| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01083/и |
| Дугаар | 1077 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01083/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар багт байрлах, *******, ******* банкны ****** салбарын хүсэлттэй,
“*******г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *******, ******* банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлдэгч ******* нь *******, ******* банкны Дархан салбартай 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл оршин суугаа хаягандаа байхгүй, утас нь холбогдох боломжгүй, утсаа авахгүй байгаа. Зээлдэгчийн төрсөн охин Б.Энэрэлтэй утсаар холбогдоход хаана байгааг нь би мэдэхгүй гэж хэлдэг. Зээл авах үед Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж 34 дүгээр байр,14 тоотод оршин сууж байсан. Иймд ******* овогтой Бямбасүрэн /РД: *******/-г эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *******, ******* банкны Дархан салбар нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** дугаар хороо, Бага тойруу гудамж, ****** дүгээр байр, ****** тоотод оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягандаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж 34 дүгээр байр, 14 тоотод оршин сууж байсан Авгасууд овогт *******ын Бямбасүрэн /РД: *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******ын Бямбасүрэн /РД:*******/-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Авгасууд овогт *******ын Бямбасүрэнгийн оршин суугаа газрын хаягийг тогтоосны эцэст нэхэмжлэгч *******,******* банкны Дархан салбарт мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ