Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1095

 

 

 

      Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс 135/2016/00531/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум,******-р баг, Дархан, *******, ****** тоотод оршин суух *******ний *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******-р баг, Дархан, *******, ****** тоотод оршин суух *******ны *******т холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянаад

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.*******н болон өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ”... хариуцагч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нас барсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь Б.*******т холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нас барсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          М.ОЮУНЦЭЦЭГ