| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01102/и |
| Дугаар | 1083 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1083
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01102/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ******-р хороолол, Найрамдлын талбайд байрлах *******, ******* банкны ****** салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, Ажилчин, ****** тоотод оршин суух *******ын ******* /РД: *******/, *******ын ******* /РД: *******/ нарт холбогдох,
“10,030,685.22 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Г.*******, Г.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “... *******, ******* банкны нэхэмжилсэн 10,030,685.22 төгрөгийг төлөх нь үнэн болно. Үнийн дүнд маргаангүй, төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* банкны Дархан салбар нь хариуцагч Г.*******, Г.******* нарт холбогдуулан 10,030,685.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар *******, ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, Г.*******, Г.******* нарт холбогдох 10,030,685.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,440.96 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 87,720.48 төгрөгийг Төрийн сангийн данснаас, тал хувь болох 87,720.48 төгрөгийг хариуцагч Г.*******, Г.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* банкны Дархан салбарт олгосугай.
зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ