| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01084/и |
| Дугаар | 1078 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01084/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг, ****** дугаар байрны ******тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ын хүсэлттэй,
“Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хөдөлмөрийн дэвтэр дээр төрсөн он сар өдрийг минь 1956 оны 10 дугаар сарын 26 гэж буруу бичсэн мөн нийгмийн даатгалын дэвтэрт регистрийн дугаарыг минь ******* гэж буруу бичсэн байгаа тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруугаас болж миний эрх ашиг зөрчигдөж байна. Иймд 1979 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан 1979 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн ******* /РД: *******/ мөн болох нь иргэний үнэмлэх, ******* дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Н.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
заасныг баримтлан 1979 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн ******* /РД: *******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ