Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1079

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01089/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

“Хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Миний бие 2001 оноос талийгаач нөхөр *******той хамтран амьдарч эхэлсэн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нөхөр маань өвчний улмаас нас барсан. Иймд нөхөр *******той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.

                                                                                                                                        

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь талийгаач нөхөр *******той хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

******* нь нас барсан бөгөөд хүсэлт гаргагч Б.******* талийгаач ******* нар нь хамтран амьдарч байсан болох нь Дархан сумын багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолт, Дархан сумын 7 дугаар багийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1623 дугаартай тодорхойлолт, охин Бямбадоржийн Оюунсүрэнгийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******ийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон №******* дугаартай нас барсны гэрчилгээ, гэрч Х.*******ын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

           

Иймд Б.*******гийн талийгаач нөхөр *******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ын ******* /РД: *******/, Шаазган овогт Идээгийн Бямбадорж /РД: / нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ