа, чи хэрвээ цагдаад мэдэгдэх юм бол би энэ зурагнуудыг чинь фейсбүүкт тавьж, нэр хүндийг чинь гутаана. Хэрэв чамайг цагдаад мэдэгдэхгүй ээж аавдаа цохиулаад байж байхад нэг ах миний утсыг авч өгсөн гэж хэлэх юм бол би чиний зурагнуудыг 4-5 хоногийн дараа устгана” гэж хэлж байсан. Тэр ах сүүлдээ өөрийнхөө өмдийг тайлаад “хэрэв чи миний бэлэг эрхтнийг оролдохгүй юм бол би чиний бэлэг эрхтнийг оролдоно” гээд миний бэлэг эрхтнийг хэлээрэй долоогоод сүүлдээ “чи өөрийнхөө бэлэг эрхтнийг оролд” гээд байсан. Сүүлдээ тэр ах “чи хувцсаа өмс” гээд миний хувцсыг өмсүүлээд нэг гудамжинд очиж зогсоод цаасны хутга барьчихаад “чи машины дугаар харж болохгүй шүү, хэрэв чи болсон явдлын талаар цагдаад очиж хэлэх юм бол би чамайг хаанаас ч олоод нүдийг чинь ухаад хоолойг чинь хэрчинэ шүү, чи цаанаа байгаа шонгийн мод хүртэл эргэж харалгүй яв, би чамайг тэр шонгийн модон дээр очсон хойно чинь явна” гээд сүрдүүлээд байхаар нь би айгаад эргэж харалгүй шууд цаашаа зугтаагаад явсан. Миний нүүрэнд учруулсан гэмтлийг бол тэр ах учруулсан бөгөөд миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон.” /хх-43-46/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4331 дугаартай дүгнэлтэд:
1. О.Болортунгалагийн биед хамар ясны зүүн талын хажуу ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.
5. О.Болортунгалагийн охин хальс гэмтэлгүй байна. Үзүүлэгчийн үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
6. Үзүүлэгчийн шулуун гэдэсний амсар орчим гэмтэл тогтоогдсонгүй. Шулуун гэдэснээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.
7. О.Болортунгалаг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
8. О.Болортунгалаг нь 1-р бүлгийн цустай байна.” /хх-60/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 4331 дугаартай дүгнэлтийн нэмэлт 690 дугаартай дүгнэлтэд:
1. О.Болортунгалагийн биед хамар ясны зүүн талын хажуу ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гараар цохигдох үед үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-65-66/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 276 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. Г.Г нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна.” /хх-70-71/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 732 дугаартай дүгнэлтэд:
1. О.Болортунгалаг нь одоогоор сэтгэцийн хувьд Сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна.
2. О.Болортунгалаг нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр бусдад хүчирхийлүүлсэний улмаас Сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй болсон байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээгээр гэмтлийн зэргийг тогтоох боломжтой.
3. Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтат эмгэг хэмээх сэтгэцийн эмгэг нь хэдий хугацаанд ямар эмчилгээ хийлгэж байж хэвийн байдалд орох боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй юм.
4. О.Болортунгалаг нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
5. F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтат эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгийн онош нь ДЭМБ-аас баталсан олон улсын өвчний 10-р ангилалын 5 дугаар бүлэг буюу сэтгэцийн зан төрхийн эмгэгт хамаарна. /хх-75-76/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2454 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн алчуур дээр эр бэлгийн эс илрээгүй, цус илэрсэн.
2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.
3. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороор О.Болортунгалагийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /хх-83-84/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г ийн яллагдагчаар өгсөн: “...Би тэр охинтой бэлгийн харьцаанд бол ороогүй. Зүгээр хувцасыг нь тайлаад бол оролдсон. Дээр нь өөрийнхөө бэлэг эрхтэнийг бариулсан. Тэр охин өөрөө “би хүнтэй унтаж үзээгүй” гэж хэлж байсан. Би тэр охиныг аваад явж байх замдаа хашгираад байхаар нь нэг удаа хамар руу цохисон. Тэр үед л айсан байх. Мөн дээр нь “нүцгэн зургийг нь фейсбүүк дээр тавина” гэж дарамталсан. Би ямар нэгэн байдлаар биедээ хутга авч яваагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” /хх-142-143/ гэх мэдүүлэг....Би зарим зүйлийн талаар тайлбарлан хэлнэ. Хэргийн тухайд буюу тухайн үед болсон үйл явдлын талаар бол урьд нь зөндөө олон удаа мэдүүлэг өгсөн байгаа. Хохирогч О.Болортунгалаг өөрөө мэдүүлэг өгөхдөө намайг оролдсон, миний бэлэг эрхтэнийг долоосон, цаасны хутга тулгаж айлгасан гээд болсон нөхцөл байдлыг улам хүндрүүлж мэдүүлээд байна. Яг үнэн хэрэг дээрээ бол хохирогчид цаасны хутга тулгаагүй, бэлэг эрхтэнг нь долоож түүнийг оролдоогүй юм. Миний хувьд хохирогчийг гараараа цохиж хамарнаас нь цус гаргасан. Хувцсаа тайл гэж хэлээд хувцсыг нь тайлуулан хагас нүцгэн байхад нь өөрийн гар утсаараа гэрэл зургийг нь авсан. Авсан зургаа фейсбүүк дээр тавина гэж хэлсэн нь үнэн гэдгээ л хэлмээр байна.” /хх-2хх-109-110/ гэх мэдүүлэг,
Иргэн М.Сувдаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-9/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-15/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-29/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-30-38/,
Нас тоолсон тухай тэмдэглэл /2хх-116/,
Насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалагийн төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-48/,
“Лазер Мэд” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /1хх-64/,
Хохирлын баримтууд, өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-128, 178-208, 1хх239-2хх-22/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-112/,
Шүүгдэгч Г.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,
2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор болон биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,
мөн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Болортунгалагийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, цаасны хутга хэрэглэн өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувд нарын өгсөн мэдүүлгүүд, Г.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4331, 2454 дугаартай дүгнэлтүүд, нэмэлт 690 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 276, 732 дугаартай дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас тоолсон тухай тэмдэглэл, хохирлын баримтууд, өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлэх хуулийн зохицуулалттай.
Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэдэгт бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн байх ба бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсаныг ойлговол зохино.
Монгол Улс нэгдэн орсон Олон Улсын “Хүүхдийн эрхийн тухай” Венийн конвенцийн 34 дүгээр зүйлд “Оролцогч улсууд хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих, хууль бус аливаа ажиллагаанд татан оролцуулах бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Энэ зорилгоор оролцогч улсууд хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон талт шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүргийг Олон улсын өмнө хүлээдэг. Энэ утгаараа ч Монгол Улс Олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г ийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүүхэд байх эрхийг боогдуулж” бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг далимдуулж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээд нь хохирогчийн идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хэлнэ.
“Заналхийлэх” гэмт хэрэг гэж хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Г нь бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Иймд дээрх журмын дагуу бага насны хохирогч О.Болортунгалагийн өмгөөллийн үйлчилгээний хөлс нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр тохиролцож, гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Г.Г ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдад олгуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас
баталж, Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №07 /1109/ дугаарт хэвлэжээ.
“Монгол Улсын Үндсэн хууль”-ийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 53.10 дахь хэсэгт: “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж, ... тус тус нэмсүгэй гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувд нь 11.975.580 /арван нэг сая есөн зуун далан таван мянга таван зуун ная/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Г нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад 610.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдын нэхэмжилсэн 10.365.580 /арван сая гурван зуун жаран таван мянга таван зуун ная/ төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангасан сэтгэл заслын эмчилгээ 2.888.000 /хоёр сая найман зуун наян найман мянга/ төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, эмчилгээний зардал 356.120 /гурван зуун тавин зургаан мянга нэг зуун хорь/ төгрөг, эмчилгээ хийлгэхэд гарсан шатахууны зардал 121.000 /нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөг, сэтгэл заслын эмчилгээ 420.260 /дөрвөн зуун хорин мянга хоёр зуун жар/ төгрөг, телефоны зардалд 19.000 /арван есөн мянга/ төгрөг нийт 5.304.380 /таван сая гурван зуун дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг шүүгдэгч Г.Г ээс гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Иймд дээрх журмын дагуу бага насны хохирогч О.Болортунгалагийн өмгөөллийн үйлчилгээний хөлс нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр тохиролцож, гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Г.Г ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдад олгуулах нь зүйтэй байна.
Харин бага насны хохирогч О.Болортунгалаг, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувд нарын сэтгэл санааны хохирол болох 6.671.200 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 2.200.000 төгрөгийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүгдэгч Г.Г ийн хувьд ноогдох хөрөнгөнөөс албадан гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял шийтгэл тус тус оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 720 нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногтой дүйцүүлэн тооцож, нийт 90 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д зааснаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял шийтгэлүүдийг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 334 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Гранд макс маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасны хутга 1 ширхэг, цайвар өнгийн илгэн алчуур 1 ширхэг зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногтой дүйцүүлэн тооцож, нийт 90 /ер/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Г.Г т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ялыг дүйцүүлэн оногдуулсан 90 /ер/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх нийт ялын хугацааг 17 /арван долоон/ жил, 90 /ер/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Г т оногдуулсан 17 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г ийн урьд цагдан хоригдсон 334 /гурван зуун гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Гранд макс” маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасны хутга 1 ширхэг, цайвар өнгийн илгэн алчуур 1 ширхэг зэргийг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Г.Г ээс 4,694,380 /дөрвөн сая зургаан зуун ерөн дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалаг /регистрийн дугаар УЛ05301042/, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувд /регистрийн дугаар СЧ67031566/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоот/ нарт олгосугай.
9. Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 610,000 /зургаан зуун арван мянгаy/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянгаy/ төгрөгийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүгдэгч Г.Г ийн хувьд ноогдох хөрөнгөнөөс албадан гаргуулсугай.
11. Насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалаг, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувд нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
12. Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Ц.АМАРГЭРЭЛ