Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1072

 

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01091/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

    Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **дүгээр баг, ** дугаар хороо, *** тоотод оршин суух З.С /РД: ****3/-ын нэхэмжлэлтэй,

 

     “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 1,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.С, Прокурор  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний авга ах Д.Ш***нь Архангай аймгийн ******* сумын ** дугаар багийн харъяат бөгөөд *******ийн хүрээнд сууж байгаад 1938 онд улс төрийн хэлмэгдэлд орж, хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. 1993 оны 06 сарын 16-ны өдөр цагаатгагдсан. 2016 оны 06 сарын 30-ны өдрийн Зууны мэдээ сонины 8 дугаар нүүрт нөхөн олговрын жагсаалтанд олговор авах эрхтэйгээр зарлагдсан. Иймээс 1,000,000 төгрөгийн нөхөн олговрыг олгож өгнө үү” гэв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1в-д заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид хамаарч байх ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар 1,000,000 төгрөгийн нөхөн олговор олгоход татгалзах зүйлгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.С нь улс төрийн хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Д.И нөхөх олговор болох 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

           

Хэрэгт авагдсан тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 894 дүгээр шийдвэрээр З.С хэлмэгдэгч Д.И ач буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар З.Снь энэхүү нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.

Хэлмэгдэгч Д.И ийг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн бөгөөд Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 159 дүгээр магадлалаар цагаатгасан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1981 дугаартай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 06 дугаар сарын    16-ны өдрийн ****** дүгээр магадлалаар тус тус тогтоогдож байна.

Мөн Зууны мэдээ сонины 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаарт нийтлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 5.3-т З.С гэж бичигджээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 03-2/203 дугаартай Үндэсний төв архивын лавлагаагаар Өвөрхангай аймгийн ******* сумын ** дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 26 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Д.Ж 49 настай, ах Д.Ш 60 настай лам, ах Д.Б 54 настай лам, эхнэр М.З*** 43 настай, хүү Ж.М*** 18 настай лам, хүү Ж.Ц 14 настай, охин Ж.Б 21 настай, охин Ж.Ж 15 настай, охин Ж.Л 11 настай, охин Ж.С 9 настай гэж бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү лавлагаагаар З.С “... би бага охин нь байсан. Д.Ш ахтай бид хамт амьдардаг байсан. Одоо надаас бусад нь бүгд нас барсан...” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх лавлагаанд З.С эцгийн нэрийг Ж гэж бичсэн байгаа боловч энэ нь тухайн үеийн монгол бичгээс крилл бичигт хөрвүүлэн буулгаж байсан, үгийн дуудлага өөр өөрөөр дуудагдаж байсантай холбоотой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө”, 13 дугаар зүйлийн 13.1-т: “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд ... нэг сая төгрөгийн ... нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж тус тус заасны дагуу З.Сд энэхүү хуульд заасан хэмжээгээр нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.

    

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон  

                                                        ТОГТООХ нь:

  

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Төрийн сангаас 1,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулж З.С***-д.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч З.Снь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкинд төлсөн 28,950 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч З.С*** олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ