Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01310/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

    Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, ******* ******* ОУБайгууллагын байр, ******* ББСБ-ын хүсэлттэй,

 

     “*******г эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ББСБ /салбарын захирал Э.Хүрэлбаатар/ шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******, /  нь 2015 оны 08 сарын 12-ны өдөр тоот гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаагаар, сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлээ графикийн дагуу төлөхгүй алга болсон бөгөөд 2,408,000 төгрөгийн төлбөртэй байна. Урьд нь Дархан сумын 4-р баг, 9-44 тоотод болон Малчин багийн Хөтөл хорооллын ****** тоот охин /РД: /, ээж гийн /РД: Т/, аав Д.******* /РД: / нарын хамт оршин сууж байсан ба одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ББСБ нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

           

******* нь Дархан сумын ******-р багийн ****** тоот болон Малчин багийн Хөтөл хорооллын ****** тоотод оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягандаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.      

     Иймд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Дархан сумын 4-р багийн 9-44 тоот болон Малчин багийн Хөтөл хорооллын ****** тоотод оршин сууж байсан гэх ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******, /-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******г эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            4. *******гийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч ******* ББСБ-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ