| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01090/и |
| Дугаар | 1080 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01090/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ******* баг, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух ******* овогт*******гийн Болд /РД: *******/-ын хүсэлттэй,
“Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн. Анх ажилд орж хөдөлмөрийн дэвтэр авахдаа хойд эцгийн нэрээр овоглож *******ын Болд гэж авснаас болж******* овогтой Болд миний эрх ашиг зөрчигдөж байна. Мөн миний бие нь 1984 онд цэргийн албанд явахдаа ******* овогтой Болд нэрээр явсан юм. Иргэний бүртгэлийн мэдээлэл, бүх бичиг баримтанд******* овогтой Болд гэж байгаа. Иймд 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр болон ******* овогтой Болд гэсэн Цэргийн батлах /Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай лавлагаа/-ын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр болон ******* овогтой Болд гэсэн Цэргийн батлах /Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай лавлагаа/-ын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт*******гийн Болд /РД: *******/ мөн болох нь Төрсний бүртгэлийн лавлагаа, Монгол улсын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд *******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
D:\Bvv ustga\Shiidver\Ontsgoi ajillagaa\Barimt bichgiin ezemshigcheer togtoolgoh\Bold.doc
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр болон ******* овогтой Болд гэсэн Цэргийн батлах /Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай лавлагаа/-ын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт*******гийн Болд /РД: *******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ